Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ, Израил хоёр Газын зурваст Америк удирдлагатай захиргаа үүсгэх талаар хэлэлцжээ

АНУ, Израил хоёр Газын зурваст дайн дууссаны дараа Америкийн удирдлагатай түр хугацааны захиргаа үүсгэх талаар хэлэлцсэн гэж таван эх сурвалж “Reuters” агентлагт хэлсэн байна. Эх сурвалжууд хэлэхдээ үйл ажиллагаа явуулах чадвартай Палестин захиргаа гарч ирэх хүртэл АНУ-ын албан тушаалтнуудаар ахлуулсан шилжилтийн засгийн газрыг тойрсон асуудал хоёр тал хэлэлцсэн гэжээ.

Урьдчилсан байдлаар явагдсан хэлэлцүүлгээр бол АНУ-ын тэргүүлэх захиргаа хэдий хугацаанд үйл ажиллагаа явуулах нь тодорхойгүй байгаа юм. Таван эх сурвалж хэлэхдээ энэ нь газар дээрх нөхцөл байдлаас шалтгаална гэжээ. Эх сурвалжуудын гурав нь шилжилтийн засгийн газрыг 2003 онд Садам Хуссейнийг буулган авсан дайны дараах захиргаатай адилтгасан байна.

2003 оны дайн дууссаны дараа Вашингтон байгуулсан шилжилтийн захиргааг олон тооны иракчууд эзлэн түрэмгийллийн удирдлага гэж үзэж байсан юм. Тус шилжилтийн засгийн газар бослого гарах нь өсөн нэмэгдэж буйг хяналтдаа авч чадаагүй тул 2004 онд эрх мэдлээ Иракийн түр засгийн газарт шилжүүлжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
5 сар 10, 2025 10:14

2001-оны �##�ан хядах давтагдах байх!

Холбоотой мэдээ

Back to top button