Хохирогчид: Монголчуудыг хэн ч өмгөөлөхгүй гээд гавлаж, хүч хэрэглэж байхад БНСУ-д суугаа ЭСЯ тоодоггүй
БНСУ-д ажиллаж, суралцаж, амьдарч, аялахаар очсон монголчуудын эрх хэрхэн зөрчигдөж буй талаар бид энэ удаагийн сурвалжилгыг бэлтгэн хүргэж байна.
“Солонгосчууд монгол иргэдийг барихдаа хүний эрхийг ханган ажилладаг. Хүмүүсийн яриад байдаг шиг “гавлаж, бохир орчинд хорьдог” гэх асуудал байдаггүй. Жилдээ 40 орчим иргэн л баригдаж байгаа” гэх албаныхны мэдээлэл сард хэдэн зуугаараа тус улсаас баригдан ирж буй монгол иргэдийн амтай зөрөв.
Хохирогч иргэдийн дунд нөгөөх “харласан” хэмээн нэрлэдэг хүмүүсээс гадна. Солонгост ердөө дөрөв хоноод маргааш нь буцахаар тийз худалдан авсан 20 настай монгол охин. Тус улсад ажиллаж, амьдрахаар хуулийн дагуу G1 буюу цагаачлах түр орогнох виз авсан иргэн, төлбөрөө олохоор ажиллаж байсан гэх оюутан залуус тус улсад байх хуулийн хугацаагаа хэтрүүлээгүй иргэд багтаж байна. Тэдний заримыг сүлжээ дэлгүүр, хоолны газраас бүр заримыг нь албан мессеж явуулж, хүсэлтийг дагуу очиход нь хуурч баривчилсан байгаа юм.
Хамгийн ноцтой нь Монгол Улсын Гадаад харилцааны яам “манай иргэдийг гавладаг гэдэг нь худлаа” гэсэн боловч дээрх иргэд бүгд гавлуулж, утсаа хураалгуулж, хүчээр гарын үсгээ зурж, бохир өрөөнд, торны цаана хоригдож байсан гэх.
Түүнчлэн ЭСЯ тайгаа холбогдсон ч туслаагүй гэх хохирогч байхад нөгөө талд бид баригдсан хүн бүртэй холбогдож асуудлыг ярилцаж, туслалцаа үзүүлдэг гэх албаныхны яриа ч байна.
Хохирогч болсон монгол иргэдийн хувьд утсаа хураалгаж, хүчээр хувцсаа тайлуулж, бохир хувцастай хөл нүцгэн хоригдсон байхад ГХЯ хэрэв хохирсон иргэд байвал баримттай ирэх хэрэгтэй. Тэгж байж бид асуудлыг шалгаж хэн худал, хэн үнэн ярьж байгааг тогтооно хэмээн арьсаа хамгаалсан “арчаагүй” тайлбарыг өгч байв.
Иймд бид БНСУ-аас баригдаж ирсэн гэх хохирогчид болон уг асуудалтай холбоотойгоор өгсөн ГХЯ-ны тайлбарыг хамтатган хүргэж байна.
Энд дахин нэг зүйлийг онцолбол, Бид эхлээд БНСУ-д суугаа Элчин сайдын яамтай холбогдох гэсэн боловч албаны дугаар нь ашиглалтад байсангүй. Тиймээс ГХЯ-аас тодруулахад, хүсэлт тавьж байж, бид холбож өгнө гэх хариултыг өгсөн юм.
Эндээс харахад иргэдийнхээ төлөө ажиллах чиг шугамтай. Монгол Улсын иргэдийн төлөө ажилладаг гэх тус байгууллагуудын албаны утас нь ч өнөөдрийн байдлаар шуурхай холбогдох боломжгүй байна. Тиймээс бид энэ удаа БНСУ-аас эрхээ ноцтой зөрчүүлж, хохирч буй иргэдийн асуудлаар энэ удаагийн нэвтрүүлгээ бэлтгэлээ.
-Солонгост дөрөв хоног байгаа маргааш нь буцах тийзтэй охин надтай хамт хоолны газраас баригдсан-
Ингээд БНСУ-д баривчлагдаж, эх орондоо ирсэн монгол эмэгтэй Б.Б-ын ярилцлагыг хүргэж байна.
-Та яг хэзээ, хаанаас баригдсан бэ?
-Би энэ оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр хоолны газарт хооллож байгаад тус улсын иммегрейшнд баригдсан. Тухайн үед солонгос улсын нэг үйлдвэртэй ажил хөдөлмөр эрхлэх зорилгоор очиж уулзаад нийтийн хоолны газар хоол идэж байхад баривчлах үйл ажиллагаа явагдсан.
-Баривчлах үйл ажиллагааны үеэр юу болов. Шууд гав зүүдэг гэх мэдээллүүд байдаг. Энэ үнэн үү?
-Үнэн. Хоол идээд сууж байхад гаднаас энгийн хувцастай хүмүүс орж ирсэн. Улмаар тухайн хоолны газрын хаалгыг хүн гарахгүйгээр хашиж зогсоод бүх хүний бичиг баримтыг шалгаж, утсыг нь хурааж байсан. Түүний дараа шууд гав зүүлгээд шоронгийн хоригдол ачиж байгаа юм шиг төмөр тор бүхий автобусанд чихэж суулгаад хорих байр шиг газар луу аваад явсан.
-Хоол идэж сууж байхад нь хүмүүсийг гавлаж эхэлсэн байна. Тухайн үед яагаад та тэр газраас гарч явж болоогүй вэ?
-Босож гарах боломж өгөөгүй. Шууд хорьж, суулгаад утас хураагаад, гарыг маань гавласан. Тухайн үед тус газар байсан янз бүрийн улсын иргэдийн мэдээллийг регистрийн дугаараар шүүж байсан. Бас зураг дараад мэдээллийг нь хайж байсан. Миний зургийг дараад өөр хүний мэдээлэл гарч ирсэн. Энэ “би биш ээ” гээд байхад “чи мөн” гэж хэлээд хүчээр утас хурааж гавласан. Өмнө нь тийм зүйл тохиолдож байгаагүй болохоор яг яах ёстойгоо мэдэхгүй байсан. Тэнд надтай хамт солонгост ирээд дөнгөж дөрөв хонож байгаа. Маргааш нь буцах онгоцны тийзтэй хүүхэд хүртэл байсан.
-Дөрөв хонож байсан хүүхдийн хувьд. Солонгост аялахаар очсон гэсэн үг үү?
-Тийм. Тэр маргааш нь буцах байсан. Буцах тийзийг нь хүртэл харгалзаж үзэлгүй шууд гавлаад ачсан. Тухайн үед бидэнд дэмжлэг зөвлөгөө өгөх ямар ч хүн байгаагүй. Ядаж ЭСЯ-тай холбогдох ч араггүй байсан. Яг яах арга аа мэдэхгүй байсаар байгаад шорон шиг газар орж, төмөр торны цаана сууж байгаад л ирсэн.
-Тухайн газраас тантай хамт хэдэн монгол хүн баригдсан бэ. Өөр улсын хүн бас байсан уу. Баривчилж явахдаа та нарт ямар нэг мэдээлэл, зөвлөмж өгч байв уу?
