Трамп Израилыг хөсөр хаяж байна уу

Израилын хамгийн том холбоотон орон АНУ байсаар ирсэн. АНУ нь Израилд олон улсын тавцанд дипломат далбаандаа оруулан хаацайлж, олон тэрбум ам.долларын зэвсгийн тусламж үзүүлдэг.
Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп сүүлийн долоо хоногуудад хийсэн хэд хэдэн алхам Израилд үл хайхран, хөсөр хаяж байгаа мэт сэтгэгдэл үлдээхээр байв. Трамп энэ долоо хоногт Ойрх дорнодод айлчилсан. Тус айлчлалаараа Израилыг дайрч өнгөрөлгүй Саудын Араб, Катар, АНЭУ-д очиж худалдааны гэрээнд гарын үсэг зурсан юм.
Трампын айлчилсан Катарыг Израилын албан тушаалтнууд хэд хэдэн удаа Хамаст тусламж үзүүлдэг гэж буруутгаж байсан билээ. Айлчлал эхлэхээс өмнө АНУ Ирантай хэлэлцээ хийж эхэлж, Трамп Йемен дэх хуситуудыг бөмбөгдөхөө зогсоосон нь Израилыг “сандаргасан” юм. Иран бол Израилын хамгийн том дайсагнагч орон. Харин хуситууд одоо ч гэсэн Израил руу пуужин харвасаар байгаа.
Үүний дараа АНУ Хамас бүлэгтэй шууд хэлэлцэж, Газын зурваст барьцаалагдсан сүүлийн Америк иргэнийг суллуулах тохиролцоонд хүрсэн. Тус тохиролцоог АНУ Израилын оролцоогүй хийсэн юм.
Айлчлалын үеэр Трамп Сирид тавьсан АНУ-ын хоригийг цуцална, Дамасктай дипломат харилцааг албажуулахыг уриалсан. Сирийн шинэ засгийн газрыг Израил өнгөлөн далдалсан террорист дэглэм гэж үздэг.
АНУ Израилаас холдож байна гэх яриаг Трамп үгүйсгэж байгаа. Энэ долоо хоногт хийсэн айлчлал эцсийн эцэстээ Израилд ашигтай байх болно гэж Трамп хэлжээ. Тэр “Эдгээр орнуудтай, Ойрх дорнодын орнуудтай ийм харилцаатай байх нь Израилд сайн нөлөөтэй байх болно” хэмээсэн юм.
Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху барьцааны хүн суллахад тусалсанд Трампт талархсанаас өөр мэдээлэл энэ тал дээр хийгээгүй байгаа. Тус улсын албан тушаалтнууд чимээгүйхэн байгаа ч Израилыг АНУ орхиж байгаа гэх ойлголт аль хэдийн үссэн байна.
“Israel Hayom” сонины тойм Йоав Лимор бичихдээ “Ойрх дорнодод хэд хэдэн гэрээ хэлэлцээ, уулзалт хийгдэж бидний нүдний өмнө өөрчлөгдөж байгаа бол Израил зөвхөн хөндлөнгөөс ажиглаж байна” гэжээ.
АНУ-ын Ойрх дорнодын асуудал эрхэлсэн үндэсний аюулгүй байдлын дэд офицер асан Жонатан Паникофф “Трамп худалдаа, хөрөнгө оруулалтад төвлөрсөн, харилцан ашиг сонирхолд суурилсан бодлогыг тууштай хэрэгжүүлэхээр шийдсэн нь илт байна. АНУ ба Израил түүхэндээ улс төр, аюулгүй байдлын асуудлаар ойр хамтран ажиллаж ирсэн ч, хэрэв эдгээр нь Трампын тэргүүлэх зорилтод нийцэхгүй байвал, тэр үүнийг үл хайхран өөрийн замаар цааш явна"
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Израйлийг Иранд зарчихлаа гэж харж байна
Энэ бол Америк зан шүү дээ. Өдөөн хатгаж бу�####�ар дайн хийлгэж бүс нутгийн хямр�##� үүсгээд өөрсөддөө ашиггүй болонгуут хөсөр хаядаг уламжл�##�т арга гэх үү дээ