Танилц: Парламентын боловсролгүй гишүүд

Монгол Улс түүхэндээ анх удаа таван намын төлөөллийг багтаасан 126 гишүүнтэй парламентыг бүрдүүлсэн.
Уг шинэ парламент намрын чуулганаа хааж, хаврын чуулгантай золгоод байгаа ч ирцээс эхлээд олон асуудал дагуулж буй. Эдгээрийн нэг нь гишүүдийн боловсролын асуудал.
Иймд энэ удаа parliament сайт дахь гишүүдийн CV хэсэгт үндэслэн хамгийн боловсрол тааруу зургаан гишүүний мэдээллийг хүргэж байна.
- УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар:
Түүний хувьд төгссөн сургууль, ажилласан туршлага байхгүй. Гадаад хэлгүй гэх бүртгэлтэй байна.

- УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн:
Түүний хувьд сурсан төгссөн он нь тодорхойгүй ч ШУТИС-д газрын тосны инженер, Удирдлагын академид төрийн захиргааны менежментээр суралцсан. Гадаад хэлгүй. Ажилласан байдал 2001-2002 онд Дорнод аймаг дахь Нефть хангамжийн газрын түгээгчээр ажиллаж эхэлжээ.

- УИХ-ын гишүүн М.Ганхүлэг:
Түүний хувьд 2008 онд Хэнтий аймаг, Хан Хэнтий цогцолбор сургуулийг, 2012 онд Хөдөө аж ахуйн их сургуулийн Эдийн засаг бизнесийн сургуулийг төгссөн. Гадаад хэлгүй. Ажлаа 2013-2015 онд “Шинэ дэлхий” телевизийн маркетинг, төлөвлөлтийн менежерээр ажиллаж эхэлжээ.

- УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа:
Түүний хувьд 1981-1991 онд Дорнод 2 дугаар сургуулийг, 1991-1995 онд Дорнод Их Сургууль, бага боловсролын багшаар төгссөн. Ингээд тус аймгийнхаа хоёрдугаар сургуульд багшаар ажиллаж эхэлсэн байдаг. Ингэж явсаар 2018 онд МБҮЭХ төрийн бус байгууллагыг өөрөө байгуулж даргаар нь ажиллаж байгаад гишүүн болжээ.

- УИХ-ын гишүүн Л.Хосбаяр:
Түүний хувьд 2003 онд Улсын Багшийн Их Сургууль, Дүрслэх урлаг, дизайн багшаар, 2006 онд Монгол Улсын Боловсролын Их Сургуулийг “Урлаг судлал”-ын магистраар суралцжээ. Ингээд 2003 оноос ШУТИС-ийн Технологийн сургууль Компьютер дизайны багшаар ажиллаж эхэлсэн бөгөөд 2007 онд "ӨВМТХ" ХХК байгуулж захирлаар нь ажиллаж байжээ.

- УИХ-ын гишүүн Р.Эрдэнэбүрэн:
Түүний хувьд 1999 онд МУИС-ийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн. Улмаар 2000-2004 онд УИХ-ын гишүүний туслахаар ажиллаж байгаад 2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн болсноор улс төрөөс хөндийрөлгүй өнгөрсөн жил дахин гишүүнээр сонгогджээ.

Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
дандаа дарга байж байгаад дарга болдог гураад байх юм аа
дандаа хоосон толгй гарцан юм уу
нөгөө онигоо байдаг биздээ бас тэнэг байх ёстой юм у угээд
Dornodiinhoon gej
Эрдэнэбүрэн чинь Турк, Америкт боловсрол эзэмшсэн байх шүү::::::::::::Англи, Туркээр лав яриад бсн даа.........
Мөнхтуяа гэж багшийн коллеждоо ч олигтой сураагүй багш нарийн нэр гутаагч гудамжны хүүхэнг ямар гээч нам нь жагса�##�тандаа оруулж гишүүн богочихвоо
Ийм юмнууд их хур�##�ын гишүүн гэхээр гунигтайн ямар хууль санаачлах байтугай үндсэн хуулиа ч мэдэхгүй юмнуудыг орогнуулдаг газар болжээ
Ганхүлэг гишүүний ХХААХҮЯ—ны дэд сайд хийж байсан ажлын туршлагыг яагаад бичсэнгүй вэ. ХААИС-ийн эдийн засагч мэргэжил ХАА -н с�##�бартаа болон бусад с�##�барт хамгийн сайн хөрвөх чадвартай мэргэжил дээ
Нара 2005-2015 онд дуучин гэсэн байна лээ.дууг нь санаад санаад олдоггүй
Өндөр боловсоолтой гээд идэж ууж ханаж цаддаггүй ????
Энэ гишүүнцэрүүд даан ч гажиг зүйл, хүнд хэрэггүй юм яриад байсан юм, боловсролгүй болохоор аргагүй юм байна. Амг�##�анбаатар гэхэд л маза�##�ай баавгайг устгах шахаа биз дээ, автозам тавина гээд?
Хүн доромжлоод байгаа юм уу. Худлаа үнэн диплом цуглуулсан нам дагасан цүнх баригчид тийм их төгс өндөр боловсролтой хүмүүс гэж үү. Энийг бичсэн хүн тэр гишүүдээс боловсрол мэдлэгийн ш�##�г�##�т авсан юм уу. Бага шиг мангартаарай.