-Монголчуудаас гадна өөр улсын иргэд байсан. Хоолны газар байсан бараг бүх хүнийг баривчилсан. Бидэнд эрхзүйн ямар нэгэн мэдээлэл өгөөгүй. Биднийг хэл мэдэхгүйг далимдуулаад дээрэлхэж байгаа юм шиг санагдсан. Манай улсад эднийг хэн ч хамгаалахгүй. Энэ хүмүүстэй яаж ч харьцсан болно гэсэн байдлаар хардсан.
-Түр саатуулах байранд аваачаад юу болов?
-Түр саатуулах гэж нэрлэсэн яг шорон шиг газраа аваачаад эхлээд бүгдийг нь нэг цаасан дээр хүчээр гарын үсэг зуруулсан. “Зурахгүй. Энэ юу юм” гэж асуухад харааж зандчиж байгаад хүчээр тулгаж гарын үсэг зуруулж байсан. Зарим нэг гүрийсэн хүмүүст нь “энэ өмгөөлөгч авах бичиг. Гарын үсэг зурвал утсыг чинь өглөө” гэж хуураад гарын үсэг зуруулж байсан. Түүний дараа гурав гурваар нь нэг өрөөнд оруулаад хувцсыг нь хүчээр тайлж муухай үнэртэй ногоон хувцас өмсгөсөн. Цаанаас нь нэг удаагийн халбага, цаасан аяга өгөөд хөл нүцгэн тэр өрөөнөөсөө хөөж гаргасан.
Дараа нь бүгдийг нь дотроо суултуур бүхий өмхий өрөөнд оруулсан. Тэр өрөөнд бүгд шалан дээр суугаад уйлж байсан. Цаанаас нь хэд хоносон нь мэдэгдэхгүй будаа, иссэн кимчиг хоол гээд өдөрт нэг удаа өгч байсан. Ер нь хүний нутагт эд нарыг бид яасан ч яадаг юм гэсэн байдлаар эсэргүүцсэн тохиолдолд шууд хүч хэрэглэж байсан.
-Тухайн газар хорихдоо таныг яагаад хорьж байгаа талаар мэдээлэл өгөөгүй юу?
-Ямар ч мэдээлэл өгөөгүй. Шууд л хүч хэрэглэж байсан. Тэр гарын үсэг зурсаны дараагаас бүр их хүч хэрэглэж эхэлдэг юм байна лээ. Тэр цаас нь биднийг хууль бусаар ажиллаж байгаад баригдлаа гэх бичиг байсан гэдгийг дараа нь хамт хорих өрөөнд орсон солонгос хэлтэй монгол хүнээс мэдэж авсан.
-Хоригдсоныхоо дараа ЭСЯ-тай холбогдоход ямар хариу өгсөн бэ?
-Хоригдаад хоёр дахь өдрөө бидэнд утсаар ярих 10 мянган воны үнэтэй карт өгсөн. Тэгээд бид ЭСЯ-тай холбогдсон. Таньдаг хүмүүсээрээ ч холбоо бариулсан. ЭСЯ бидэнд ямар ч туслалцаа үзүүлээгүй. Тэнд эрх нь зөрчигдсөн маш олон хүн байгаа шүү дээ. Бүгд л асуудлаа ярьж, хэлж байсан. Гэвч ямар ч арга хэмжээ аваагүй.
-Та түр саатуулах газарт нь хэд хоносон бэ. Тэндээс яаж гарав?
-Би тэр газар найм хоносон. Найм хонох хугацаанд ар гэрийнхэнтэйгээ холбогдож танилуудаараа дамжуулан хувцсаа авч ирүүлсэн. Гаднаас ямар нэгэн хүн холбогдож, ирэхгүй л бол тэр газраас гарна гэж байхгүй юм байна лээ. Хувцсаа ирүүлж, онгоцны зардлаа өөрсдөө гаргасан. Хүчээр буцаагдаж байгаа болохоор хувцас, зардал нь бүгд бүрдээд гаднаас хүн надад онгоцны тасалбар авсан тохиолдолд буцаадаг юм байна лээ.
-Өрөөний хувьд. Таныг оруулсан өрөөнд хэдэн хүн байсан бэ?
-Миний орсон өрөөнд 20-иод хүн байсан. Нэг удаагийн хэрэгслээрээ өдөр бүр хоол гэх муухай үнэртэй будаа, кимчиг нь сульдаж унахгүйн тулд хүчээр идээд өмхий хөлөрсөн өрөөний шалан дээр л амьдарцгааж байсан. Ерөөсөө төсөөлөлд буухааргүй орчин нөхцөлд бид байсан. Бас нэг том доромжлол нь биднийг онгоцонд суутал гавтай авч явдаг. Яг л хүнд гэмт хэрэгтэн зөөвөрлөж байгаа юм шиг ханддаг. Тийм аймар эрх зөрчигдсөн. Хэн нь ч гэмт хэрэг хийгээгүй байхад яг л ялтантай харьцаж байгаа юм шиг харьцаж байсан.
Тэнд харласан хүн байсан. Харлаагүй, хууль зөрчөөгүй хүмүүс ч байсан. Бас жирэмсэн, хөхүүл, бүр хөгшин эмгэн гээд янз бүрийн хүмүүс байсан. Тэнд хоригдож байсан солонгосын шоронгоос ирсэн гэх хятад охин. Солонгосын шорон хүртэл энэ газраас гоё гэж хэлж байсан. Хүйтэн төмрийн цаана гэм хийгээгүй байж хоригдож байна гэж хэний ч төсөөлөлд ордоггүй л юм байна лээ. Зүгээр л амьдралаа дээшлүүлье, юм суръя гэж очоод баригдаад ирж байгаа хүмүүс харамсалтай.
Тэнд суралцдаг оюутан хүмүүс бүр харамсалтай юм байна лээ. Тэдний хувьд зардал өндөр учир хэрэглээ, төлбөрөө олохын тулд ажилладаг. Ажиллахаар нь барьж авч ирээд нэг удаадаа өндөр торгууль төлж гарах боломж олгодог юм байна лээ. Харин дахиад баригдвал шууд бүх зүйлийг нь цуцлаад монгол руу гаргадаг гэсэн.
Мөнгө л олох гэж хамгийн муу гэх ажлыг нь хийж байгаад баригдаад бүх юм нь цуцлагдаад эх орон руугаа ачигдаж байна гэдэг аймшигтай. Тэнд байдаг цагаачлалын визтэй монголчуудыг бас бариад өндөр торгууль төлүүлж гаргаж байсан. Манай улсын зүгээс энэ тал дээр иргэдээ хамгаалах арга хэмжээ авч, ажиллаж болдоггүй юм болов уу гэж бодсон. Өнөөдөр хүртэл солонгост 20 настай монгол залуу үйлдвэрийн чингэлэгт шатаж амиа алдлаа гэдэг мэдээ явж л байна. Тэр залуугийн үхэлд манай улсаас ямар арга хэмжээ авч байгаа нь тодорхойгүй. Хөөрхий бас л амьдралаа дээшлүүлэх гээд л явж байсан байх.
-Онгоцны буудал дээр байгаа олон хүмүүст харагдахуйц байдлаар та нарыг гавтай авч явдаг гэсэн үг үү?
-Тийм. Бүр онгоцонд суух хаалга руугаа хүртэл гавтай орсон. Инчеон онгоцны буудал гэдэг ямар том билээ олон хүн байгаа шүү дээ. Тэр олон хүний дундуур бүгдийг нь хоёр хоёроор нь гавлаад аваад явсан. Онгоцны буудал руу явахад гавтай, суусан ч гавтай. Буусан ч гавтайгаа л байсан. Харин зөөвөрлөхдөө төмөр тор бүхий автобусаар ачиж байсан.
