"Б.Хурцыг ямар шугамаар Тайвань явсныг хэлж болохгүй, өөр байгууллагын чиглэлтэй томилгоо"

Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Батын Хурцыг Тайваньд суух консулаар томилогдон гэх мэдээлэл өнгөрөгч дөрвөн сард хөвөрч эхэлсэн.
Түүний хувьд, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн ивээлээр АТГ-ын дэд дарга, ТЕГ-ын дарга, хошууч улмаар генерал болтлоо дэвшсэн гэгддэг. Гэвч олон улсад хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдлүүддээ баривчлагдаж байсан намтартай. Дараа нь монгол улсын гурван шатны шүүхээр гэмгүй иргэдийг эрүүдэн шүүсэн хэргээр 1.6 жилийн ял авсан. 2021.06.24-нд Ерөнхийлөгч асан Х.Баттулгын өршөөлөөр суллагдаж байв. Түүнээс өмнө 2017 оны үес Ерөнхийлөгч Х.Баттулга Өмнөд Солонгост суух Элчин сайдаар томилсон ч, Солонгосын тал хүлээж авахаас татгалзаж байсан юм. Хамгийн сүүлд 2024 оны УИХ-ын сонгуульд Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр бэлтгэлээ базаасан ч, нэр дэвшиж чадаагүй. Шүүхээс түүнийг нэр дэвших боломжгүй гэж үзэж байсан билээ.
Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг элчингээр томилоглох хүмүүсийг “Тодорхой шаардлагагыг хангасан болон мэргэжлийн шалгалт авсны дараа тэнцсэн тохиолдолд томилно. Төрийн тусгай алба учир олон жил бэлтгэгдсэн, мэргэжлийн хүн томилох ёстой гэдэг хатуу байр суурьтай байгаа. Мэргэжлийн хүмүүсийн урдуур орохоо болиоч гэдэг хүсэлт бий тавьсан” хэмээсэн билээ.
Тайвань руу Худалдааны төлөөлөгчөөр явуулахаар ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг Ардчилсан намын зүгээс саналж болгож, Гадаад харилцааны яаманд хүсэлт тавьсан бөгөөд одоогоор томилгооны асуудал шийдвэрлэгдээгүй үлдсэн байдаг.
Харин өнөөдөр буюу /2025-05-19/-нд Хотын дарга Х.Нямбаатар хэвлэлд өгсөн тодруулгадаа "Би Б.Хурцыг Тайландад суух Улаанбаатар хотын төлөөлөгчөөр томилоогүй. Тэр талаар ил яримааргүй байна. Миний бичгээр явдаг томилгоо биш. Намайг томилогдохоос өмнө Сөүл, Токио, Москва хотуудад Улаанбаатар хотын төлөөлөгчөөр томилогдсон томилгоонууд яг тэр хэвээрээ буй. Б.Хурцыг ямар шугамаар явсныг би хэлж болохгүй байх, өөр байгууллагын шугамаар явдаг томилгоо юм" хэмээсэн байна.
О.ОНОН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ГӨЛӨГӨӨ ЯАЛАА Л БОЛИЙШТ МОНГОЛЫН ТӨР ИРГЭД ЭНЭ ХУЛГАЙЧИД ЯМАР ӨРТЭЙ ЮМ
Харин төрд хэрэгтэй хүн бх шүү . Монголын төр Оркуудаар ажлаа шийдүүлдэг өрөвдмөөр Төр шүү дээ. Ажил хийдэг хүнд Алдаа гардаг байх. Төр зарим үедээ Төр шиг Төмөр нүүртэй бмаар !!! Хамаг юмаа оркуудын үгээр шийддэг , Цүнх ээмгэнд , хэдэг тэнэг сэтгүүлч нарт жижигрээд зогсож байдаг өрөвдмөөр Төр. Тэгээд бас худ�##� том болж бөлтрөөд. Хэрэгтэй хүнээ шударгаар төр ашиглах хэрэгтэй. Нам хамаагүй
Daisogiinhan hovdiin must sumiin guilagchinguud
hurts ovoo ach zeegee harad morooro hevtech