УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ардчилсан намд нэгдэх тухай ШИНЭ намын хүсэлтийг хэлэлцэж, бүртгэхээс татгалзлаа

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан, Шүүгчдийн зөвлөгөөн 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр боллоо. Нийт шүүгчийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэв.

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлээс ирүүлсэн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо, шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдлын тухай хууль (Шинэчилсэн найруулга), Иргэний болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Эрүүгийн болон зөрчлийн хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцэж, “Иргэний болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл”-д санал хүргүүлэхээр тогтож, “Эрүүгийн болон зөрчлийн хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл”-д өгөх саналыг нэмэлт судалгаа шаардлагатай гэх үндэслэлээр хойшлууллаа. Мөн салбарын сайдаас ирүүлсэн “Арилжааны тухай хуулийн төсөл”-д санал өгөхөөр тогтов.

Түүнчлэн Ардчилсан намд нэгдэх тухай ШИНЭ намын хүсэлт, ШИНЭ намыг нэгтгэн авах тухай Ардчилсан намын хүсэлт болон Монголын Либерал Ардчилсан намын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх хүсэлтийг тус тус хэлэлцэж, бүртгэхээс татгалзлаа.

Шүүгчдийн зөвлөгөөнөөр Нийт шүүгчийн III чуулганыг зохион байгуулах Ажлын хэсгээс ирүүлсэн хүсэлттэй танилцаж, бусад асуудлыг хэлэлцлээ.

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

НАМ ЦӨӨДӨӨ ЮУ ОДОО ЯАХ ГЭЭД БАЙГААН ТЭГВЭЛ МОНГОЛЫН БИЕЭ ҮНЭЛЭГЧДИЙН НАМ АРХИЧДЫН НАМ ИЖИЛ ХҮЙСТНҮҮДИЙН НАМ МАХНЫ ЧЕНЖҮҮДИЙН НАМ ХУУЧИН МАШААН ЗАРАГЧДЫН НАМ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧДЫН НАМ МАЛЫН ХУЛГАЙЧДЫН НАМ ХҮҮХЭД ХҮЧИНДЭГЧИЙН НАМ ХҮҮХЭН ХҮЧИНДЭГЧИЙН НАМ БӨХЧҮҮДИЙН НАМ ГЭЭД УРТ ЖАГСААЛТ ҮРГЭЛЖИЛНЭЭ ЯАНАА ЯАНА.ЭДГЭЭР АЖИЛ ЭРХЛЭГЧИД НАМАА БҮРТГҮҮЛЭЭД ИРЭХ СОНГУУЛЬД ХҮЧ ҮЗЭЭЧ АЯГҮЙ БОЛ ОЛОН СУУДАЛ АВНА ШҮҮ АРХИЧДЫН НАМ БОЛ ЖИНХЭНЭ АЛАХ Л БАЙХ

Холбоотой мэдээ

Back to top button