Б.Бат-Эрдэнэ: Аудитын дүгнэлт хэрэгждэг байсан бол энэ их хулгай, сангуудын асуудал гарахгүй

УИХ-ын чуулган хуралдаж байна.
Хуралдааны эхэнд Ерөнхий аудиторыг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. Үүгээр УИХ-ын даргын нэр дэвшүүлснээр, С.Магнайсүрэнг томилох юм. Харин түр үүрэг гүйцэтгэж байсан Д.Загджавыг чөлөөлнө.
Төсвийн байнгын хороогоор нэр дэвшигчийн нээлттэй сонсгол явуулсан санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Дамдинням танилцууллаа.
УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, “Хатуу арга хэмжээ авч явсан бол сангуудын асуудал тухайн үедээ зогсчих боломжтой байсан. Өнөөдөр дүгнэлтүүд гараад байдаг. Харин арга хэмжээ авдаг зүйл алга. Гурван яамны ТНБД-аар та ажиллаж байсан. Энэ гурван яамтай холбоотой асуудал орж ирнэ. Үүн дээр ноён нуруу гаргаж, хараат бус ажиллаарай. Аудитын зөвлөмжийг хэрэгждэг байх тал дээр анхаараарай гэдгийг л аминчлан захимаар байна” гэлээ.
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.