А.Ариунзаяа: Төрийн байгууллагууд цалингийн сангийн 3 хувиар ахмадын сан байгуулах ёстой

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ.
Хуралдааны эхэнд Ерөнхий аудиторыг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. Үүгээр УИХ-ын даргын нэр дэвшүүлснээр, С.Магнайсүрэнг томилох юм. Харин түр үүрэг гүйцэтгэж байсан Д.Загджавыг чөлөөлнө.
Төсвийн байнгын хороогоор нэр дэвшигчийн нээлттэй сонсгол явуулсан санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Дамдинням танилцууллаа.
УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, “Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн мэндийг юуны өмнө дэвшүүлье.
С.Магнайсүрэн дарга бол яамны ТНБД байхдаа хүүхдэд анхаарч их зүйл хийсэн. Цалингийн сангийн 1 хувийг хүүхэд хамгааллын зардалд тусгана гэж заасан. Үүнийгээ ч мөн үргэлжлүүлэн хэрэгжүүлээрэй. Хоёрт, төр хүлээсэн үүргээ биелүүлж, цалингийн сангийн 3 хүртэлх хувиар ахмадын санг байгуулаач ээ. Төр өөрөө алхам хийхгүй байгаа тул хувийн хэвшил ч хойрго хандаж байна. Ахмадын сан байгуулж байна уу, үгүй юу гэдэг дээр аудит хийж өгөөрэй.
С.Магнайсүрэн дарга бол хараат бус, мэргэжлийн боловсон хүчин тул дэмжиж байна. Дэмжиж үг хэллээ" гэлээ.
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сарлагийн үнээ мин, энэ чинь ер биелэгддэггүй олоон жил болж бгаа за�##�т ш дээ ! Тийм сүрхий юм бол чи хэрэгжүүлчихээч, харая л даа....
ц�##�ин нь хүрэхгүй байхад, дахиад 3%-ыг хасах уу? ахмадын сан гэхээр юу хийх вэ, сонгогдсон хэдэн ахмадыг амр�##�танд явуулах уу??? бид тэтгэврээ л нэммээр байна, бас юун сан бэ
Төрийн байгууллагууд 2017 онд батлагдсан 197-р тогтоолын 2 болно 2024 оны 12 сард шинэчилсэн 234- р тогтоол, 2025.1.1 нд хэрэгжүүлэх хуулийн дагуу Ахмадын сан байгуулж өгнө үү? Багш нарт