НИЙГЭМНийгэм мэдээ

БНСУ-аас гавлуулж, хоригдож, хохирч ирсэн иргэдийн төлөөлөл монголчуудын эрхийн төлөө дуугарав

Eguur.mn мэдээллийн сайт БНСУ-д ажиллаж, суралцаж, амьдарч, аялахаар очсон монголчуудын эрх хэрхэн зөрчигдөж байгаа талаарх асуудлыг хөндөж буй.

Сүүлийн жилүүдэд БНСУ визний зорчилгүй монгол иргэдийг хуурч баривчлах, бүх юмыг нь хурааж хорих, онгоцны буудал дээр утсыг нь хурааж хувийн мэдээлэл рүү нь нэвтэрч, хоол, ундгүй хорих зэргээр иргэдийг эрхийг ноцтой зөрчих болсон. Тиймд уг бид асуудлыг хөндөж сурвалжилга бэлтгэн хүргэж байв.

Өмнөх сурвалжилгын үеэр “Солонгосчууд монгол иргэдийг барихдаа хүний эрхийг ханган ажилладаг. Хүмүүсийн яриад байдаг шиг “гавлаж, бохир орчинд хорьдог” гэх асуудал байдаггүй. Жилдээ 40 орчим иргэн л баригдаж байгаа” гэх албаныхны мэдээлэл сард хэдэн зуугаараа тус улсаас баригдан ирж буй монгол иргэдийн амтай зөрсөн.

Мөн бидэнд ярилцлага өгсөн хохирогч иргэдийн дунд нөгөөх “харласан” хэмээн нэрлэдэг хүмүүсээс гадна. Солонгост ердөө дөрөв хоноод маргааш нь буцахаар тийз худалдан авсан 20 настай монгол охин. Тус улсад ажиллаж, амьдрахаар хуулийн дагуу G1 буюу цагаачлах түр орогнох виз авсан иргэн, төлбөрөө олохоор ажиллаж байсан гэх оюутан залуус тус улсад байх хуулийн хугацаагаа хэтрүүлээгүй иргэд багтаж байна. Тэдний заримыг сүлжээ дэлгүүр, хоолны газраас бүр заримыг нь албан мессеж явуулж, хүсэлтийг дагуу очиход нь хуурч баривчилсан иргэд багтаж байсан юм.

Ингэж уг асуудал хаа сайгүй ил болж БНСУ-д суугаа Элчин сайд болон манай улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар иргэдийн эрхийг зөрчиж буй эл үйлдлээ яаралтай болих саналыг албан уулзалтуудаараа илэрхийлсэн ч нөхцөл байдал өөрчлөгдөөгүй.

Мөн Монгол Улсад суугаа БНСУ-ын Элчин сайдын яам нь виз гаргаад явуулдаг. Гэтэл улс нь хилээсээ буцаадаг үйл явцыг бизнес гэж хардах иргэд ч байна.


Энэ мэтчилэн монгол иргэд хохирох тохиолдол үргэлжилсээр байгаа тул хохирогч иргэдийн төлөөлөл өнөөдөр ил гарч, БНСУ-ын Элчин сайдын яамны өмнө мэдээлэл хийлээ.

Өнөөдөр элчингийн гадаа цугласан хохирогч иргэдийн төлөөлөл хүний эрх ноцтой зөрчсөн асуудлаар Монгол Улсын Хүний эрхийн комисс, Гадаад харилцааны яаманд хандаж буйгаа илэрхийллээ. Мөн БНСУ-ын Элчин сайдын яамнаас виз мэдүүлэхээс эхлээд гарсан бүх зардлыг нэхэмжилнэ гэв.

Ингээд болсон үйл явдлын талаар иргэн н.Соёл-Эрдэнэ ингэж ярилаа.