-Найм хоног хоригдоход таны сэтгэл зүй ямар байв. Хамт байсан гэх хүмүүс нь бас ямар байдалтай байв?
-Үнэхээр аймшигтай байсан. Өдөр болгон уйлаад зүүд байгаасай. Үгүй байгаасай. Ийм зүйл надад тохиолдоогүй байгаасай гэж маш их боддог байсан.
-Энэ үйл явдал танд юу бодогдуулав?
-Манай улс жаахан арчаатай байсан ч болоосой л гэж бодсон. Бид залуу хүмүүс эх орондоо ажиллаж, амьдрахыг хүсдэг. Гадагшаа явж боолын хөдөлмөр эрхлэхийг хэн ч хүсэхгүй. Манай улс солонгос шиг улс байсан ч болоосой гэж л маш их хүссэн. Би мэргэжилтэй, боловсролтой хүн. Миний авдаг цалин гар дээр ядаж солонгосын долоо хоногийн цалинтай дүйцдэг байсан бол би тэгж хүний нутагт ажил хайж явахыг хүсэхгүй шүү дээ. Хүссэндээ хэн ч тийшээ явахгүй. Бүгд л гэр бүлээ орхиод илүү сайхан амьдахыг хүсэж тийшээ явж байгаа. Ядаж цагийн ажлууд нь мөнгөө асуудалгүй өгдөг байсан бол ядаж хүмүүс цагийн ажил хийгээд ч болтугай амьдрахыг бодно.
Солонгост байгаа манай ЭСЯ бидний төлөө ямар нэг зүйл хийгээсэй гэж маш их бодсон. Гадаадад байгаа иргэдийн эрх маш их зөрчигдөж байна. Манай улс ядаж жаахан иргэдээ гэсэн сэтгэлтэй байсан бол энэ олон залуус тэгж олноороо гадаадыг зорихгүй. Энэ боловсон хүчин эх орондоо л ажиллахыг хүснэ. Хэн ч үр хүүхдээ орхиод гадаад руу явахыг хүсэхгүй. Түүнийг харгалзаж үзээд энэ асуудалдаа анхаараасай гэж хүсдэг. Зөвхөн надаар тогтохгүй маш олон хүний эрх тэнд зөрчигдөж байгаа. Магадгүй өнөөдөр ч гэсэн маш олон хүн солонгос руу нисэж байгаа. Тэр хүмүүсийг юу хүлээж байгааг мэдэхгүй. Тэд ирээдүйгээ сайхан болгож, гэр бүлээ сайхан авч явъя гэж л бодож тийшээ явж байгаа. Гэтэл тэнд очоод 2,3 хоноод баригдаад л буцаад ирвэл ямар олигтой байх вэ дээ. Ямар ч хариуцлага, иргэнээ хамгаалах зүйл байхгүй. Иргэд нь л цаг хугацаа, зардал, сэтгэл санаа, бие махбодын хувьд маш их хохирол амсаад л ирж байна.
-Манай иргэдийн эрхийг солонгосчууд хангаж өгдөг. "Гавлаж" гаргадаг гэдэг худлаа-
Бид үргэлжлүүлэн солонгосоос баригдан ирж буй монголчуудын талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Б.Болдтой холбогдож дараах асуудлаар ярилцлаа.
-БНСУ-аас баригдаж ирж байгаа монголчуудын тоон мэдээлэл танайд ирдэг үү. Энэ онд хэдэн хүн ирсэн бэ?
-Манайд албан ёсоор Солонгосын талаас ирүүлсэн тоогоор энэ онд 40 орчим иргэн хууль бусаар оршин сууж байгаад буцаагдсан гэх мэдээлэл байгаа.
-Баригдсан хүмүүст ЭСЯ-аас ямар тусламж, дэмжлэг үзүүлдэг вэ?
-Манай иргэдийг саатуулсан тохиолдолд эхлээд долоо хоногийн дотор багтааж манай ЭСЯ-нд мэдэгдэх ёстой байдаг. Элчин сайдын яаманд мэдэгдсэний дараа мэдээллийн дагуу иргэнтэйгээ холбогддог. “Та ямар шалтгааны улмаас яагаад саатуулагдчихав” гэж холбоо барина. Тэгээд иргэний зүгээс ЭСЯ-нд тавих хүсэлт байгаа эсэхийг асуудаг. Ихэнх иргэд нь тухайн улсын хууль тогтоомжийг зөрчиж хууль бусаар оршин сууж байгаад баригдсан гэдгээ ойлгож байгаа учир иргэдийн зүгээс айхтар хүсэлт байдаггүй. Зарим нэг нь өмгөөлөгч авах хүсэлт тавьдаг. Энэ тохиолдолд өмгөөлөгчийг нь солонгосын иммегрейшн гаргаж өгдөг. Гэхдээ өмгөөлөгч авсан тохиолдолд ялах тохиолдол баг байдаг. Учир нь тухайн иргэн хууль бусаар визний хугацаа хэтрүүлж, харалсан гэдэг нь ойлгомжтой байдаг.
Мөн зарим иргэд “хурдан буцмаар байна” гэдэг. Тэр хүсэлтийг нь бид солонгосын иммегрейшнд хэлж “манай иргэнийг хурдан буцааж өгөөч гэдэг хүсэлтийг нь холбогдох байгууллагуудад дамжуулдаг. Мөн тухайн иргэн “ар гэрийнхэнтэйгээ холбогдъё” гэвэл ЭСЯ ГХЯ-нд мэдэгдээд бид эндээс ар гэрийнхэнд нь “танай хүн баригдсан байна шүү” гэдэг мэдээллийг хүргэдэг байгаа.
-Баригдсан иргэдийг ямар орчин нөхцөлд байлгадаг талаарх та нар мэддэг үү. Хүмүүсийг шууд гавлаад байдаг гэдэг?
-Солонгосын тал хүний эрхийг хангах тал дээрээ маш их анхаарч ажилладаг учраас яригдаад байдаг гавлах ч юм уу. Хоол ундгүй бохир орчинд байлгадаг ч юм уу. Тийм зүйл огт байхгүй юм байна лээ. Байх ёстой нөхцөлд нь хоол ундыг нь өгөөд л тусгаарлах байранд саатуулж байгаа. Тэр бол ерөөсөө яг шоронд хорьж байгаа гэсэн үг биш шүү дээ. Түр саатуулах байранд байлгаж байгаад аль болох хурдан буцаах бодлого баримталдаг юм байна лээ.
-Би энэ сэдвээр нэвтрүүлэг бэлтгэж байгаа сэтгүүлч хүн надтай холбогдсон 30-аад хүний хувьд ихэнх нь 10-20 хүнтэй хамт баригдаж, хоригдож ирсэн гэх мэдээллийг өгсөн. Тэгэхээр таны ярианаас тоон баримт зөрж байна. Мөн харлаагүй тэр бүү хэл солонгост очоод дөрөв хонож байгаа. Маргааш нь буцах онгоцны тийзтэй охиныг хүртэл баривчилсан байсан. Энд тус улсад түр орогнох G1 визтэй иргэн ч бий. Тэднийг бүгдийг нь байгаа газраас нь гав зүүж авч яваад хорих, гаргаж зөөх, бүр онгоцонд оруулахад нь хүртэл гавтай авч явсан байсан.
