Нийгэм мэдээ

Орон сууцны үнэ өмнөх сараас 0.7 хувиар өсжээ

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны дөрөвдүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеийнхээс 8.6 хувь, өмнөх сарынхаас 0.3 хувиар нэмэгджээ.

Энэ өсөлтөд хүнсний бараа, ундаа усны бүлгийн үнэ өмнөх сарынхаас 0.9, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний үнэ 0.7, даатгал, санхүүгийн үйлчилгээний үнэ 3.9 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Улаанбаатар хотод үйлчилгээний бүлгийн үнэ 18.4 хувь, баруун бүсэд барааны бүлгийн үнэ 6.9 хувь, төвийн бүсэд хүнсний бүлгийн үнэ 7.9, нийслэлд хүнсний бус бүлгийн үнэ 10.9 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр байгааг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button