Өчигдрийн өрнөл: У.Хүрэлсүх хүчийг үзүүлж, Л.Оюун-Эрдэнэ гүрийж, С.Амарсайхан мөрөөдлийнхөө араас гүйв

Өчигдөржин МАН-ынхан өөр хоорондоо бужигнаж, Төрийн гурван өндөрлөгийн өрөө хэсэж гүйцгээгээд, орой нь Бага хурлын товоо /2025.05.21/ тогтов. Үүнээс өмнө Удирдах зөвлөл хуралдана. Өчигдөр өрнөсөн улс төрийн үйл явцуудын мэдээлэл нэлээд зөрүүтэй байсан ч,
- МАН-ын бүлэг болоод төрийн тэргүүний түвшинд хамтарсан Засгийн газартай байх эсэх маргаан,
- Л.Оюун-Эрдэнийн асуудлыг яг хэрхэн шийдэх үү,
- Хэрэвзээ Засгийн газраа огцруулбал хэн Ерөнхий сайд болж болох уу зэрэг агуулгууд хүчтэй яригдсан нь үнэн юм.
Өрнөсөн үйл явцуудыг нэрлэж бичвэл,
У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нар уулзалтаараа ЗГ-ын асуудал, Ерөнхийлөгчийн сунгаа ярив уу
Тэдний уулзалт нэлээд удаан үргэлжлэв. Уулзалтын дараа Төрийн тэргүүн ордонд төдийлөн удаагүй. Харин Ерөнхий сайд МАН-ын генсек Я.Содбаатар, хотын дарга Х.Нямбаатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нартай уулзсан. Үүнийхээ дараа Д.Амарбаясгалантай хоёулхнаа уулзсан гэгдэж буй.
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын уулзалтын мэдээллүүд харилцан адилгүй мэдээлэгдсэн ч тэд хамтарсан Засгийн газрын тухай, Л.Оюун-Эрдэнийг огцрох эсэх талаар ярилцсан нь тодорхой байв. Харин яг аль талд байгаа нь мэдэгдэхгүй байсан ч Д.Амарбаясгалан хамтарсан Засгийн газрыг үргэлжлүүлэх санал тавьсан гэх мэдээлэл бий.
Нөгөө талд намрын чуулганаар ард нийтийн санал асуулга гэнэт оруулж ирэх, Үндсэн хууль өөрчлөхгүй гэж байгаад Ерөнхийлөгч дахин дэвшиж мэдэх асуудал дээр тэдний гол маргаан өрнөсөн байх нюанстай. Хамтарсан Засгийн газар үүний эсрэг зогсох гол багана гэж харж болохоор. Ямартай ч хоёр талаасаа уулзалтын мэдээллээ айхтар задалсангүй.
Л.Оюун-Эрдэнэ "Хүүгээсээ болж, Засгийн газрыг огцруулмааргүй байна" гэжээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд хүүгээсээ болж, Засгийн газрыг тэр чигт нь огцруулах хэмжээний асуудал үүсгэмээргүй байна гэсэн байр суурь илэрхийлсэн нь тодорхой болов. Тэгэхээр намынхаа Удирдах зөвлөл, Бага хурлаар хэлэлцэх асуудлыг намын даргын хувьд ямар байдлаар зангидаж оруулах нь анхаарал татах сэдэв боллоо.
МАН-ын бүлгийн гишүүдийн хувьд харилцан адилгүй байр суурьтай байсан. Үүнийгээ ч ил тод илэрхийлсэн. Хамтарсан Засгийн газрын асуудал бүлэг дээр ч мөн хөндөгдөв. Өчигдөр орой Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд нартай уулзахаар товлоод байсан юм.
АТГ дээр өрнөж буй хүүгийнх нь орлогыг нотлох асуудал хэр удах вэ. Энэ хооронд жагсаал хэрхэн өргөжих вэ. Хамтарсан засгийн газрыг нам нь дэмжихгүй бол Л.Оюун-Эрдэнэ огцрох уу зэрэг нөхцөл байдлууд өрнөлөө хүлээж байна.
