Улс төрийн мэдээ

Б.Жаргалан: С.Магнайсүрэнд сонгуульд нэр дэвших амбиц байгаа юм уу, мэргэшсэн хүн мөн гэж үү

 УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Хуралдааны эхэнд Ерөнхий аудиторыг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байгаа юм. Үүгээр УИХ-ын даргын нэр дэвшүүлснээр, С.Магнайсүрэнг томилох эсэхийг хэлэлцэнэ.

УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалан “Туршлагатай хүн байна гээд л гишүүд нь магтаад байх юм. Аль нэг байгууллагад, төрд олон жил ажилласан гэдэг чинь сайн гэхээсээ саар үзүүлэлт болчхоод байна шүү дээ. Гэтэл хэд гурван яам дамнаад ТНБД хийчихсэн хүн ороод ирэхээр туршлагатай байна гэхээр би ойлгохгүй байна. Шинэ санаа, цоо шинэ арга барил хэрэгтэй байна. Их хурлын гишүүддээ уриалмаар байна. Энэ хайрцгаасаа гаръя. Ард түмний нүд чих байх үүрэгтээ анхааръя. Тэр утгаар Ерөнхий аудитор бол бидэнд маш том томилгоо шүү дээ. Хувийн байгууллагад аудитор болохын тулд олон шалгуурыг даван туулдаг. Гэтэл Ерөнхий аудиторт эрх зүйч хүн нэр дэвшээд явж байна. Энэ мэргэшил мөн юм уу. Хоёрт, үе үеийн дарга нар улс төрийн хамаарал бүхий ийм хандлага гаргаж байсан. Та өнгөрсөн хугацаанд намын гишүүн байсан уу. Цаашид сонгуульд нэр дэвших амбиц байгаа юу. Хараат бус ажиллаж чадах эсэхдээ хэр итгэлтэй байна вэ?” гэлээ.

Нэр дэвшигч С.Магнайсүрэн, “Эдийн засаг, санхүү, эсвэл эрх зүйч мэргэжилтэй байх шаардлага тавигддаг. Сүүлийн зургаан жил улс төрийн намын гишүүнчлэлгүй байх ёстой. Миний хувьд энэ шалгуурыг тодорхой түвшинд хангаж байгаа үндэслэлээр орж ирсэн. Эрх зүйчийн хувьд харшлах шалтгаан байхгүй. Үндсэн чиг үүрэг нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах тул бололцоотой гэж үзэж байгаа. Улс төрийн намын гишүүн биш. Хоёрт, сонгууль улс төрийн асуудлаар огт анхаарч байгаагүй. Тийм зүйл байхгүй. Хараат бусаар ажиллах гэдэг бол аудитын байгууллагын үндсэн зарчим, мөн чанар. Ийм учраас зөвхөн Ерөнхий аудитор гэлтгүй байгууллага, ажилчид нь ч бас хараат бус байх ёстой. Эдийн засгийн болон бусад асуудлаар ч хараат бус байх ёстой” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ёооё, сонгууль, улс төрийг огт сонирхохгүйгээр, �##�ь ч намын гишүүн биш хүн, 3 яамны төрийн нарийн хийсэн бол, манайх чинь жигтэйхэн шударга нийгэм байгуулчжээ, инээд ч хүрэх шиг

Зочин
Зочин

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Зочин
Зочин

Эд нар ер нь хэнийг доромжлоод байнаа, чадаад байна гэж бодоод байгаам байх даа.

Холбоотой мэдээ

Back to top button