Х.Баттулга өөрийгөө цагдаагийн байгууллагаар шалгуулна

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан Х.Баттулга стратегийн ордод хамаарах Төгрөг нуурын ордыг үндэстэн дамнуулан 250 сая ам.доллараар зарсан" гэж мэдэгдэл хийсэн.
Улмаар Улсын Ерөнхий прокурорын шийдвэрээр АТГ, ЦЕГ, прокурорын хамтарсан өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан шалгаж эхэлсэн.
Үүний дараа “Монгол ялна” Ард түмний хөдөлгөөнөөс Х.Баттулгад хаяглан ““Төгрөг нуурын орд” газраа ард түмэнд буцааж авах шаардлага”-ыг бичгээр хүргүүлжээ.
Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Баттулга өөрийн цахим хуудсаараа дамжуулан тус шаардлагын хариуг өгсөн байна.
Тэрбээр, "Монгол Улсын Үндсэн хуулийн 6.1-д “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж заасан. Миний бие улс төрийн замналаа Үндсэн хуулийн энэ л заалтыг хэрэгжүүлэхэд бүхэлд нь зориулж явна. Та бүхний шаардлагад буй “Төгрөг нуурын орд”-ын лиценз миний болон миний хамаарал бүхий хэн нэг хүний мэдэлд байхгүй. Улсын бүртгэл, уул уурхай, ашигт малтмалын асуудал хариуцсан төрийн байгууллагаас лавлагаа авах зэргээр миний хариултыг олон арга замаар нягтлах боломжтой. “Төгрөг нуурын орд” миний мэдэлд байгаа эсэхийг тогтоож, олон нийтэд мэдээлэхийг хүсэж, цагдаагийн байгууллагад хандсан гэдгээ хэлье. Та бүхэнд болон Монголын ард түмэнд хандан хэрэв миний эсвэл миний хамаарал бүхий хэн нэгний мэдэлд “Төгрөг нуурын орд”-ын лиценз байх аваас ямар ч эргэлзээгүйгээр, ямар ч болзолгүйгээр Монгол Улсын төрд, Үндэсний баялгийн санд бүрэн хүлээлгэн өгөх болно гэдгээ дахин илэрхийлье" хэмээжээ.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
зарчихсан юм чинь юу гэж өөрийн нэр дээр байхав дээ
Яг үнэн.
Зарсан юм юу гэж байх вэ дээ? Арай өөрийнхөө нэр дээр бга пу гэж ш�##�гуулөх гэж байгаа юу? Бусдыг тэнэг гэж бодоод бга юмуу
umhi har bolowsrolgui damchin munguni tulu 2 nude uhad uguhus butsahguu shunaltai gaj p###a ehnese ur huhded n nuglin tulus n medregdej ehelj bga har m#l
Гөлөгөө төөрүүлж сурсан Гарз нохойн өмхий санаа !!!
Хэдэн гар ламжуулж зарчихаад "одоо миний мэдэлд байхгүй шүү" гэж авч байдаг,чиний өмчинд бгаа гээгүй, чамайг зараад идчихсээн гээд бна ш дээ, м�##�аа !!!
Чи зараагүй ээ гээд хэлж чадахгүй, шорон царайлаад өөр юм ярьж мэлзээд бна ш дээ !!!
Ард түмэн чиний шорон занг мэднэ л дээ !!!