Гадаад мэдээДЭЛХИЙ

Израилын сайд Газын зурвасыг бүрэн устгана гэж мэдэгдлээ

Израилын хэт барууны үзэлтэй Сангийн сайд Безалел Смотрих мягмар гарагт /2025.05.06/ мэдэгдэл хийхдээ Израил ялна гэдэг нь Газын зурвасыг бүрэн устгаж, оршин суугчид нь гаднын орнууд руу нүүн суурьших явдал хэмээсэн байна.

Иордан голын баруун эрэг дээрх Израил суурьшлын талаарх бага хурал дээр тэр үг хэлэхдээ ингэсэн юм. Смотрих “Газыг бүхэлд нь устгаж, энгийн иргэдийг өмнөд рүү, Хамас болон терроризмгүй хүмүүнлэгийн бүс рүү илгээнэ. Тэндээс гуравдагч орнууд руу олноороо нүүн суурьшина” гэж хэлсэн байна.

Израилын засгийн газар Газын зурвас дахь цэргийн үйл ажиллагаагаа тэлэх төлөвлөгөөг баталсан. Тэрхүү төлөвлөгөөний талаар нэгэн албан тушаалтан мэдэгдэхдээ Газын зурвасыг бүрэн эзлэх агуулгатай гэсэн юм. Гэхдээ АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ирэх долоо хоногт Ойрх дорнодод хийх айлчлал дуусах хүртэл өргөтгөсөн үйл ажиллагааг эхлүүлэхгүй гэж Израилын албан тушаалтан мэдэгдсэн.

Цэргийн ажиллагаагаа өргөтгөх төлөвлөгөө нь Палестин иргэдийн санааг зовоож байгаа ч тэд “AFP” агентлагт хэлэхдээ, шинэ довтолгоо аль хэдийн хүнд нөхцөлд орсон хүмүүнлэгийн асуудлыг нэг их дордуулна гэж бодохгүй буйгаа илэрхийлжээ.

Эх сурвалж: CBS News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button