-Би нөхөртэйгөө хамт БНСУ руу явсан. Ажиллах бодолгүй. Аялахаар мөнгө төгрөгөө бэлдсэн байсан. Гэтэл Өмнөд солонгосын гааль дээр манай онгоцны иргэдийг буцааж нэг өрөө рүү оруулж эхэлсэн. Гаалийн ажилтнууд намайг оруулсан хэр нь яг адилхан бичиг баримттай нөхрийг маань оруулаагүй. Удалгүй намайг буцааж дуудаад арын өрөөндөө оруулсан. Тэр өрөөнд манай онгоцноос найман монгол хүн орсон. Гаалийн ажилтнууд бидний утсыг хүчээр булааж авсан. Орчуулагч байхгүй тул бид яахаа мэдэхгүй хоригдож байгаад байцаалтад орсон. Цүнх ухаж байгаа бүх мөнгийг маань шалгаж үзсэн. Байцаалтад бүгд л үнэнээ хэлж бүх юм аа шалгуулсан. Ингээд 4-5 цаг болсны дараа утаснаас хэдэн сарын өмнө бичсэн “нэг өдөр ажиллаж үзэх боломж байдаг уу. Би ядарч байгаа тул амраад боломж нь байдаг бол нэг өдөр ажил хийж үздэг юм уу. Боломжгүй бол ажиллахгүй ээ. Сайхан амраад ирнэ” гэсэн чатыг маань хэвлэж гаргаж ирээд, нэг цаасан дээр хүчээр гарын үсэг зуруулж саатуулах байр луугаа явуулсан. Гарын үсэг зурахгүй гэсэн хүмүүсийг зандарч, нүүр лүү нөгөөх цаасаа базаж шидсэн. Тэнд эмчилгээний чиглэлээр болон буцах тийз нь тодорхой аялах зардалтайгаа яваа хүмүүс байсан. Ингээд биднийг хоол гэх зүйлгүй хэд хоног хорьж, хоригдол шиг онгоцны хамгийн арын суудалд бөөгнүүлж суулгаад буцаасан. Буцах хүртэл гадаад паспортыг минь өгөөгүй гэсэн юм.

Мөн хохирогч иргэдийн төлөөлөл:

-Манай улсын томоохон төлөөллүүд тусгай нислэг, тусгай суудлаар нисдэг болохоор иргэдийнхээ зовлонг ойлгохгүй байх шиг байна. Монголчууд өдөрт 10, 20-иороо буцаж байна. Зөвхөн монголчуудыг ингэж ялгаж буцааж байгаа нь хамт хоригдож буй иргэдийн 90 хувь нь монгол байгаагаас харагдсан. Үнэхээр хил гаалиараа оруулахгүй юм бол эндээс элчин сайдын яам нь виз гаргадаггүй байх ёстой. Гэтэл эндээс хэдэн сар хүлээж виз авсан хүмүүсийг сэтгэл зүй, санхүү бүх зүйлээр нь хохироож байна. Тэнд саатуулсан иргэдэд хэд хоног сэндвич шиг талх өгч, муухай үнэртэй даавуу нөмрүүлж нэг өрөөнд бөөнд нь хорьж байгаад буцааж байна. Ингэхдээ бас БНСУ руу нэвтэрсэн гэх штанб дарсан ч гарсан гэж дардаггүй зэрэг ойлгомжгүй асуудлууд бас бий. Иймд монгол иргэд эрхээ ноцтой зөрчүүлж буй уг асуудалд үе шаттай анхаарч, яаралтай арга хэмжээ авахыг шаардав.

Сүүлийн жилүүдэд хохирогчдын тоо огцом нэмэгдэх болсон дээрх асуудлын талаар өнгөрсөн хугацаанд албаныхнаас тодруулахад, “Монгол иргэдийн буцаасан ч, барьсан ч солонгосчуудыг хүний эрхийг нь хангаж ажилладаг” хэмээж байсан. Гэвч бодит байдал дээр иргэд гавлуулсан, эд зүйлсээ хураалгаж өмхий өрөөнд хоолгүй хоригдсоныг хохирогчид нотолдог ч гарч ирдэггүй байсан бол энэ удаа хохирогч болсон иргэд ил гарч хэвлэлд дуу хоолойгоо ийн хүргэлээ.

