Гадаад мэдээДЭЛХИЙ

Пап Лео Ватиканы удирдагчаар албан ёсоор томилогдлоо

Ням гарагт /2025.05.18/ Пап XIV Лео Ватиканы удирдагчаар албан ёсоор томилогдсон байна. Тус ёслолд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, АНУ-ын Дэд ерөнхийлөгч Ж.Д Ванс, Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони гэх мэт удирдагчид оролцжээ. XIV Лео тавдугаар сарын 8-нд Пап агсан Францисийг залгамжлах хүнээр тодорхойлогдсон. Түүнийг албан тушаалд нь томилох ёслолд 200 мянга гаруй хүн оролцсон байна.

Лео үг хэлэхдээ дэлхийн баялгийг ашиглаж, буурай иргэдийг гадуурхдаг эдийн засгийн тогтолцоог шүүмжилжээ. Мөн тэр автократ байх хүсэлд хэзээ ч бууж өгөлгүйгээр засаглахыг эрэлхийлнэ гэсэн байна. Пап XIV Лео Украины дайныг зогсоох хүчин чармайлтыг онцол, Зеленскийтэй уулзжээ. Тэрбээр пап ламаар сонгогдсон даруйдаа Украины дайныг зогсоохыг уриалсан билээ.

Ватиканы удирдагчаар томилогдсоныхоо дараа тэр үг хэлэхдээ өнөөгийн дэлхий дахинд тулгараад буй асуулт, сорилттой нүүр тулж ажиллахаа амласан байна. Мөн Францисийн үед орхигдсон мэдрэмж авч байсан консерватив үзэлтэй католик шашинтнуудад хандан мессеж илгээхдээ “Христийн шашны баялаг өвийг хадгалж үлдэнэ” гэсэн юм.

Эх сурвалж: BBC, Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button