Дээрээс нь хоригдсон орчин нь маш бохир заваан. Хувцсыг нь хүчээр тайлуулж бохир хувцас өмсгөөд оруулдаг гэх мэдээллийг нь бидэнд өгсөн. Бас тухайн иргэд өөрсдөө ЭСЯ-тай холбогдсон боловч ямар ч арга хэмжээ аваагүй. Дэмжлэг үзүүлээгүй гэж байсан. Энэ тал дээр ямар тайлбар өгөх вэ?
-Энэ асуудал дээр өөрөөр чинь дамжуулж иргэдэд мэдээлэл өгөхөд хэрэв эрх нь зөрчигдсөн. Тэдэнтэй зүй бусаар харьцсан гэж байгаа бол бүгд Монгол Улсын Гадаад харилцааны яамтай холбогдож болно. Тэгэхдээ баримт шаардлагатай. Чиний ярьж байгаа иргэдийн хувьд ажиллаж байсан байх магадлал өндөр.
-Зарим иргэд ажиллаж байсан гэдгээ өөрсдөө хүлээсэн байсан. Гэсэн ч Монгол Улсынхаа иргэний эрх талаас ЭСЯ анхаараагүй. Буцахад нь дэмжлэг үзүүлээгүй байгаа юм?
-Хэрэв тийм бол манай иргэд баримттайгаа ирэх хэрэгтэй. Нотолгоо баримттай ирвэл бид солонгосын талд хандаж асууна.
-Гэхдээ баригдаж байгаа иргэдийн утсыг барих үедээ хураадаг юм байна лээ. Тэгэхээр тэд ямар ч зураг бичлэг авах боломжгүй гэсэн үг. Тэгээд монгол руу буцахад нь өгдөг. Тухайн иргэн 10 хоносон ч 30 хоносон ч тухайн газар байснаа нотлох боломжгүй болсон байна. Энэ нөхцөлд таны яриад байгаа баримтыг гаргах боломжгүй шүү дээ?
-Монгол иргэдийг баригдсан тохиолдолд паспортыг нь хурааж аваад баримт бичгийг нь заавал ЭСЯ руу явуулах ёстой байдаг.
-Тэгэхээр эдгээр иргэдийн баригдсан талаарх бичиг очоогүй байна гэсэн үг үү?
-Би түрүүн хэлсэн албан ёсны мэдээлэлд 40 орчим иргэн л саатуулагдсан гэж байгаа. Солонгосын талаас манайд ирүүлсэн албан ёсны мэдээлэл нь л тэр. Хэрэв манай иргэдийг барьсан ч мэдэгдээгүй байвал Гадаад харилцааны яаманд ирж хэлж болно. Тэгж байж бид аль нь үнэн. Аль нь худлаа ярьж байгааг мэднэ.
Жуулчины виз авч гарсан иргэд баригдах тохиолдол их байдаг. Тэдгээр хүмүүс тухайн газар аялж, газар үзэж байгаад л ирэх ёстой. Оюутны визтэй бол бас зөвшөөрсөн цагт л ажиллах ёстой. Гэтэл манай иргэд жуулчны визээр очоод ажиллаж байгаад баригдана гэдэг нь хууль зөрчсөн байна л гэсэн үг. Монголд адилхан жуулчны визээр ирсэн иргэд ажиллавал бариад саатуулах байранд байлгаж байгаад буцаадаг. Аль ч улс адилхан байгаа гэдгийг энд онцлон хэлмээр байна. Солонгост монголын 55 мянган иргэн байгаа. Үүнээс 18 мянга нь харласан байдаг. Тэнд ажил хийж байгаад буцаж байгаа иргэд маань дараа дараагийн хүмүүстээ хүндрэл учруулдаг. Тэрийг бас аль аль талдаа ойлгомоор байна.
Бас визтэй иргэдийг хил дээрээс буцаах асуудал гардаг. Энэ тохиолдолд бид солонгос тал руу “битгий буцаагаач” гээд холбогдохоор өмнө нь ороод ажиллаж хууль зөрчсөн иргэдийн асуудалд энд нөлөөлж байгааг хэлдэг. Тэгэхээр ажиллая гэвэл албан ёсоор ажиллах виз авч явах хэрэгтэй байна. Манай улс бусад улсын иргэдийн хууль бусаар ажиллавал адилхан гаргадаг.
-Хүч хэрэглэж эрхий хурууг маань улаан юманд дүрээд юуг нь мэдэхгүй цааснууд дээр хурууны хээ даруулж байсан-
Үргэлжлүүлэн бид БНСУ-д амьдрах эрх бүхий виз авсан ч баривчлагдан ирсэн гэх монгол эмэгтэй О.З-тэй ярилцлаа.
-Таны хувьд гурван удаа баригдаж байсан гэсэн. Онцлог нь тус улсад амьдарч болох цагаачлалыг хүссэн шалгагдаж буй G1 визтэй байсан юм байна?
-Би БНСУ руу анх аяллын визээр гарч байсан. Очсоныхоо дараа ажиллахаар шийдэж аль болох тухайн улсын хуулийг зөрчихгүйн тулд визээ хувиргахаар судалж байгаад визээ G1 виз болгосон. Тэр виз нь түр орогнолын виз гэж явдаг юм байна лээ. Мэдээж G1 визийг авахад цаг зав мөнгө зарцуулагдаж байгаа. Миний хувьд холбогдох бүхий л бичиг баримтыг бүрдүүлж ярилцлагуудад орсны дараа тус визийг авсан. Би тус улсад хагас жил ч болоогүй байсан тул түр хугацаанд ажиллах эрхгүй ч амьдрах эрхтэй болсон байсан.
Би анх удаа баригдахдаа визээ авчихсан үнэмлэхээ захиалчихсан байсан. Хоёр дахь удаагаа бол визээ аваад хаяг дээрээ оршин суугаад сунгалтаа хийлгэчихсэн байсан. Мэдээж хүний нутагт амьдарч байгаа учир хэрэглээгээ олохоор ажиллаж байгаад баригдсан. Тэр нь дээр бол ажиллах эрхгүй байсан тул хуулийн дагуу торгуулийг нь төлөөд гарч байсан. Харин хамгийн сүүлд баригдахад би ажиллаж байгаад баригдаагүй. Намайг хуурч баривчилсан.
Надад инчеоны иммегрейшний албан мессеж ирсэн. Тус шуудангийн агуулга нь ирж ярилцлагад орох хэрэгтэй байна гэх утгатай. Тиймээс товлосон цагт нь ярилцлагад орохоор очсон. Намайг камертай өрөөнд оруулж суулгасан. Тухайн үед би өөрийгөө ярилцлага өгч байна л гэж бодсон. Гэвч гэнэт утас хураагаад гав зүүсэн. Би сандраад яагаад тэгж байгааг асуухад эхэндээ таныг хэрэгт холбогдуулж шалгаж байна гэж хэлсэн. Харин дараа нь иммергейшнд хорьж, эхний хэдэн өдөр хүчээр 5-6 цагийн байцаалт авч, над руу зандарч хамаг муухай хараалаараа харааж эхэлсэн. Би ямар ч гэм нүгэл хийгээгүй шүү дээ. Надад хийсэн хэрэг гэж байхгүй. Байх ч боломжгүй.
