ЭДИЙН ЗАСАГ

Уул уурхайн биржээр 22.35 хувийн зэсийн агуулгатай баяжмал амжилттай арилжаалжээ

Монголын хөрөнгийн биржийн уул уурхайн бүтээгдэхүүний лхагва гарагийн арилжаагаар "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 22.35 хувийн зэсийн агуулгатай баяжмалыг 2087.41 ам.долларын доод үнэтэйгээр дуудлага арилжаанд оруулсан байна. Тус арилжаанд оролцогчдоос ирүүлсэн өрсөлдөөнт захиалгын үр дүнд зэсийн баяжмалын үнэ тонн тутамд 85 ам.доллароор өсч, нийт 9,841 доллароор арилжаалагджээ.

Өнөөдрийн байдлаар дэлхийн зах зээл дээр тонн зэсийн ханш 9648 ам.доллар байна. Энэ оны 3-р сард зэсийн ханш 9914 ам.долларт хүрсэн бөгөөд 4-р сард 9350 ам.доллар болтлоо буурсан ч эргээд өсөх төлөвтэй байгаа билээ.

Зэсийн ханш

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button