Холбоотой мэдээлэл:

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
31 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН
5 сар 14, 2025 13:10

өмнөд солонгос новширч байна даа.?!

Зочин
Зочин
5 сар 14, 2025 14:35

Ядуу амьдруулж хүний эрх, эрх чөлөө гэж хоосон лоозон хийрхсэн намууд ардчиллыг эрхэмлэдэг гэдэг солонгосчууд яагаад монголчуудад ингэж хандаж байнаа? Төр хүчгүй авилга хээл хахуульд идэгдсэн нэр хүндгүй болсон монголчууд ямар буруутай юмбэ?

ЗАЛУУ
ЗАЛУУ
5 сар 14, 2025 14:53

ЭНЭ ӨМХИЙ СОЛОНГОС РУУ ЯВЖ ЯАХЫН БЭ? ЭХ ОРОНДОО ХЭВТЭЖ БАЙГААД ҮХЭХ СЭХЭХЭЭ ҮЗСЭН НЬ ДЭЭР ШҮҮ

Зочин
Зочин
5 сар 14, 2025 15:14

Бнсу-д Монгол улс, Монголын иргэд ингэж үнэлэгдэж байгаа нь зөвхөн Монголчууд бидний өөрсдийн хариуцлагын асууд�##�. Эр эмгүй хулгайч. Архичин. Өөрсддөө л гомдоцгоо! Ер нь бол Монгол улсыг жийх, гутаах хандлага Бнсу, Казахстан, Оху, Ма-лайз зэрэг орны зүгээс хүчтэй илэрч байна. Хаа очиж Бнхау энэ т�##� дээр маш ээлтэй.

Боль доо
Боль доо
5 сар 14, 2025 15:30

Адилхан л нэг хоёр удаа хандчих тэгээд л зүгээр ш дээ хүчтэй бай л даа харьятынхан ажлаа хий л дээ

Зочин
Зочин
5 сар 14, 2025 18:30

Сайд шүү санаатай Батцэцэг авгай чи Хүрэлсүхийг дагаж татварын мөнгө үрж байхаар ажиллаач. Чадахгүй бол зайгаа тавь новшийн авгай нараар дутав.

Би Зочин
Би Зочин
5 сар 16, 2025 13:53
Reply to  Зочин

Ажлаа зохих ёсоор хийж байгаа сайдад ямар хамаа байна? Би маш олон явсан, ямар ч асууд�##� нэг удаа ч гараагүй. Та нарын хохь

Зочин
Зочин
5 сар 14, 2025 19:11

Иргэнээ хамга�##�ах л гэж элчин сайдын яам байгаа биз дээ.Иргэдээ хамга�##�ж чадахгүй ажлаа хийж мэдэхгүй бол татаж авсан дээр.

Зочин
Зочин
5 сар 17, 2025 08:55
Reply to  Зочин

Элчин сайдаар хэл ус, ажлын туршлага, чадамж байхгүй шахааны маанаг томилдогоо боль. Татвар төлөгчдийн мөнгийг ингэж үрмээргүй байна

Зочинзочин
Зочинзочин
5 сар 14, 2025 19:20

Эх орноо голоод Солонгост боолчлогдохоор явж байгаа учраас монголчууд минь нэр хүндгүй болж, доромжлогдож байгаа юм . Яах гэж яваад байдаг юм, эх орондоо эзэн нь болж бүхнийг өөрсдөө шийдэж, өөрсдөө хийж , эх оронч оор ажиллах хэрэгтэй бна ш дээ, �##�ьч улсад очсон эх орноо дорд үзсэн монголчууд нэр хүндгүй л байх болно

Зочин
Зочин
5 сар 14, 2025 19:56

Ёстой доромжилж бган шүү өмхий кимчинүүд. Өөрсдөө нэг их ёс зүйтэй царайлсан гарууд бдаг биздээ, хохиролоо төлүүлэх хэрэгтэй. Өчнөөн зард�##� гаргаж явж бгашдээ.

