Гадаад мэдээДЭЛХИЙ

Финланд ОХУ-ын царцаасан хөрөнгийг ашиглан Украинд сум өгнө

Финланд ОХУ-ын царцаасан хөрөнгийг ашиглан Украинд 101.35 сая ам.долларын сум илгээнэ гэж тус улсын Батлан хамгаалахын яам даваа гарагт /2025.05.19/ мэдэгдсэн байна. 2022 онд ОХУ Украин руу довтолж дайн эхлүүлсний дараа Европын холбоо Оросын төв банкны 300 тэрбум гаруй ам.долларын хөрөнгийг царцаасан.

Өнгөрсөн жил Европын комисс царцаасан хөрөнгөөс олсон орлогыг Европын холбооны сангаар дамжуулан Киевийн зэвсэгт хүчнийг дэмжихэд ашиглах шийдвэр гаргасан юм. Финландын Батлан хамгаалах сайд Антти Хаканен хэлэхдээ “Финланд Украинд үзүүлэх дэмжлэгийг нэмэлтээр санхүүжүүлэх талаарх хэлэлцээг хийж чадсан. Дотоодын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихийн тулд сумнуудыг Финланд үйлдвэрүүдээс худалдаж авч, Украинд өөрийгөө хамгаалахад нь тусалж илгээнэ. Ийм үр дүнд хүрсэнд би маш их баяртай байна” гэжээ.

Кремль төв банкных нь хөрөнгийг хураах, худалдах аливаа алхам нь хууль бус байх болно хэмээж хэд хэдэн удаа мэдэгдсэн.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН
5 сар 20, 2025 22:32

Орос хүний мөнгийг өөрсдөд нь өгмөөр ???

Холбоотой мэдээ

Back to top button