Улс төрийн мэдээ

80.6 хувийн саналаар Ерөнхий аудитороор С.Магнайсүрэнг томиллоо

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Монгол Улсын Ерөнхий аудитороор С.Магнайсүрэнг томилох асуудлыг хэлэлцэн, нууц санал хураалт явуулав. Үүгээр 80.6 хувийн олонх дэмжсэн тул С.Магнайсүрэнг Ерөнхий аудитороор томиллоо.

Түүнчлэн, Д.Загджавыг Ерөнхий аудитороос чөлөөлөх асуудлаар мөн нууц санал хураалт явуулсан. Ийнхүү 63.5 хувийн саналаар УИХ-ын тогтоол батлагдав.

Үүний өмнө УИХ-ын гишүүд нэр дэвшигч С.Магнайсүрэнгээс асуулт асууж, хариулт авч дууссан юм.

С.Магнайсүрэн зургаан жилийн турш бүрэн эрхээ хэрэгжүүлнэ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Монгол үнэхээр авилгын гэмт хэрэгтнүүдэд атгуулсан юм байнаа

Зочин
Зочин

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!

Холбоотой мэдээ

Back to top button