Зочин
Зочин
5 сар 14, 2025 19:51

Солонгос иргэдийг яг адилхан хил дээрээс буцаа..Өдөрт хэдэн монгол буцаасн яг тэр тоогоор нь Солонгосыг буцаа

Өвгөн
Өвгөн
5 сар 14, 2025 21:47

Зочин

Ариунаа
Ариунаа
5 сар 14, 2025 22:14

Арчаагүй удирдагчидтайн харгай.шударга зарчимч эх оронч төр засагтай бсан бол ийм явд�##� болохгүй.Гадаад хэргийн сайд яаж ч чадахгүй ээ.Манайхан Со явахаа нэг хэсэгтээ больчихвол .яадаг юм гэхээс

Зочин
Зочин
5 сар 17, 2025 08:57
Reply to  Ариунаа

Үнэн

Зочин
Зочин
5 сар 15, 2025 23:50
Reply to  Ариунаа

Манайхан иргэд зарим нь арчаагүй шдээ, хулгай, архи гээд, тэдний үйлдлээс болж монголчуудыг үзэн ядаад байгаа юм биш үү

Өвгөн
Өвгөн
5 сар 14, 2025 22:31

Хүний эрхийг дээдэлдэг ардчил�##� өндөр хөгжсөн гэгдэх Америкийн дагуул энэ Солонгос улс нь ардчиллын үнэт зүйлээсээ ухарч неонацист Украйны араас эргэлт буц�##�тгүй орж байна. Солонгосын ард түмний ахмад үеийхэний шаргуу хөдөлмөрөөр өсөн өндийж засгийн хувьд хүчирхэгжиж, цэрэг, зэвсгээр эхний тавд багтах болсон ч биеэ тоох өвчин хөдөлж гадны буурай хөгжилтэй орны иргэдийг айлган сүрдүүлэх, хүч хэрэглэх, амь насыг нь хохироох, дээрэлхэх, зодох, басамжлан доромжлох зэргээр хүний эрхэнд бүдүүлгээр х�##�даж байгаа нь хүний эрхийг хамга�##�ах т�##�аарх олон улсын гэрээ конвенцуудыг ноцтой зөрчиж байна. Хууль бус оршин суугчдыг нутаг буцаах зорилгоор цагдаагийн хүч хэрэглэн гадаад иргэдийг айлгаж цочирдуулж 20 настаы жаахан охины �##�тан амийг хөнөөсөн, нялх хүүхэдтэй Монгол эмэгтэй уух усгүй, хүйтэн өрөөнд хорьж эрүүл мэндээр нь хохироосон, ш�##�тгаангүй хил дээрээс буцаах, эд зүйлд нь х�##�дах, хувийн мэдээлийн аюулгүй байд�##�д х�##�дах зэрэг нь тайван цагт дайны нөхцөл байд�##�тай түгшүүр төрүүлж байгаагаас харахад энэ улсад ирээдүй үгүй болсон гэлтэй. Мөн хөшигний цаана д�##�д хүчирхийлэл үйлдэгддэгийг сошлоос харагдаж байна. Сологосын хуулийн фирмүүд нь хүртэл гадаад иргэдийг виз гаргах өгөх нэрийдлээр з�##�илж хохироож байна. Солонгосын засгийн газраас гадаад иргэдрүү чиглүүлэн явуулж буй бодлогод хүний эрхийг дээдлэх зарчим �##�дагдсан учир цаашид эрх ашиг, хохирсон иргэд олон улсын шүүхэд гомдол гаргах т�##�аар эрх зүйн үндсийг цаашид судлах шаардлагтай байна.

Зочин
Зочин
5 сар 14, 2025 22:46

Солонгос руу огт очихгүй байхаар шийдэцгэе,!
Эмчилгээнд ч тийшээ очоод яах юм,Бээжин ойрхон,тэнд ч эмчилгээ бий.

Зочин
Зочин
5 сар 15, 2025 23:51
Reply to  Зочин

Хаа яваа газраа хариуцлагатай байв�##� үзэн ядуулахгүй, эсрэгээр хүндлэгдэнэ дээ

Сонгогчид
Сонгогчид
5 сар 14, 2025 23:29

Тийшээ зүглэхээ больчихооч дээ та нар.

