Гадаад мэдээДЭЛХИЙ

“Moody’s” фирм АНУ-ын зээлжих зэрэглэл хамгийн өндөр байсныг бууруулав

Санхүүгийн “Moody’s” фирм АНУ-ын зээлжих зэрэглэл хамгийн өндөр байсныг баасан гарагт /2025.05.17/ бууруулжээ. Тус улсын 36 их наяд ам.долларын гадаад өр хурдацтай нэмэгдэж буйтай холбоотой эрсдэл нэмэгдэж байгаа учир зээлжих зэрэглэлийг бууруулсан байна.

“Moody’s” анх 1919 онд АНУ-д Aaa буюу хамгийн өндөр түвшний зээлжих зэрэглэл олгож байсан юм. Тэгвэл баасан гарагт  АНУ-ын зээлжих зэрэглэлийг Aa1 болгожээ. Тус фирм “Хэд хэдэн АНУ-ын захиргаа болон Конгресс төсвийн томоохон алдагдал, хүүгийн зардлыг бууруулах тохиролцоонд хүрч чадаагүй” гэсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button