Улаанбаатар орчимд амьдардаг зэрлэг амьтадад тэжээл тавьж өгчээ

Улаанбаатар хот орчимд 58 зүйлийн хөхтөн амьтан бүртгэгдсэн байдгаас хотын ойд халиун буга /Cervus Canadensis sibiricus/, бор гөрөөс /Capreolus pygargus/ зэрэг амьтад түгээмэл тохиолдоно.
Өвөл хаврын тарчиг цагт амьтад эрдэс тэжээлийн дутагдалд орох, тарга хүч муудах зэргээс шалтгаалан идэш тэжээл хайн суурьшлын бүсэд орж ирэх улмаар зэрлэгшсэн нохойд хөөгдөх зэрэг эрсдэлүүд гардаг тул байршил нутагт нь идэш тэжээлийн дэмжлэг үзүүлэх нь урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга хэмжээ юм.
Мөн тус газраас нийслэлийн ногоон бүсэд мал хүрэх боломжгүй газруудад нуурын давсыг хөрсөнд шингэхээргүй хад асга, унанги мод, хожуулыг ашиглан зэрлэг амьтдад хүртээмжтэй байдлаар байршуулж, үр дүнг баталгаажуулахаар хөдөлгөөн мэдрэгч бүхий автомат камер байршуулсан байна.

Зэрлэг амьтдын тархац нутагт эрдсийн дэмжлэг үзүүлснээр тарга тэвээргээ хадгалах, идэш тэжээл хайн суурьшлын бүсэд орж ирэх нь цөөрч эрсдэл буурч байгаа нь өмнөх жилүүдийн ажлын үр дүн илтгэж буй аж.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
tegmeersendee us haanaas uuj baigaa be tuul goliig toirood bitvv baishin barisan nvgeltei hvmvvs shv tsashid hamgaaltanda avch anhaarch bhg hvsie