ЭДИЙН ЗАСАГ
Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ бага зэрэг сэргэж байна

Өнгөрсөн оны 10-р сард нүүрсний үнэ түүхэн дээд түвшиндээ буюу тонн тутам нь 154 ам.долларт хүрсэн. Энэ үнийн өсөлтөөс хойш буурсаар 2025 оны эхэнд тонн нь 122 ам.долларт хүрсэн бөгөөд 3 дугаар сар гэхэд 100 ам.доллар хүртлээ уруудсан билээ.
Харин дөрөвдүгээр сарын сүүлийн долоо хоногт нүүрсний үнэ түүхэн доод түвшиндээ буюу тонн нь 92 ам.доллар болсон бол энэ сарын эхний долоо хоногийн байдлаар нүүрсний үнэ бага зэрэг сэргэж өнөөдрийн байдлаар 99.4 ам.долларт хүрч өсөлт үзүүлсэн байна. Олон улсын шинжээчдийн зүгээс энэ оны хоёрдугаар хагасаас нүүрсний үнэ эргэн сэргэж эхэлнэ гэсэн таамаг ийн биеллээ олов.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.