Д.Амарбаясгалангийн "гүргэр" зангийн цаадах "Шинэ хоршоо"

Салбар, салбарт нэг улстөрч эзэн сууснаас нэг дорвитой бизнесмэн эзэн суусан нь дээр биз.
Өнөөдөр газар тариалангийн салбар, улаанбуудайн тариаланчид, гурил үйлдвэрлэгчид сөхрөх дээрээ тулаад байна. Урхаг нь ерөөсөө УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн ЗГХЭГ-ын дарга байхдаа санаачлан батлуулсан гурилыг импортын татвараас чөлөөлөх тухай хууль.
Д.Амарбаясгалан Говь-Алтай аймгийн хүний хувьд алслагдсан аймагт л гурилын үнийг буулгая гэж зорьсон гэлтэй байдаг. Үнэн хэрэгтээ хоёр жил орчмын хугацаанд гурилын үнэ буусангүй, дотоодын ААН-үүд үнээ дагаад буулгах битгий хэл үйлдвэрлэл нь, бизнес нь эрсдэлтэй байдалд орчихлоо.
Гэтэл энэ 1990-ээд онд "Битгий шороотой зууралд. Бид өдөр бүр онгоцоор зөөж авчирна" гэж хэлээд хамаг суурь үйлдвэрлэлүүдээ дампууруулсан ардчилсан хувьсгалын зарим хийрхүү этгээдүүдээс ялгаагүй бодлого байв. Юмыг дотроо, өөрсдөө л үйлдвэрлэж байж хөгжинө. Үйлдвэрлэж чаддаг цөөн хэдэн л зүйл байна. Гурил, цемент гээд ердөө хэдхэн.
Ж.Энхбаяр ХХААХҮ-ийн сайд болоод энэ хуулийг хүчингүй болгоё гэж өргөн барьсан ч УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хэлэлцэхийг хоёр ч удаа хойшлуулж байгаад, ирц цөөн өдөр унагасан нь өчигдөр юм. Наанаа А.Ариунзаяа нарын гишүүд "Алслагдсан аймагт гурилын үнэ өндөр байдаг тул аргагүй. Энэ шийдвэрийг бүсчилж, бүтээлчээр хандаж оруулж ирвэл хэлэлцэхэд бэлэн" зэргээр ярьж, өмгөөлж байна лээ.
Яс юман дээрээ Д.Амарбаясгалан "Шинэ хоршоо" хөдөлгөөнөөр бас дайтаж байгаа юм. ХХААХҮЯ-ны төсвөөс зээлийн татаасыг гаргахаар Х.Болорчулууны үед батлуулчихсан. Д.Амарбаясгалангийн эх адгаа алдсан "Шинэ хоршоо" хөдөлгөөн одоо Ж.Энхбаярын толгой дээр ирчхээд байна. Тийм ч учраас Ж.Энхбаяр "Шинэ хоршоо"-г нь аварч өгдөггүй, хариуд нь Д.Амарбаясгалан гурилыг татвараас чөлөөлсөн шийдвэрээ эргэн хардаггүй дүр зураг үүсчихлээ.
Ингэж Монгол Улсын суурь эдийн засаг, үйлдвэржилттэй холбоотой сэдэвт хоёр тийшээ харж суугаад улстөржвөл ирээдүй бидэнд харагдахгүй байна. Улс төрийн шинэ жишиг, шинэ соёл бүр ч харагдахгүй байна. Бид тэднээс яг юу хүлээх юм бэ?
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ДОТООДЫН ҮЙЛДВЭРҮҮДЭЭ БОДЛОГООР ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ ГАДНААС ОРЖ ИРЭХ ГУРИЛЫН ТАТВАРЫГ ЧӨЛӨӨЛСНӨӨР ДОТООДЫН ОЛОН КОМПАНИ ХААЛГАА БАРЬЖ МОНГОЛЫН ЗАХ ЗЭЭЛД ДАНГААРАА НОЁРХОЖ БАЙСАН АЛТАН ТАРИА УЛААНБААТАР ГЭХ МЭТ ОЛОН ҮЙЛДВЭРҮҮД ҮНДСЭНДЭЭ ХЯЛАЙЖ ЭХЭЛЛЭЭ ОРОСЫН ХЯТАДЫН ГУРИЛ ЗАХ ЗЭЭЛИЙГ НОЁЛОЖ ХЯМДХАН ГУРИЛААР ГАМБИРДАЖ БООРЦОГЛОЖ ЦУЙВАНДАН ЖАРГАЛ ГЭГЧИЙГ АМСАЖ ЭХЭЛЛЭЭ ГЭХДЭЭ ДОТООДЫН ГУРИЛ ЗАРДАГ ЭДГЭЭР АЖ АХУЙН НЭГЖҮҮД ХЭТЭРХИЙ ДАРВАЛЗАЖ ДУРАА ХҮРЭХЭЭР Л ГУРИЛЫХАА ҮНИЙГ ХӨӨРГӨДӨЖ ДАЛЧИГНААД ИЙНХҮҮ СЭХЭХГҮЙ БОЛТЛОО НАМ ЧААЛГАЛАА ХОХЬ ЧИНЬ ГЭХЭЭС БИШ ЯАХ ВЭ? ТА НАР ТЭГВЭЛ ГУРИЛЫХАА ҮНИЙГ КГ УТУАМД НЬ 1000 S1500 ТӨГРӨГӨӨР БУУЛГАЧИХ ТЭГВЭЛ БИ ЭНЭ ТАТВАРЫН АСУУДЛЫГ ЭРГЭЖ НЭГ ХАРЬЯА АЛДАГДАЛ ГАРВАЛ АМАРБАЯСАГЛАН ТӨЛНӨ БИЗ ХЭРВЭЭ ЧАДАХГҮЙ ГЭВЭЛ ҮЙЛДВЭРЭЭ УЛСАД ТУШААГААД ХҮМҮҮСЭЭ АВААД ХӨДӨӨ ГАРЧ МАЛЧИН БОЛЧИХ
үндэсний тари�##�ангийн ба гурилын үйлдвэрүүдээ нугаслачихаад Амарбасг�##�ан нөгөө Мөнхбат, эсвэл ээбий шигээ гадаад руу сураггүй �##�га болох биз. хохирогсод нь монголын үйлдвэрлэгчид ба хэрэглэгчид.
Амьдр�##� мэдэх нь Амарбаясг�##�ан байлгүйдээ.Энхбаяр юу мэдэхэв дээ.
ХУЛГАЙЧ - дээр нь их ЗЭВҮҮН амьтан , хар даа танар ЧИРТАЙЧИХААД \ бүр заяаны хулгайч шинжтэй гөлөгнөөд \ ...