Трамп эдийн засгийн томоохон гэрээнд хүрэх зорилготой Арабын орнууд дахь айлчлалаа эхлүүллээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нэгдүгээр сард ажлаа хүлээн авснаас хойш гадаадад хийж буй хоёр дахь айлчлалаа мягмар гарагт /2025.05.13/ эхлүүлэв. Тэр Саудын Араб, Катар, АНЭУ-ээр айлчилна. Трамп пап Францисыг оршуулах ёслолд оролцохоор Ром хотод очсон нь анхны гадаад дахь айлчлал болсон. Ийм учир түүний мягмар гарагт эхлүүлсэн айлчлалыг анхны төрийн айлчлал гэж хэлж болох юм.
Энэхүү айлчлал Газын зурвасын дайн, Ираны цөмийн хөтөлбөр зэрэг аюулгүй байдал бус худалдааны тохиролцоонд илүү анхаарна. Трамптай хамт “Tesla” компанийн гүйцэтгэх дарга Илон Маск зэрэг Америкийн бизнес удирдагчид явж байгаа.
Трамп Саудын Арабаар айлчлалаа эхлүүлсэн юм.. Тус улсын нийслэл Эр Рияадад Араб-АНУ-ын хөрөнгө оруулалтын форум явагдаж байна. Үүний дараа тэр өнөөдөр /2025.05.14/ Катар, маргааш /2025.05.15/ АНЭУ-д айлчилна. Трамп хэлэхдээ Туркт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нар уулзвал очиж магадгүй гэсэн юм.
Хэдийгээр Ойрх дорнодод Газын зурвасын дайн, Ираны цөмийн хөтөлбөр гэх мэт аюулгүй байдлын хурцадмал байдал үүсээд байгаа ч эдгээр асуудал нь Трампын айлчлалын зорилго биш. Айлчлалын үеэр АНУ, Саудын Араб, Катар, АНЭУ нар хэдэн их наяд ам.доллароор хэмжигдэх хөрөнгө оруулалтын тохиролцоо зарлах төлөвтэй байна.
Нэгдүгээр сард Саудын Араб ирэх дөрвөн жилийн хугацаанд АНУ-д 600 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэж мэдэгдсэн. Трамп тус улсаас хөрөнгө оруулалтаа нэмж нэг их наяд ам.доллар болгохыг асууна гэж мэдэгдсэн байгаа.
Трампын айлчлалаар Саудын Араб Израилтай дипломат харилцаатай болох сэдвээс хоёр тал зайлсхийх төлөвтэй гэж эх сурвалжууд “Reuters” агентлагт хэлжээ. Арабын орнуудтай Израилыг дипломат харилцаатай болгох нь Трампын тус бүс дэх геополитикийн гол зорилгуудын нэг юм.
АНУ-ын Ойрх дорнодын асуудлаарх тусгай элч Стив Уиткофф өнгөрсөн долоо хоногт хэлэхдээ Трамп анхны бүрэн эрхт хугацаандаа эхлүүлсэн Абрахамын хэлэлцээнд удахгүй ахиц дэвшил гарна гэж бодож байна гэжээ. Абрахамын хэлэлцээ нь Арабын орнууд Израилыг улс хэмээн хүлээн зөвшөөрүүлэх зорилготой.
Гэхдээ Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Газын зурвасын дайныг дуусгах болон Палестины төр үүсгэхийг эсэргүүцэж буй нь Абрахамын хэлэлцээнд ахиц гарах магадлалыг багасгасан гэж эх сурвалж “Reuters” агентлагт хэлжээ.
Трампын Катар дахь айлчлалын дундуур тус улсын хааны гэр бүл 400 сая ам.долларын үнэтэй тансаг зэрэглэлийн Boeing 747-8 загварын онгоц бэлэглэх төлөвтэй байгаа юм. Уг онгоцыг Трамп ерөнхийлөгчийн албан ёсны онгоц болгон ашиглана. Айлчлалын хүрээн үүнээс гадна бусад эдийн засгийн асуудлаар хэлэлцээ хийх төлөвтэй байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ene teneg uvgun geed baiga humuus bol uursduu teneg shuu
АНУ хурдан учираа олохгүй бол
ene uvgun uuriinhuu ulsiin tuluu l yum hiij bga shude bid nar uurlaad yahav yamar manaihiig goy bailgana gej garch irsen bishdee
Хахууль авч болохгүй
Израйль жийгдсэн байна, АНУ-с. Сонгуулийн үеэр Трамп АНУ-н эрх ашиг нэгт тавигдах ёстой гэж өгүүлж байсан, түүнийгээ хэрэгжүүлж байна.