Бизнес мэдээ

"Энержи ресурс": Худал мэдээллүүдийг таслан зогсооё

РЕДАКЦЫН БУС КОНТЕНТ

-МЭДЭГДЭЛ-

ХУДАЛ, ГҮТГЭЛЭГТ МЭДЭЭЛЛҮҮДИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ!

Энержи Ресурс компанийн нэр хүнд, Ухаа худаг уурхайн үйл ажиллагааг бохир улс төрд хутгахаар тасралтгүй оролдож, илт худал, зохиомол мэдээ, контентуудыг зохион байгуулалттайгаар түгээж, олон нийтийг турхирах оролдого сүүлийн үед хэрээс хэтэрлээ!

Иргэд, олон нийт та бүхэн цахим орчин дахь мэдээлэлд шүүлтүүртэй, хэрсүү хандаж, үнэн бодит мэдээллийг албан ёсны эх сурвалжаас авна уу:

Бид төр засгийн эсрэг жагсаал цуглаан зохион байгуулж, бусдыг уриалан турхирсан түүх хэзээ ч байгаагүй, ийм байх ч боломжгүйг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

2008 онд Тавантолгойн орд газрын нийт нөөцийн 96% хамаарах талбайг төрийн мэдэлд буцаан шилжүүлж, үлдсэн 4% ногдох хэсэгт үйл ажиллагаа явуулж ирлээ.

Ухаа худаг уурхайд 16 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулахдаа компани 7 жилд нь алдагдал хүлээж, хувьцаа эзэмшигчдэд өнөөг хүртэл ногдол ашиг хуваарилж байгаагүй, харин холбогдох хууль, тогтоомжийн дагуу нийт 2.6 их наяд орчим төгрөгийн татварын орлогыг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн, татвар төлөгч гол аж ахуйн нэгжүүдийн нэг билээ.

Хоосон хээр талд уурхай, аж үйлдвэрийн цогцолборыг бүтээн босгоход 1 тэрбум гаруй ам.долларын эх үүсвэрийг олон улсын санхүүгийн зах зээлээс татаж, шууд хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд үүнд улсын төсвөөс нэг ч төгрөг аваагүй, бүх эрсдлийг 100% үүрч ирсэн. Монгол компани дэлхийн жишигт хүрч ажиллаж чаддагийг харуулах тод жишээ болж чадсан.

Засгийн газар, нийслэл хот, зарим банк, бусад аж ахуйн нэгжийн адилаар манай компани олон улсын зах зээлд гаргасан 350 сая ам.долларын барьцаагүй бондыг “гадаадад улс орноо барьцаанд тавьж, улсыг өрөнд унагалаа” гэх мэт илт худлаар мушгин гуйвуулж, гүтгэж байна.

Бид Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг үгүйсгэж эсэргүүцсэн зүйл огтоос байхгүй. Харин ч төр засагтай хуулийн дагуу хамтран ажиллахад бэлэн гэдгээ удаа дараа илэрхийлж, Монгол Улсын эдийн засгийн тулгуур багана болсон уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчин, урт хугацааны тогтвортой хөгжлийг хангах, нийтлэг эрх ашигт нийцсэн шийдэл гарцуудыг санал болгон ажиллаж байгааг хариуцлагатайгаар мэдэгдье.

Гүжир гүтгэлэг элдэв мэдээллийг зориуд түгээж буй хувь хүмүүс, вэбсайт, цахим хаягнуудын асуудлаар хууль, хяналтын байгууллагад хандах болно.

ЭНЕРЖИ РЕСУРС ХХК

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 20, 2025 14:43

Ард түмний эзэмших хувийг өгөө ...Оджарг�##�аа засаг төрийг тогтвортой ажиллуул

Зочин
Зочин
5 сар 21, 2025 06:49

Хөлсний ажилчид юу нь буруутай гэж. Оджарг�##�, цаад эзэн хужаа нарт ажиллаж хөлсөө авч байгаа хүмүүс. Наад уурхай чинь хулгаан юм гэнэ. Тийм учраас та нар хулгайчид ажиллаж буруу гарынхныг санхүүжүүлж байна даа. Удахгүй учир нь олдох байлгүй.

Холбоотой мэдээ

Back to top button