Н.Учрал чимээгүй болж, С.Амарсайхан ордноор "хурд мэдэн" гүйв
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцорлоо гэхэд дараачийн танхимыг хэн удирдах вэ гэх хувилбар нэлээд эртнээс яригдсан.
Баг нь "Дараачийн Ерөнхий сайд манай дарга болно" гэж ил ярьдаг болсоор удсан Н.Учралынхан энэ өдрүүдэд бүгж, чимээгүй байцгаав. Өчигдрийн бүлгийн хуралд Н.Учрал оролцоогүй. Харин Шадар сайд С.Амарсайхан төрийн ордноор "хурд мэдэн" гүйж, медиа дахь ажлаа ч амралтын өдрүүдээс үлэмж идэвхжүүлсэн юм.
Төрийн өндөрлөгүүдийн түвшинд ширээний ард шинэ Ерөнхий сайд хэн байж болох талаар албан ёсоор бол яригдаагүй. Гэхдээ Б.Энхбаяр, Г.Занданшатар, С.Бямбацогт зэргээр нэрлэгдэж буй юу гэвэл тийм. Хэдий янз бүрийн хүмүүс нэрлэгдэж байгаа ч яг өнөөдрийн улс төрийн уур амьсгалаас,
- Төрийн тэргүүн Н.Учралыг Ерөнхий сайдад дэмжих үү.
- С.Амарсайханыг энэ удаа Д.Амарбаясгалан Ерөнхий сайдад дэмжиж, Бага хурлыг хайрцаглаж магадгүй гэх логик тийм ч бодитой буухгүй байгаа.
Бүр шинэ хувилбар нь, Ерөнхий сайдаа ч, намын даргаа ч солих хувилбар
Олон нийтийн төдийлөн тооцоогүй хувилбар бол намын даргаа МАН сольж орхих.
Хэрвээ Засгийн газраа огцруулбал, намын дарга бус хүн танхимаа удирдах нөхцөл байдал үүснэ. Ийм хүчгүй дүр Засгийн газрыг 126 гишүүн бүхий парламенттай зэрэгцүүлж авч явна гэдэг өөрөө тамираа барсан үзэгдэл л болно. Тэгэхээр одоо Л.Оюун-Эрдэнийг хөдөлгөх бол Засгийн газрын тэргүүн, МАН-ын даргын албан тушаалтай нь зэрэг ярих асуудал гол тээг нь болж буй.
МАН Их хурлаараа даргаа өөрчлөх зохицуулалттай. Намын их хурал ирэх аравдугаар сарын эхээр товлогдоод буй. Намын дарга нь сонгуульд ялагдсан, өөрийн хүсэлтээр, их хурлаар олонхоор шийдсэн тохиолдолд огцрох боломжтой. Л.Оюун-Эрдэнэд өөрөө хүсэхгүй л бол одоогоор харахад намын даргаасаа буух үндэслэл үүсэхгүй байх нигууртай.
У.Хүрэлсүх "Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй" гэсэн мессежийнхээ дараа зүгээр суухгүй. Тэр эффект үзүүлэх нь тодорхой байв, амралтын өдрөөр ингэж мэдэгдэнэ гэхээр эд нар дотоод түчигнээнээ ер нь л дийлэхээ болиод буйн шинж. Бас ямагт өөрийн талдаа боломж гаргахыг эрмэлзэх аваас Г.Занданшатар, Ж.Энхбаяр, Я.Содбаатар нарын аль нэгийг намаа удирдуулж, Засгийн газрыг тэргүүлж байгаад, төрийн тэргүүний суудалд сойх нэг хувилбар бий. Дараа нь төрийн тэргүүнээс буухдаа намаа эргүүлж авах.
Хэрэлдэх ч тэврэлдэж явдаг нам
Ерөнхийлөгчийн сонгууль дөхчихсөнд л учир байна.