Би тэндээс юу ойлгосон бэ гэхээр ерөөсөө л хүмүүсийг залхаж, хүчээ бартал нь зовоогоод “би нутаг буцъя. Би энэ улсын хуулийг зөрчсөн үйлдэл хийсэн” гэж хүлээн зөвшөөрүүлдэг юм байна лээ. Бас хамгийн аймшигтай нь би ямар ч бичиг баримт дээр гарын үсэг зурахгүй гэж байхад миний гарыг барьж байгаад хүчээр эрхий хурууг минь улаан юманд дүрээд цааснууд дээр хурууны хээ даруулж байсан явдал.
Эхлээд эрхээ аймшигтайгаар зөрчүүлж байгаа болохоор тэмцэх гэж оролдсон ч сүүлдээ тамиргүй болж, цөхрөөд нутаг буцаахыг л гуйж байсан.
-Та визээ солиулахдаа болон торгуулж гарахдаа нийт хэдэн төгрөг төлж байв?
-Визээ сунгуулахдаа 1.5 сая вон төлж байсан. Баригдаж гарахдаа нэг удаа 2 сая вон. Хоёр дахь удаагаа 2.5 сая вон төлсөн. Энэ чинь бага мөнгө биш шүү дээ. Тус улсын хуулийг зөрчихгүй л гэж эдгээр мөнгөн дүнг төлж амьдарч байсан. Тэгсэн сая намайг монгол буцахад бүтэн нэг жил харласан гэж баримт бичигт хавсаргасан байна лээ.
-Таныг хэд хоног хорьсон бэ. Та хаана байв?
-Намайг инчеоны иммегрейшнд 10 хоног хорьсон.
-Хорих байрны нөхцөл байдлын хувьд?
-Үнэхээр аймшигтай. Тухайн нөхцөл байдалд очиж байж л хүн харж бас ойлгох байх. Өдөрт нэг удаа хоол гэж будаа, кимчи өгдөг байсан. Тэр нь муудчихсан. Бас нэг шөл гэж хааяа дагалдуулж өгнө. Тэр нь бүр ч муухай амттай ус. Тийм байдалтай хоригдоод усанд орох ямар ч боломжгүй байхад бас биднийг усанд орохыг шаардаж байсан.
-Хоригдож байх хугацаандаа ЭСЯ-тай холбогдож үзсэн үү?
-Ямар ч нэмэргүй. Би өмнө нь баригдахдаа холбогдож байсан. Нэмэр болоогүй. Тиймээс өмгөөлөгч авах талаар нь судалж үзсэн. Гэвч тэр нь бас ямар ч нэмэргүй байдаг талаар хамт хоригдож байсан монголчууд зөвлөж байсан. Тэр газарт орсон л бол монголчуудад хэн ч тусалдаггүй. Гаднаас солонгос танилтай байвал харин тусалж, өмгөөлөгч авч, тусдаа заргалдаж болдог юм байна лээ. Харин бид дангаараа бол яаж ч чадахгүй.
Биднийг нохой шиг үздэг болохоор юм хэлж байна ч гэж тоодоггүй. Хэдэн жишээ дурдъя л даа. Солонгосын иммегрейшнд дандаа залуу хүмүүс ажилладаг. Тэд биднийг хүн гэж үзэлгүй өдөрт хэдэн хүн барих дээрээ тоон байдлаар бооцоо тавиад байж байдаг. Тэр үнэхээр муухай санагдаж байсан. Тэнд баригдаж эрх нь зөрчигдөж байгаа монголчууд ардаа амьдралтай. Тэжээх гэр бүл, төлөх сургалтын төлбөртэй. Хэн нэгний хувьд гэр бүлийн нандин гишүүн нь хайртай хүмүүс л байгаа шүү дээ. Гэхдээ солонгос бидэнд нохойноос дор ханддаг.
-Надад Гадаад харилцааны яамнаас энэ онд ердөө 40 орчим монгол хүн баригдаж ирсэн гэх мэдээллийг өгсөн. Та үүнтэй санал нийлэх үү. Та гурван удаа баригдаж, тэгэхдээ олон монголчуудтай таарсан гэсэн шүү дээ?
-Яагаад ч тийм байх боломжгүй. Анх удаа баригдахад 20-иод монгол байсан. Тэднийг бүгдийг нь буцаасан байсан. Дараагийнх дээр нь мөн нь 10 гаруй монгол байсан. Бүгдийг нь буцаасан. Сүүлийнх дээр мөн л 20-иод монголчууд байсан. Эндээс харахад л миний нүдэнд өртсөнөөр 60 шахуу монголчууд баригдсан ирсэн байгаа юм. Мөн сүүлийн үед солонгост баривчилгаа ер нь их байсан талаар их сонссон. Монгол хүн баригдаагүй өдөр гэж бараг байхгүй байх.
-Хэрхэн эх орондоо буцаж ирэв?
-Утсаар таньдаг хүмүүстэйгээ холбогдож, зардлаа гаргуулаад тийзээ авч ирсэн. Ярилцлага өгөхөөр очихдоо өмссөн хувцастайгаа л монголдоо ирсэн. Одоо ч хувцас, эд хогшил маань надад ирээгүй л байна.
-Дээр нэг ноцтой зүйл хэдэнтэй дурдагдлаа. Мөн надтай холбогдсон хохирогч хүмүүсээс сүлжээ дэлгүүр, хоолны газраас баригдсан тохиолдол дийлэнх байсан. Тэдгээр хүмүүс бүгд гарын үсэг хүчээр зуруулсан гэх үгийг хэлж байсан. Тэгэхээр та бүхнээр хууль зөрчсөн гэдэг гарын үсгийг албадан зуруулдаг гэж дүгнэж болох уу?
-Болно. Тэр бол би үйлдвэр ч юм уу. Өөр газар ажиллаж байгаад баригдсан гэдгээ батлах гарын үсэг байдаг. Түүнийг бүх хүнээр хүчээр зуруулж байсан нь үнэн. Би гурван удаа баригдахдаа үүнийг харж, гурав дахь удаагаа бүр хүч хэрэглүүлж юу ч мэдэхгүй цааснууд дээр хурууны хээгээ дарсан. Тэр гарын үсгээ албан оффист ч биш төмөр тортой автобусанд суулгах үедээ л зуруулдаг. Зурахгүй байж байгаад өмгөөлөгч авах эрх бидэнд байдаг байх гэж бодсон. Гэхдээ тийм боломж олгодоггүй.
-Гарын үсэг зурахгүй, өмгөөлөгч авна гэж хэлж үзсэн үү?
-Тийм тохиолдол нэлээд хэд харж байсан. Тэдгээр хүмүүсийг хүчээр бараг зодох нь холгүй зуруулж байсан. Баригдаад гавлуулчихсан хүмүүс айж, балмагдаад зурахаас өөр араггүй байдалд ордог юм байна лээ.
Дээрээс нь хүмүүсийн хувцсыг хүчээр тайлахдаа бас зандарч биед хүчтэй гар хүрдэг. Монголчуудын биедээ сахиус болгож зүүдэг утас зэрэг байдаг даа. Тэднийг нь хүчээр хайчилж авдаг. Тэдний хандаж байгаа хандлага бол үнэхээр аймшигтай.
-Эрх зөрчигдсөн эсэхийг шалгаж, асуудал ярихын тул ГХЯ хохирсон гэх иргэдийг баримтаа авч ирэхийг шаарддаг юм байна лээ. Энэ боломжтой юу?
