УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"МАН-ын хамгаалагч болж байгаа АН-ын удирдлагуудад шаардлага хүргүүлж байна"

АН-ын гишүүд намын дарга Л.Гантөмөр, бүлгийн дарга О.Цогтгэрэл нарт "Хамтарсан Засгийн газар"-аас гарах шаардлага хүргүүлж буй талаараа мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Ардчилсан намын гишүүн Ц.Уянга "Засгийн газарт Ардчилсан намыг төлөөлөн суугаа нийт 42 УИХ-ын гишүүн түүнийг ахалж байгаа АН-ын бүлгийн дарга, АН-ын дарга нарт шаардлага хүргүүлэхээр бид цугларлаа . Шаардлагын хувьд улс төрийн өнөөгийн нөхцөл байдал, нийгэмд үүссэн бухимдалтай холбоотой юм. АН-ын удирдлагууд МАН-ын улаан хамгаалагч болж, биет төлөөлөгч мэтээр ажиллаж байна. Иймээс бид шаардлага хүргүүлж байна" гэв.

Мөн Ардчилсан намын гишүүн "Гүйцэтгэх засаглалын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн таван жилийн хугацаанд Ерөнхий сайдаар ажиллаж байна. Хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад өөрийн орлого нь 200 сая төгрөг, гэр бүлийн орлого нь 15 сая төгрөг боловч олон тэрбум төгрөгөөр хэмжигдэх  тансаг зэрэглэлийн худалдан авалтыг түүний хүү О.Тэмүүлэн хийж, олон нийтийн сүлжээнд иргэдээ басамжлан доромжилсон өнгө аястайгаар нийтэлсэн. Үүнээс үүдэн Засгийн газрын тэргүүнийг орлогоо нотлохыг шаардаж, иргэд жагсч байна. Жагсаал өнөөдөр зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Үндэсний хэмжээний улс төрийн хүчин болсон Ардчилсан намаас эдгээр даврал, зах хязгааргүй хулгайд улс төрийн хүчнийхээ үүргийг гүйцэтгэж ажиллахыг шаардаж байна" хэмээлээ.

Шаардлагын хувьд "Монгол Улсын Үндсэн хуулийн 3.1, 3.2, 16.10, 16.16, 17.1.1, 39.2, Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 7.1, 7.2, 8.1.1, 8.1.11,  Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 1.1.1, 4.1, Улстөрийн намын тухай хуулийн 4.1 4.2, 4.2.1, 5.2 заалтуудыг илтэд зөрчин 2024.07.04-ний өдрийн Үндэсний бодлогын хороо, онлайн гэх хууль болон Ардчилсан намын дүрмийн бус хурал, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн шийдвэрээр Ардчилсан нам МАН-тай хамтарсан Засгийн газар байгуулах болсон хууль бус шийдвэрээ 2025 оны тавдугаар сарын 20-ны дотор нэн яаралтай цуцалж, хууль бус Засгийн газраас шаардаж байна. Уг шаардлагыг эс биелүүлвээс улстөрийн хатуу тэмцэлд шилжихийг Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо, Ардчилсан намын УИХ дахь бүлэгт хатуу анхааруулж байна" хэмээжээ.

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Бат
Бат

Парламентаа 2 танхимтай болгож ард түмэн төрөө хянахгүй бол төрөөс төрсөн тэр бумтаны цуваа тасрахгүй улс хөгжихгүй цөөн зөв санаатай хүн гараад ч хөрс бохир болохоор уусна

Холбоотой мэдээ

Back to top button