Түүнээс биш МАН бол хэрэлдэх ч тэврэлдэж чаддаг, битүү ягшмал бүтэц. Хэнтий нутгаас гаралтай У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарыг их муудлаа гэж итгэхэд бэрх. Байнга муудалцсан гэж хардагддаг Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар тулсан мөчид нэгнийхээ эсрэг ажиллана гэдэг ч логикийн хувьд их зүдгүүртэй.
Гол нь Ухаа худгийн олон нийт болоод парламентад үзүүлж буй жин, МАК-ийн хэлцэл хийхээс татгалзсан бичиг, Гаалийн бүтцийг С.Батболдоос салгаж чадахгүй байгаа байдал, ЭТТ дээр Ж.Ганбат тэргүүтэй Хэнтийнхэн үүрлэж, авлига гаарч буй битүү кэйс зэрэг асуудлын эффектэд л тэд муудаад байгаа. Нөгөө талд Д.Амарбаясгаланд "Бор тээг"-ийн нэрмээс тээг болсоор байна.
Л.Оюун-Эрдэнийн гарт буй одоогийн гол хүч нь Ерөнхийлөгчийг дахин нэр дэвшүүлэх эсэх асуудал. Үүн дээр ч гол зангирлууд яваа юу гэвэл тийм. Тэгэхээр энэ удаа Засгийн газар тэсэж үлдэх үү. Үлдэж чадахгүй бол хамтрал салчих нигууртай гэсэн шинэ нөхцөлүүд хүлээгдэж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Б.Энхбаяраар намын дарга, ерөнхий сайд болго, Ж.Энхбаяр, Занданшатарын улстөрийн карер дууссан шүү, хүүхэд байхад л дарга хийж бсан хүмүүс улс орон хөгжсөнгүй тэр хүмүүс л баяжсан тэр хүмүүсээ Музейд аваачиж тавь.MCS-ээс мөэгө авсан гишүүдийг Засагт оруулахгүй бхыг хүсье, цаашлаад тэр хүмүүсийг УИХ-с эргүүлэн татах хүртэл тэмцэх болно.
Б.Энхбаяр
hurelsuh yerunhiilugchiin huviar yriaad bnuu man iin dargiin huviar yriaad bainauu
МАН зүгээр Самарсайханг сайд болгоно шүү гээд айлгаад байгаан бишүү хаха
Оэрдэнэд ичих булчирхай үнэн бхгүймаа идэж цадаж ханаагүйл бнадаа юу ч хж чадаагүй олон жил схан шүгэл үлээж жүжиглэчихээд мангар толгойд нь �##�бан туша�##� мөнгө 2л бодогдсоор огцроод хөрөнгөө хура�##�гаад шоронлуугаа яв буцаад байрандаа оч эсвэл чимээгүй хотруу �######� ховдгийн гай улс самарсан чадамжгүй боловсролгүй жудаггүйхүн сүгээ
Ерөнхийлөгчийн т�##�аас ярихгүй л байна даа
больж үз юн самарсайхан
Төр засаг минь тогтвортой байв�##� уртдаа хэрэгтэй юм байгаам даа
ZASAG UNHAD HEN hojih geed baigaag sain bod teneguudee
Тэмцэл жагса�##� эцсийг нь хүртэл үргэлжлэх байх, шаардлага шах�##�т ч өөрчлөгдөж зөвхөн Засгаар зогсохгүй түвшинд хүрэх биз.