-Боломжгүй. Ороход л утас хураагаад онгоцонд суухад өгч байгаа болохоор бид яаж гавлуулж, аймшигтай нөхцөл байдалд ялтан шиг зовж байгаагаа баримтжуулах боломжгүй шүү дээ. Тэгэхээр гар хоосон ч амаараа яриад очиж байгаа бидний яриаг хуурамч, худлаа л гэж үзнэ. Тэгж дахин нэг удаа өөрийн улсад хүн ёсны бус доромжлол мэдрэхийг хэн хүсэх билээ. Дээрээс нь ЭМЯ, ГХЯ гэх байгууллагуудад иргэд итгэхээ больсон. Тэд иргэдийнхээ эрхийг хамгаалсан талаар нэг удаа ч сонсож байгаагүй.
-Түр саатуулах байрыг мөн шоронгоос өөр. Тусгаарлах байр гэж албаныхан нэрлэж байсан. Яг бодит нөхцөл байдлыг нь та юу гэж харсан бэ?
-Шорон шүү дээ. Шорон. Тийм түр байрлуулах тухтай байр гэж байхгүй. Яг л кинон дээр гардаг шоронгууд шиг. Бас яг дотоод орчин нь солонгос кинон дээр гардаг шоронгоос дор. Зүгээр л төмөр тор, шал, муухай үнэртэй будаа, кимчи, өмхий нойл л тэнд бий.
-Хоригдож байхдаа монголчуудын нөхцөл байдлыг шалгаж байгаа ЭСЯ-ны ажилтантай таарсан уу?
-Үгүй. Монгол Улс иргэдээ хамгаалдаггүйг л харсан. Тэр бүү хэл ядаж л гарын үсэг зур гэж хүчирхийлж байхад нь монгол ажилтай ярилцмаар байна. Орчуулагч өгөөч гэх хүсэлтийг ч хүлээж авдаггүй. Бидний төлөө хэн ч ирдэггүй. Холбогддог ч хүн байхгүй.
-Нэг жил хараар амьдарсан гэж үзээд танд хэдэн жилийн хар дарав?
-Би тэнд хагас жил л болсон. Гэхдээ амьдах эрхийн хувьд хууль ёсны дагуу. Гэвч намайг нэг жил харласан гэж бичээд, таван жилийн хар дарсан байна лээ. Бусад харлаагүй буцаж байгаа хүмүүсийн хувьд ч ялгаагүй харласан гэж дарагдсан.
-Энэ бүх үйл явдлын дараа та юунд гомдов. Эх орноосоо юу хүсэв?
-Хүмүүс тэнд баригдаад ямар нөхцөл байдалтай байдгыг мэдэхгүй байгаа юм шиг баримт нэхэж байгаа Монгол Улсын Гадаад харилцааны яаманд бүр хэлэх үг алга. Мэдэхгүй байх араггүй шүү дээ. Элчин сайдын яамтай бараг өдөр бүр тэндээс хүн холбогдож байгаа. Тэнд бидэнтэй нохойноос дор харьцаж байхад яагаад иргэнээ бодож, иргэнийхээ эрхийг хангуулаад ажиллаж болдоггүй юм бэ. Ажиллах ёстой гээд ЭСЯ хүртэл солонгост тусгайлан байдаг биш юм уу. Дээрээс нь би монголд ирээд сонссон солонгосчууд манай улсад визгүй аялж болдог болчихсон байна. Энийг сонсоод “яагаад” л гэж бодсон. Биднийг тэнд хүн гэж үздэггүй. Захын нэг үйлдвэрийн ажилтан нь “манай долоо хоногийн цалин танай сарын цалингаас их гэл үү” гэж хэлж байгаа тохиолдолтой ч би таарсан. Ичмээр. Угаасаа манай улсыг туйлын ядуу буурай гэж боддог солонгосчууд бидэнтэй хэзээ ч сайн сайхан харьцдаггүй нь үнэн. Монголын боловсон хүчин сайхан мэргэжилтэй залуус тэнд хамгийн муухай, бага цалинтай хар ажлыг нь л хийгээд явж байгаа. Нөхцөл байдал ийм л байна даа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Батцэцэг гэж ажил хийдэггүй, зуга�##�ж явдаг, поп хүүхнийг �######�уул
Gadaad xergiin yam ix xund surtaltai.
Элчин хэзээ л монгол иргэдээ хамга�##�ж байсан юм. ИХЭНХ нь амр�##�танд ирсэн хүмүүс болохоор гол ажлаа хийхгүй.
Albatai bish dee. Tus ulsiin huuliig zurchij haraar harh shig amidarch ymarch tatvar tuluhgui amidarch bga novshnuudiig barivchlahgui geed yah we dee. Hamgiin gol n Solongos uls ta nariig urij zalaagui, ireed hamgiin hvnd hvchir ajliig hiigeed uguuch gej guigaagui. Uursduu durandaa ajillaj bgad barigdsan bol hohi n l bolno. Huuli zurchigchidtei bas buhulzuj nahilzaj hundelj haritsana gej goridson ym baihdaa. Tusgaar togtnoson huuli tsaaztai ulsad orognoj bgad barigdhaaraa haraaj zuheed uursdiiguu umuuruud yahav dee. Haraaj zuheh estoi novshnuud bol Mongoliin tur barij bga bolon bariltsaj bsan buh shatnii hulgaich naraa l haraaj zuheh n zuv baih
Harin th, uls#aa tatvar tuluhgui suulee havchaad jargal hooj garchaad albadsan yum sha.aaj bna!
Ийм л нэгдэж чадахгүй хүмүүсийн нэг тод жишээ. Хүний нутагт хамга�##��##�т байхгүй элчин сайд муу ажиллаж байгаа т�##�аар сэдэв байхад таг хөндлөн юм ярьж нэгнээ дэвслээд хөөрхий бидний тархины тура�##� монголчууд. Ийм болоол бид хэн ч биш байгаа юм.
Mongoliin tatwar deeremiin hemjeend ochison shude. Tur zasagtaa durtai hen bgn be. Naad solongost baigaa humuus chn mungniihu 60-70% iig valium bolgon nutag ruugaa ywuuldag yumaa. Ern ymar ch bai mongol hun hamgiin ergen shude
Элчин сайд гээч хүн нь юу хийж байна. Ажлаа мэдэхгүй. Өөрөө л �##�бан туша�##�тайгаа байж байв�##� болоо
Солонгост элчингийн ажлаа хийдэггүй хүмүүсээ ажил хийдэг иргэдээ хамга�##�даг хүмүүсээ сольсон нь дээр юм шиг байнаа
Huuli zurchij ymarch vizgui amidarch baisan chine chinii l buruu bizdee. Barigdaad irsen bol azgui l tahia bn uurtuu gondhoos yah we dee. Hudlaa uilan mailan yarilyslaga uguud yu olj dolooh we dee chaawas.
МОНГОЛ ХҮН ХАМГААС ЭРХЭМ...МОНГОЛ ...МОНГОЛИЙН ГАДААД ХЭРГИЙН ЯАМ ЯАГААД АЖИЛАА ХИЙДЭГГҮЙ ВЭ ?
Харин тийм. Ийм л ажлыг хий.. , гээд төсөв өгөөд байхад. Түмэн олноос санхүүжил авчихаад баримт шаардаад гэдийгэ байдаг. Хохирогчийг нүүрэлдүүлээд л баримт гаргаад ирнэ ш дээ, чадварлаг ажиллаж чадв�##�.
