СПОРТ

Танилц: ДАШТ-д оролцох эрхээ өвөртөлсөн Монгол Улсын шилдэг 30 жүдоч

Ирэх зургаадугаар сарын 13-нд “Будапешт-2025” жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ. Тэмцээн долоо хоног үргэлжилж 20-нд өндөрлөх юм.

Энэ жилийн дэлхийн аварга хаяанд ирж байгаатай холбоотойгоор Олон улсын жүдо бөхийн холбоо тамирчдын чансааг шинэчлэн зарлаад байна. Тодруулбал, ДАШТ-нд өрсөлдөх боломжтой эхний 100 тамирчныг жин тус бүрээр зарлалаа.

Он гарснаас хойш Олон улсын жүдо бөхийн холбоо зургаан их дуулга тэмцээнийг хуваарийн дагуу зохион байгуулав. Эдгээр их дуулгад оролцсон тамирчдыг цувралуудаас цуглуулсан оноогоор нь эрэмбэлж, шилдэг 100 жүдоч тодорлоо. Учир нь жин тус бүрийн эхний 100 тамирчин ДАШТ-д оролцох эрхээ өвөртөлдөг.

Ингээд жүдо бөхийн ДАШТ-нд оролцох эрх нь нээгдсэн, жиндээ эхний шилдэг 100-д багтсан монгол тамирчдыг эрэмбэлэгдсэн байрынх нь хамт танилцуулж байна.

-60кг Э.Ариунболд /17/
-60кг К.Ёолк /62/
-60кг Э.Сумъяабазар /84/
-60кг Б.Сүхбат /106/

-66кг Ё.Басхүү /14/
-66кг Б.Эрхэмбаяр /16/
-66кг Ө.Жанцандорж /86/
-66кг Г.Хэрлэн /92/

-73кг Б.Эрдэнэбаяр /15/
-73кг Л.Анхзаяа /27/
-73кг О.Уранбаяр /89/

-81кг Г.Болор-Очир /51/
-81кг О.Шинэбаяр /83/

-90 Г.Алтанбагана /69/

-100кг Б.Хүдэрчулуун /89/

+100кг Б.Гончигсүрэн /60/

-48кг Б.Баасанхүү /1/
-48кг Г.Наранцэцэг /13/
-48кг Ж.Анударь /25/

-52кг Л.Сосорбарам /15/
-52кг Б.Уранзаяа /47/
-52кг М.Нандин-Эрдэнэ /67/

-57кг Т.Ариунзаяа /41/

-63кг Б.Ганхайч /19/
-63кг Л.Энхрийлэн /42/

-70кг Б.Ням-Эрдэнэ /52/
-70кг Д.Есүй /68/

-78 О.Хүслэн /29/

+78кг А.Адъяасүрэн /23/
+78кг Д.Номинзул /38/

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 14, 2025 08:05

buh tamirchidda amjilt

Зочин
Зочин
5 сар 14, 2025 08:56

амжилт

Зочин
Зочин
5 сар 14, 2025 09:02

saihan tamirchiddaa amjilt setguulch huu bas huurhun bichsen baina

Дэмжигч
Дэмжигч
5 сар 14, 2025 09:29

Бүх тамирчиддаа амжилт хүсье !

Дэмжигч
Дэмжигч
5 сар 14, 2025 09:40

Адьясүрэн , Гончигсүрэн -78 ,-100 д барилдуулв�##� амжилт гаргана аа . + 100 д Серик , болон аймаг , улсын цолтой хүмүүс ш�##�гаруулж барилдуулна уу ? Японы бөхчүүдийн янз бүрийн оролдолго , цуц�##�тгүй тэмцэх чанараас сурах хэрэгтэй . Соёлын яамны олон дагагчтай гадны хүмүүсд эх орноо суртчиллах нэрээр олон сая төг өгөхөөр , тамирчиддаа хөрөнгө оруулв�##� эх орноо ханг�##�тай сурт�##�чилж , Монгол хэмээх нэрийг дэлхийд цуурайтуулана аа .

зочин
зочин
5 сар 14, 2025 18:09

Баасанхүү,Басхүү,Цогтбаатар нар дэлхийн аваргад барилдах уу

Зочин
Зочин
5 сар 15, 2025 10:53

Аргагүй бахд�##� төрж бна. 3 хан сая хүнтэй Монгол. Агуу агуу. Жин болгоны хүмүүс аан тэр Монголтой таарах нь гэж бодож айж бэргэж �##�гын чинээ болж байгаасай.

Холбоотой мэдээ

Back to top button