Улс төрийн мэдээ

Г.Лувсанжамц: Орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалтыг иргэд өөрсдөө мэдэх ёстой

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Хуралдааны эхэнд Ерөнхий аудиторыг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байгаа юм. Үүгээр УИХ-ын даргын нэр дэвшүүлснээр, С.Магнайсүрэнг томилох эсэхийг хэлэлцэнэ.

УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, “Төлсөн татварын төгрөг бүрийг үр ашигтайгаар төлөвлөж, хяналт үнэлгээг хийх ёстой. Харамсалтай нь бодлогын хэрэгжилт, төсөл арга хэмжээний хэрэгжилт хоёроо холиод байгаа. Та энэ алдааг яаж засахаар төлөвлөж байна вэ. Та гурван яаманд ТНБД-аар ажиллаж байсан байна. Асуудал орон нутагт бас адилхан. 2023 онд орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалтаас 63 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн байна лээ. Иргэд, оршин суугчдаас санал авахгүйгээр хурлын дарга нар төсөв тавиад, төсөл хэрэгжүүлээд явчихаар ингэдэг. Энэ сангийн зарцуулалтыг иргэд өөрсдөө мэдэх ёстой. Моджуулах, зүлэгжүүлэх, нийлээд био жорлонтой болох, халаалтаа шийдэх гэх мэтээр өөрсдөө санаачилбал үр дүнтэй зарцуулах боломж бий болно” гэж асуулаа.

Нэр дэвшигч С.Магнайсүрэн, “Төсвийн төлөвлөлтийг зөв болгох, орлогодоо уялдсан зарлагыг тооцож дүгнэлт гаргах, зарлагыг аль болох нэмэгдүүлэхгүй байх үндсэн үүрэгтэй. УИХ-д өргөн мэдүүлсэн болон мэдүүлэх төсөв, аймаг, нийслэлийн ИТХ-д өргөн мэдүүлсэн болон мэдүүлэх төсөвт орлогыг сайжруулж, зарлагыг багасгах саналыг л гаргаж хүргүүлнэ. Хуулиар хүлээсэн нэг чиг үүрэг. Орон нутгийн тусгай сангуудад бол хуульд заасан хугацаанд аудит хийдэг. 2025 оны аудитын сэдэв бол 2024 оны арванхоёрдугаар сард батлагдчихсан байгаа” гэж хариуллаа.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

орон нутгийн хөгжлийн сангаар хэрэгжүүлэх төсөлд хэчнээн ч сан�##� өгсөн хэзээ ч хэрэгждэггүй

зочин
зочин

лувсанжамц гишүүний зөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг иргэдийн оролцоогүй хян�##�тгүй зарцуулахаар үр дүн гарахгүй байна, иргэд төслийн ажлыг хамтран хийж гүйцэтгэвэл хян�##�ттай, үр дүнтэй болно доо

Холбоотой мэдээ

Back to top button