Ulsiinhaa irgediig iim baidald ortol uls ornoo buruu udirdaj udirdsaar irsen buh humuust en buh zoblong uursdud n ys mahand n tsusand n medruuleh yumsan
Монголын Элчин,консул гишүүн байсан Нямаагийн Энхболд гэж тэтгэвэрийн өвгөн,нөгөө �##�дартай Өгзөг одбаяр мэтийн хүмүүсээр дүүрсэн байхад тэднээс тусламж горьдох нь ёстой тэнэг,бас аргаа барсан хүмүүсийн сэтгэлгээ!Бодит байд�##�тай нүүр тулж чи өөртөө л тус�##�на өөр хэн ч туслахгүй бас туслах өргүй гэдгийг монголчууд бид ойлгох цаг болчихсон.
Юун үхсний чинь манай улс арчаатай бол чигшиг Чи жарг�##�аа хөөж Со-д очоо биздээ тэгчээд улсаа муулна гэнээ чи!
Гичий үх
Зүгээр хүний эрх, хүний эрхийн байгууллага ажиллах ёстой бсан гэнэ биздээ!
Энэ худлаа,хүний эрхийг дээдэлдэг Солонгост хэзээ ч ийм юм болохгүй.
Зайл �########�
Azgui g####i bas nileen davsalj yariad baih shig bn. Vizgui uhernvvdiig bugdiig n bariad ywuulaarai. Hunii gazar hoorondoo ewtei nairtai aytaihan ch amidarchihaj chaddaggui guilgachinguud UBtaa utaan dundaa hereldej zodoldood baij baival taarna. Ta nariig ireed ajillaathaach gej urij zalaagui bizdee solongos.
Батцэцэг шаазан ваараа болиулаач. Олигтой хийсэн ажилгүй попорч тэнэж нэг хэвийн цээжилсэн хэдэн үгтэй түүнийгээ хэлэхээс өөр мэдлэгтэй ч биш. Элчингүүд гэж ёстой авах юмгүй сүнснүүд . Батцэцэг мэтийн авгай нар яамны сайд хийдэггүй ажилласан хуацаанд юу хийв. Элчин гэдэг хүн чинь сургуулийг нь төгссөн диполмат гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэддээ үйлчилдэг хэлний хуулийн мэдлэгтэй иргэнийхээ төлөө өдөр бүр ажиллаж тухайн оронд улс орноо таниулж чадах эрхэмсэг хүн элчинд ажилладаг юм шүү. Утсаа авдаггүй иргэдээ хамга�##�даггүй сүнс сүлд нь харьсан нуснууд л сайд элчин болж хүний нутагт нэр нүүргүй арчаагүй гуйлгачин мэт харагдуулж байгаа. Солонгосчууд АНУ иргэн орос япон гэвэл хөл газар хүрэхгүй сүйд болдог нь Монгол улс төрийн түшээдийн арчаагүй байдагт л байдаг.
Манай иргэд уйдсандаа ч юмуу, зүгээр дүрсгүйтэж Солонгост очиж харладаг биш, эх орондоо хүн шиг амьдрах аргагүйн улмаас Солонгост очиж хар ажил хийдэг, харлах тохиолдол мэдээж байж л таараа! Тэглээ гэхэд ЭСЯ нь иргэнийхээ төлөө санаа тавьж эрхийг нь хамга�##�ах үүрэгтэй!! Гэтэл гадаад дахь манай ЭСЯ-ууд иргэнээ тоодоггүй!! Барууны улсын ЭСЯ бол өчүүхэн асуудлаар ч иргэнээ хамга�##�аад сүйд болдог юм билээ!! БНСУ дахь Монголын Элчин сайд нь гэж хачин нөхөр байдаг юм байна лээ: ТВ-ээр нэг гарахыг нь хараад тэнд харласан нэг монгол байна гэж бодсон чинь Элчин сайд юм гэнээ?! Манай төр засгийн байж байгаа царай л байхгүй юу?!!
hamgiin gol ni ter hamgaalad bdg ornuudiin humuus chn haraar bish bdg tul elchin saidiin yam ni nuur baatar omoordog bhguyu
Ман нам энэ намдаа үнэнч хулгайч мэдлэг боловсролгүй арын ха�##�гатай цүнх баригч байгаад төрд орсон зүгээр сууж байгаад хулгайгаар баяжсан намдаа хулгайн мөнгөө хандив�##�даг новшнуудаа бэлэгийн журмаар �##�бан туша�##� өгдөг болоод удаж бн энэ систём бүх шатанд байна иим учираас амьдр�##� доройтож хөгжил үйлдвэржилт зогссон ижил гараанаас гарсан улс орнуудаас холоо хаягдаад үлдсэн худлаа попордог худлаа яридаг өрөөл татанхай хотын даргатай хиих ажилаа мэддэггүй дёктатураар хотыг захирах бодолтой ииш тиишээ үсчсэн гарг�##�гаа зөндөө байхад татвараар л дарамт�##�ж нэмж юмы үнэ хөөрөгддөг иим л арчаагүй улс болжээ машинд зээл өгөхгүй л болчихвол хэн машин авахын мөнгө хүүлэгч намын нөхдөө дэмждэг хулгайч нар төрийн ордонд үүрэлсэн �##�уурчин тонуулчид бүх муухай зүйл хиидэг нам дагасан мөнгөний төлөө улсаа зардаг иим хүмүүс төрд дүүрчээ
Нутагтаа ажиллацгаа хуний газар яасан ч сайн биш шуу ядаж эруул мэндээ барна.
хөөрхий дөө манай Монголчууд ийм л эрийн сайнаар амьдарч байгаа ард түмэн минь Энэ төр засаг ч гэж …… новш гэж
Манай найз гавтай онгоцны бууд�##� дээр ирж л байсан даа
ajlaa hiihgui sh dee. bid gadaadad yaag ezengui. eh orongui ym shig baidag. hezee uurchlugduh ve. mergejliin bus humuuseer duuren. ihenh ni zugaalj yvaa humuus. ene unen shu. UIH d suudal avch chadaagui. nas ni yvsan garuudiin amralt shagnaliin alban tushaal. getel surguuli soyliin tugussun sain ajilj baigaa humuus zunduun bna.
Солонгосын хил дээр Монголчуудтай илт дээрэлхүү харьцдаг. Бүр нэгжлэг хийж байгаа мэт ш�##�гадаг. Монголын төр засаг хүчтэй, олон улсад нэр хүндтэй байсан бол иргэд нохойноос дор доромжлуулж явахгүй шүү дээ.
34 jiliin umnu ner hundtei baisaan, iim jijig anu giin daguul solongos metiin orond tusalj baisan uu gehees odoogiihon shig tsarai aldaj ajil guij ard tumnee doosh ni hiideg uls baigaagui, mungunii shunaltanguud kaptilist niigem ruu oruulj olon ulsiin togloom bolgosnoos iim bolson,sots niigem bidend ner hundiig ugch chadaj baisan shuu
Солонгосчууд угаасаа дээрэлхүү гав зүүгээд дээрээс нь олсоор давхар уядаг шүү зэвүүн новшнууд баримт бгаа шүү
Со явах хэрэггү ээ. Боолн хөдөлмөр. Эрүүл мэнд ээ �##�дана.
