П.Сайнзориг: Аудитын байгууллагыг аймгаар биш бүсчилсэн хөгжлөөр томруулбал үр дүнтэй

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Хуралдааны эхэнд Ерөнхий аудиторыг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байгаа юм. Үүгээр УИХ-ын даргын нэр дэвшүүлснээр, С.Магнайсүрэнг томилох эсэхийг шийдвэрлэнэ. Харин түр үүрэг гүйцэтгэж байсан Д.Загджавыг чөлөөлнө.
УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг “Нэр дэвшигчийг бол дэмжиж байна. Төрийн аудитын байгууллагын хамаарал бүхий компаниуд өөрсдөө гэрээгээр аудит хийдэг гэх юм. Үүнийг судалж, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байлгах тал дээр та анхаараарай. Мөн нээлттэй хувьцаат компаниудын жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хангах тал дээр ажиллаарай. Гуравт, аймагт биш бүсчилсэн хөгжлөөр аудитын байгууллага томорвол үр дүнтэй болов уу гэж боддог. Томилогдсон тохиолдолд эдгээрийг анхаарч үзээрэй хэмээн хүсэж байна” гэлээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.