Тавансахъяа
Тавансахъяа
5 сар 15, 2025 06:43

Виз олгосон байгууллагаасаа хохирлоо нэхэмжлэлээс л эхэлсэн нь зөв шү

Зочин
Зочин
5 сар 15, 2025 07:40

Heltei bol hereldej bgaad garaad irdgiim daa.Hil ne treh gej bgaa bol shaardlagatai uzuuleh barimtaa bugdiig ni beld.Asuusan zuil baihgui bol shuud hoid uruu luu yavna. Korea ch bai Amerik ch bai visa avsan l bol hileer 100% orno gesen ug bish shuu gej anhaaruuldag.

Зочин
Зочин
5 сар 15, 2025 09:31

Нээрээ л солонгосын элчин сайдын яам бизнес хийгээд бгаа юм биш үү

Энэбиш
Энэбиш
5 сар 15, 2025 11:23

Со элчингийн урд жагсаж хөөж явуулья

Зочин
Зочин
5 сар 15, 2025 15:33

Bid uursduu hunii gazar neree bodoj amidrah heregteildee....hereg tuwug hulgain huchin zodoon bur bie bienee hutgalsan hereg garaad saya buur doloon dordood har tamhinii hereg garaa bzdee......bid uursduusuu ehleed harah heregtei bhaa

Гэрэл
Гэрэл
5 сар 15, 2025 18:30

Угааса�##� байсан зүйл..анх 98онд монголчуудийг басл тэгдэг байсан..эмэгрэшний шоронд 3хонохдоо багажнаасаа дамсаг авна гэж хэлээд архи тамхи с�##�таадаж ороод хажуу өрөөнд.хоригдсон 5монгол з�##�уудаа хана нүхээр ундааний соруул ашиглаж 100 татуулж .тамхи ш явуулж захиа бичэж явлаа хаха..ирээл смокэ смокэ гайхаад тамхи үнэртээд бгаанм ..хаха с�##�таандаа тамхи нууцан дэрэндээ архи нууцан эвгүй 5 мгл хүүхэн байлаа..

Зочин
Зочин
5 сар 15, 2025 23:48

Эрхээ зөрчүүлэн зөрчүүлэн заав�##� тийшээ явах хэрэг байгаа юм уу.

Би Зочин
Би Зочин
5 сар 16, 2025 13:51

ОЧСОН ЗОРИЛГОО ОЛИГТОЙХОН ТАЙЛБАРЛААГҮЙ ТА НАРЫН ХОХЬ...ХҮНИЙ ЗОРИЛГО, БОДОЛ САНААГ СУДЛАХ, МЭДЭХ ҮЙ ТҮМЭН АРГА БАЙДАГ. ҮАХЫН АСУУЛИАНД УНАЧИХААД ХӨӨГДӨЖ ИРСЭН ГЭЖ ЖҮЖИГЛЭХЭЭ БОЛЬЦГОО. ЕРӨӨСӨӨ АЖИЛ ХИЙХ НЭСЭН ЗОРИЛГО ЯИНЬ НҮҮРЭН ДЭЭР ЧИНЬ БИЧЭЭСТЭЙ ШҮҮ ДЭЭ

Зочин
Зочин
5 сар 17, 2025 14:02

Солонгосд суугаа элчингийнхэн гадуур дэлгүүр хэсээд, цэцэг түүж монголруу ачуулдаг ажилтай шүү дээ. Юун монголчуудын эрх ашиг.

Зочин
Зочин
5 сар 17, 2025 14:06

Солонгос иргэдийг адилхан хил дээрээс,гудамжнаас баривчилж буцааж байж энэ асууд�##� цэгцрэнэ..Япончуудад дарлагдсан хэвээрэй байх байсан юм.

Зочин
Зочин
5 сар 18, 2025 19:10

Ацаа хийж явдаг байна Монголдоо гоё амьдарцгаая л даа

Холбоотой мэдээ

Back to top button