УЛС ТӨРУлс төрийн мэдээ

УИХ-ын Тамгын газрынхны муу арга: Бүртгүүлчхээд суудаггүй гишүүдийнхээ ирцийг нууцлах гээд зурагчин орохыг хориглов

Энэ долоо хоногийн пүрэв, баасан гарагийн чуулганаар хэвлэлийн зурагчдыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан руу оруулсангүй. Тас хориглолоо. Бүр УИХ-ын Тамгын газраас Төрийн ордны хамгаалалтын алба руу бичиг явуулж байгаад хориглосон болж таарав.

Шалтгаан нь УИХ-ын гишүүдийн чуулгандаа суухгүй байгаа ирцтэй холбоотой. Танхим хоосон сууж байгааг нууцлах зорилготой.

Шуудхан хэлэхэд энэ хаврын чуулганы гишүүдийн ирц “нохойн баас” болж хувирлаа.

Хаврын чуулганд хамгийн муу ирцтэй оролцсон сайд нарыг Ерөнхий сайд тэргүүлж, Л.Гантөмөр, Т.Доржханд гэсэн хоёр Шадар сайд нь хамгийн муу оролцжээ. Мөн АН-ын Ж.Батсуурь, Ц.Туваан нарын сайд нар хамгийн их тасалсан байна. "Гадаад томилолттой" гэх шалтгаанаар суугаагүй сайд нарыг Б.Батцэцэг, С.Одонтуяа, Б.Жавхлан нар тэргүүлжээ. Өчигдөр гэхэд л 31 гишүүн чөлөө авсны 22 нь гадаад томилолтод явжээ. Чуулганы хуралдаан бүрээр 20 гаруй нь гадаад, дотоод томилолттой, 10 гаруй нь энгийн болон эмнэлгийн чөлөөтэй, таслалттай байх болов. 26-40 гаруй гишүүний ирц дутуу байдаг нь хэвийн үзэгдэл мэт боллоо. Нэмээд орж ирж хуруугаа уншуулаад, ирцээ бүртгүүлчхээд гараад явчихдаг гэхээр 126-аас маш цөөхөн нь чуулгандаа сууж байна.

Чингэхлээр парламентад ард түмний төлөөлөл яах хангагдах вэ.

Нэг талаар, Засгийн газраас орж ирсэн хуулиуд парламент дээр удаа дараа унаж буй асуудал ирцтэй шууд уялдана. Хэд хэдэн хуулиуд дээр анзаарагдав. Санал хураалтыг долоо хоногоор хойшлуулах, ирцээр бойкотлох асуудал бодитоор гарсан юм.

Нөгөө талаар, намрын чуулган завсарлахаас эхлээд УИХ-ын гишүүдийн ээлж дараалан гадаад томилолтод ихээр явуулах болсон. Шинэхэн гишүүддээ “юм” үзүүлж, нүд тайлуулах зорилготой ч, амыг нь барих оролдлоготой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ВО ЕНЕ БОЛ КААЛТТАЙ БҮЦ ОРОКЫГ КОРИГЛОН ЗЕВХӨН ТОПУУД ОРОН ИК ЗИҮЛД БҮҮ ЦАНААРХА

Галч
Галч

50 гишүүн байхад ханг�##�ттай баыхаар бнаа, гишүүдийн тоог хурдан хасаад, жагса�##�таар орж ирсэн гишүүдээ хасаа

Зочин
Зочин

Гишүүдээ ядаж хуучин 76 болгож үз. Эзгүй ширээ сандлын зард�##� ч хайран бна шүү . Хэмнэлтийн горимд шилжээд бсан бишүү. Энэ олон илүүдсэн хүмүүсийг эргүүлж татах хэрэгтэйш дэ.

Зочин
Зочин

Энэ үйл ажиллагаа тодорхой дүрэм журмаар л зохицуулагдаж бгаа даа. Өөрсдөө хууль, дүрэм, журмаа мөрдөхгүй юм даа. Эд нар үнэхээр бүгд хаан заан болжээ. Хууль, журам зөрчсөн ийм шийдвэр гаргасан хүнд нь арга хэмжээ аваачээ. Биднартай холбоотой хууль, журмынхах за�##�тыг хэрэгжүүлэхийн тулд шууд хорино, торгоно гээд заачихдаг. Хариуцлагын тогтолцоог ижил тэнцүү болгоёооо.

Холбоотой мэдээ

Back to top button