mongold butej baigaa yum algaa
zasag ajlaa chadahgui bol neeree l gantsaaraa zasaglaad surug huchintei baisan ni deer yum baindoo
содбаатар л одоо ерөнхий сайд хийлгэх цаг болсон ноён нуруутай ийш тийш хөдлөөд гүйгээд байхгүй голыг нь олдог хүн дээ
haha amarbaygalan ooroo deer biz
MANAN tarahgu bolsonuu
MCS bayjih geed baidag zasag tarval tarahgu bolhoor saidiin huu ni 20 sayaar bugj avtsan baidag gehdee bodson chine ugaasa buh l baychuud enuunees iluu tansagldag baidag haha mongolchuud unheer teneg yumaa
Самарсайхан шиг дэмий хүн бхгүй шүү
MAN odoo surug huchingui baisan ni deer l baimar iin
Энхбаяр нэмэргүй ээ. Өөрийн нам дотроо ч, нөгөө намуудад ч ямар ч дэмжлэг байхгүй Сү Батболд ахынхаа толгойгоор явах болно. Хэдэн сарын дараа огцоруулчина наад хэд чинь
bolij uz manan tar
Самарсайхан, дамарбаясг�##�ан нар л биш шүү
oroo busgaa baidal MCS bolon gadnii gar hul bolson humuusd l heregtei
Засгаа өөрчлөх нь зөв. Иргэдийн ахуй амьдр�##� тартагтаа туллаа. Ерөнхий сайдын хүүгийн асууд�##� зөвхөн ш�##�таг болсон. Олон нийтийн бухимд�##� дээд цэгтээ хүрсэн. Үнийн хөөрөгдөл, татварын дарамт, авторитар дэглэм зэрэг олон ш�##�тгаан бий. Өнөөдөр тулаад буй нийгэм-эдийн засгийн хүндрэлүүдийг энэ засаг шийдэж чадахгүй 2030, 2050 онд ингэнэ тэгнэ гэж чихэн дээр цэцэг ургуулсаар өчнөөн жил өнгөрлөө. Харин дараагийн засгийг байгуулахдаа эрх баригчид сонгогчдын сонголтыг хүндэтгэж олонх нь засгаа бүрдүүлж, бусад нь цөөнхийн үүргээ гүйцэтгэх хэрэгтэй байна.
tegeed l neg 50 n hulsnii jagsagch jagsahaar undag zasag gej yu baihavdee
Ерөнхий сайдаар С.Амарсайханыг тавьсан дээр болов уу? Учир нь ЕСайдад яригдаж байгаа хүмүүс олигтой хаусгүй. Хамгийн том хаустай С.Амарсайханаар ЕС сайд болвол зүгээр. Албан туша�##� нь одоо бол багадаад байгаа юм.
Амарсайханыг харахаар ах Отгонбачр г�##� нь унтарсан байхад шоудаж онгоц нисгэж 15 хүн �##�сан нь харагдаж яаж шоудаж хэдэн хүн �##�ах гэж байгаа бол гэж айгаад байдаг. Уул нь Отгонбаярын дүүг шадар сайд болгодог төр сохорсных. Яавч болохгүй.
Бараг Занданшатараа ЕС-болгож суудлын хадг�##�уулж байгаад У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөс буугаад намын дарга ЕС-н суудлаа авах бх даа
Хүүкээ самарсайхан байхдаа яахавдээ өөр олигтой хүн �##�аг уу наад самарсайхан чинь хотыг самарсан нь багадаа юууу
Оюунэрдэн та хүүгээсээ болж огцорч байгаа юм биш шүү. Нямбаатар та хоёр үнэхээр ард түмнээр, төрөөр тоглож дууслаа. Тиймээс Та хоёр төрөөс хурдан түргэн �######�ах хэрэгтэй. Манай хүүгийн асууд�##� бол өөр. Баттулга, херо Баатар, Оюунэрдэнэ, нЯМБААТАР НАРЫГ ТӨР ЗАСГИЙН ИЛ ДАЛДААР ХАМТРАН УДИРДАЖ БАЙНА. ИЙМ БАЙДАЛ УДААН ҮРГЭЛЖЛИЖ ҮЛ БОЛНО.
Лав гүлдэн дамарсайхан бишшүү
уЧРАЛ, ТЭМҮҮЛЭН , б.эНХБАЯР НАРЫН НЭГЭЭР БОЛГООЧ ЭЭ.
Батэрдэнэ аварга арай шударга дүн нуруутай эсвэл Батсуурь аварга арай хашир арга з�##�ь сайтай сэргэлэн. Энэ хоёр аваргын нэг нь ерөнхийлөгч болбол монгол арай илүү амг�##�ан тайван тогтвортой амьдрах болно.