Өө за за тэнд тэгэж доромжлуулсан юм бол Монголд ирж байгаа кимчинүүдийг барьж хохирол оо олж авах хэрэгтэй шүү дээ. Урдаас олон юм ярих гээд байв�##� Солонгосын иммергешиний газраас аа хохиролоо төлүүлээ гэх хэрэгтэй шүү дээ. Монголоор дүүрэн үүргэвчтэй кимчий нүүд явж бна захаас нь буланд оруулж байгаад шархаа нөх монголчууд аа
арай юмаа,нээх л олон хүн ЭСЯ-д томилогддог,муухай юмаа,бас Консулын газар ч байгаа. Ой гутмаар юмаа. Японы ЭСЯ-д бүр япон хэлгүй хүмүүс ажилладаг гэсэн бүр гайхмаар.
Солонгос явахгүй байж болдоггүй юм уу
? Хүчээр явуулсан юм уу? Тэнд очоод амьдр�##�аа өөднө татах хэцүүг мэдсээр байж явах нь азаа үзсэн гэсэн үг мөн биз дээ? Үг �##�га
Gadaad hergiin Said avgai odoo bolno z##ldaa ene tal deer huchtei duugar temtseh heregtei.muusain hoolnii savnuudiig z##luulya
haytad solongos gej hog bolson uls ruu buu ybaad bai bolio ard tumeen
Хогын элчин байснаас байгаагүйн дээр юм бн татан буулгав�##� таарна
Хаа ч тэр Монгол ЭСЯ ард иргэддээ туслаад өмгөөлж хамга�##�ах гэдэг ойлголт байдаггүй байх шүү
Үүрэгээ мэдэхгүй ямб�##�ж суусан тэжээвэр гахайнууд ...
Энэ Батцэцэг гэж б�##�ай дүр эсгэсэн авгай юм хийхгүй ээ...
муусайн кимчинүүдийг бас Монголд адилхан байлгах хэрэгтэй
Миний хувьд Орос, Солонгос дахь элчин тэй харилцах тусл�##�цаа авах шаардлага гарч байсан. Ёстой чигчий хурууны чинээ бүү хэл нэг нь шөнөөр Москвагийн гудамжинд ганцааранг минь гаргаад ха�##�гаа хаасан байдаг юм. Би энэ шөнөдөө үүдэнд чинь хоночихьё л доо гэж гуйгаад бараагүй. Солонгос дахь бол үнэхээр тусл�##�цаа хэрэгтэй байсан ч ямар ч тусл�##�цаа үзүүлээгүй. Эд нар бол ямар ч хэрэггүй зүгээр л сэтгэлгүй ял хийж юм шиг л ажилладаг хүмүүс байна лээ. Дарга нар болон танил т�##�даа бол бөхөлзөж гүйгээд үнэхээр сайн үйлчилгээ үзүүлдэг
Инчоны хориход олон монгол з�##�уучууд зүй бусаар амь насаа �##�ддаг.шоронд дотор нь элпэв янзын хоол өгөөд хагас үхэлд шилжүүлж хаячихаад нас барсан гээд дотор эрхтний наймаанд явдаг.
Хэцүү ч юмаадаа монгол минь.
Монголын элчин гэж новшийн шаарнууд л байдаг хэвээрээ шив дээ
Энэ гадаад явдлын яамны эргүү юмны ярьж байгааг даанч дотор харанхуйлсан хэллэг хэрэглэх юм. Чухам яаж баримт бүрдүүлж болохыг тэнд чи баривчлагдчихаад ингэж гээд туршаад үзвэл яасан юм бэ? Солонгосын элчин сайдын яам юу хийх гэж байдаг юм бэ???
Солонгосд байгаа монголын элчингийнхэн юуч хийдэггүй, зугаа цэнгэл хөөсөн м�##�нууд байдаг юм. Эхнэр хүүхдүүд нь цэцэг түүж монголруу ачуулаад, нөхрүүд нь архи ууж, юун монголчуудын эрхийг хамга�##�ах. Тийм л м�##�нууд арын ха�##�га, танил т�##�аараа элчин консулаар явж байгаа шүү дээ. ГХЯамны наад Болд чинь ажлаа хийж мэддэггүй, м�##� юмаа даа.
Нилээд хүчтэй, зоримог, хуульч хүмүүс баймаар юм бна, элчин ба яаманд. Хүчгүй дорой байхад иргэдийг нв дээрэлхэлгүй яахав. Ер нь хөгжил бол ёс суртахуун биш гэдэг нь харагдаж бна. Тэд буюу солонгосчууд бүдүүлэг хүмүүс юм бна.
hariutai bol bariutai, end ch gesen dandaa haraar baidag so nartai adil harits, dandaa khoron sanaatai yum hiideg
Ажил хийдэг хүнийг элчин сайдаар томилох хэрэгтэй.
Солонгос дахь элчин, консулууд ажлаа хийдэггүй л юм байна. Тэднийг хугацааг нь хүлээлгүй эргүүлэн татаад иргэдийнхээ эрх ашгийн төлөө ажиллаж чадах хүмүүсийг тавих хэрэгтэй
гадаад ру хэсээд явахын, ажлаа хийдэггүй иргэдээ хамга�##�даггүй Гадаад Яамны б�##�ай авгайгаас хариуцлага нэхэх ёсиой
Alivaa uls gedeg huulitai tsaaztai baidag ym. Manaih shig duraaraa uls gej delhiid baihgui chi aylahaar ochson bol ayal ugui bol zorilgiinhoo daguu visa av. Namaig barivchilsan gej gonshigonood baih ym. Naad hed chin teneg humuus ugaasaa huuli zurchsun uchraas l barivchilj baigaa shd. Iim elii ym hiihee bolichooch ta naraas bolood solomgos visa ulam hundreed baigaa shd. Bi olon udaa irj ochdog yg aylaad amraad butsaad irdeg neg asuudal uusej baigaagui!!! Buruu ym hiicheed hewv neg uurlaad baih ym.
Угаасаа л тэгэж барьж хорьдогын эмэгтэй хүн болохоор арай зөөлөн хандаж, эрчүүдийн бол зодно чад�##� нь хүрэхгүй болохоор бүгдээрээ нийлж гав�##�даг л бсн одоо ч ялгаагүй бгааан бна.энэ л�##�аруутай адилхан харилцах гэхээр өрөвдмөөр зан гаргаад яаж ч болохгүй юмдаа.дошин дээрээ азраг�##�уул азраг�##�ан�##�да даан ч эд нар шиг hangoog g###g bish yumda
Man udirdaj bad uudiin baraa yzehgyi ee.sugani garuud n said hiij baihad.bid nar uursduu ev negdelgyi uchiraas deerehyyled BJ bna eruusuu gol
shaltgaan
Цагаачлах визтэй хүн ажил хийж болдоггүй юм
ер нь хар�##�аад ажилсанч яадаг юм 3хан сая хүн амтай иргэдээ олигтойхон амьдруулж чадахгүй байж их эргүүтнэ шүү муу новшнууд
Ямар ард түмэн байна тийм засаг бүрдүүлдэг
Элчин сайд гэж нэг мануухай байгаа биз дээ
Хүний нутагт элчин сайд гэж шавар барим�##� л байдаг. Тэгээд ч дотоод асууд�##�д нь манайх оролцож болохгүй.
Ariin haalga, avilgalaar tomilogdoj bgaa hunuus argaguishdee