Самараа, Дамараа хоёрын хоршил энэ улсад хэрэггүй
Самарсайхан 9 болсонд орвол Данх байсан нь бараг дээр шүү
Urd n xen bailaa Xvrelsvxee. 2nvvr gargaj urvaj sharvaj mcs-n odjargal p###agiin komandaar ajillaxgvi shv ta!
Za B.enxbayar l bish shv.Enxbsysr bol cv.batboldiin taviul gu.lug mun boloi!
Eрөнхий сайд, намын дарга хүнд ийм өдөр хэзээ нэгэн цагт ирэх нь тодорхой зүйл байхад Оюук бага хурлынхаа гишүүдийг өөрийн хүнээр бүрдүүлээгүй өчнөөн жил болж байдаг хэнэггүй юм бэ. Хэнтийнхэн ийм гэнэн итгэмтгий золигнууд даа. Хүрэлсүх Амарбаясаа шиг л шууд өөрийнхөө хүмүүсийг энд тэнд ажилд ч тавихгүй шийрэгнээд байсан юм, ингэнэ дээ
Оюун-Эрдэнээс өөр сонголт ойрын жилүүдэд Алга даа.Учр�##� зүгээр л сургуулийнхаа багшийг хийвэл болно.Юун улс удирдах,Б.Энхбаяр бол зүгээр л бас багшилв�##� чадах болов уу яадаг бол.Иөн их дураа.
ХҮРЭЛСҮХ ЕРӨНХИЙЛӨГЧ АРАЙ ЗӨӨЛӨН БАЙГАА ЮМ БИШ ҮҮ. ОЮУНЭРДЭНЭ ГЭЭЧ ТАМТАГГҮЙ ХУДАЛЧ, АРГА ЗАЛЬ НЬ БҮҮР ХЭТЭРСЭН, ЗАЛЬТ ЭТГЭЭДЭЭ ХУРДХАН ШИГ ТӨРИЙН ТОМ СУУДЛААС �######�УУЛААЧ ЭЭ. УЛС ОРНЫ ХӨГЖИЛД СААДТАЙ БАЙНА. ҮҮНИЙ ОРОНД МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ БИЕ СЭТГЭЛЭЭ ЗОРИУЛСАН ЭРДЭМБОЛОВСРОЛ ӨНДӨР, ЭЦЭГ ЭХИЙН ХҮМҮҮЖИЛ ТӨЛӨВШИЛ ЗӨВ ТЭГШ ЁСЗҮЙТЭЙ, ЗӨВ СЭТГЭЛТЭЙ ХҮНЭЭР ЕРӨНХИЙ САЙД БОЛГООЧ ЭЭ.
АМАРСАЙХАН ГЭДЭГ ЧИНЬ ОТГОНБАЯРЫН ТӨРСӨНДҮҮ, Х. БАТТУЛГАТАЙ ХУД УРГИЙН ХОЛБООТОЙ ХҮН. ЕР НЬ ОНЦ АНХААРАХ ЗҮЙЛ БОЛ УЛС ТӨРИЙГ Х. БАТТУЛГААС ИХЭЭХЭН ХОЛ БАЙХ АСУУДАЛ ЮМ. ЭНЭ ХҮН ТӨРИЙН ТОМ АЛБЫГ ЛУЙВАР ХИЙХЭД ОНЦ ТААЛАМЖТАЙ ГАЗАР ГЭЖ ҮЗСЭЭР ИРЛЭЭ. ҮЕИЙН ҮЕД БАГА САГА ЮМ ДУУЛДДАГ Ч ИЙМ МУУХАЙ НОЙТОН ХАМУУЛ ШИГ ТӨРЛҮҮ ДАХИН ШУРГАХ ГЭЖ ЭЛДЭВ АРГА СААМ ХАЙСАН ИЧИХ НҮҮРГҮЙ ЦАГААНДАА ГАРСАН ЕРӨНХИЙЛЭГЧ , ЕРӨНХИЙ САЙД БАЙГААГҮЙ.