Нийгэм мэдээ

ХЭҮК-ийн 24 дэх илтгэл: 0-6 насны бэлгийн хүчирхийлэлд өртсөн 40 хүүхдийн 23 нь гомдол мэдүүлж, хохирлоо барагдуулсан

УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны өчигдрийгн хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын 24 дэх илтгэлийг хэлэлцэв. Энэ үеэр Хүний эрх хамгаалагч өмгөөлөгч, сэтгүүлчийн өнөөгийн нөхцөл байдал, Шударгаар шүүлгэх эрхийн хэрэгжилт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн эрхийн зарим асуудлын талаар танилцуулсан юм.

ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гигүүн С.Дондов,

“Хүний эрх хамгаалагч өмгөөлөгч, сэтгүүлчийн  өнөөгийн нөхцөл байдлын талаарх танилцуулгадаа, хүний эрх, эрх чөлөө, нийтийн эрх ашгийг хамгаалахад үйлчлүүлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, хууль зүйн туслалцаа үзүүлдэг өмгөөлөгчид, нийгмийн шударга ёсыг шаардан, үзэл бодлоо илэрхийлж, олон нийтийн мэдэх эрхийг хангахын төлөө ажилладаг сэтгүүлч нь бусдын болон нийтийн эрх ашгийг хамгаалсан үйлдлийн улмаас бусдын заналхийлэл, дарамт шахалт, халдлагад өртөх, ял шийтгүүлэх, амь насаа алдах эрсдэлтэй байна. Ялангуяа хүний эрх хамгаалагч өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад нь удирдлага болгодог Өмгөөллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, сэтгүүлчийн хувьд Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэх хэрэгцээ нэгэнтээ бий болсон байна. Эдгээр хуулиар өмгөөлөгч, сэтгүүлч нь хүлээсэн үүргээ чанартай, хариуцлагатай гүйцэтгэх боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ аюулгүй байдлыг нь хангасан, хариуцлагын тогтолцоог оновчтой хэрэгжүүлдэг механизмтай байх нь чухал” гэв.

Комиссын гишүүн Ж.Хунан

Комисс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн эрх, хамгааллын асуудлыг тусгайлан судалж, хүүхдийн эрхийн асуудлаар мэргэшсэн судлаач, шинжээч, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч нарт тусламж үйлчилгээ үзүүлж буй мэргэжилтнүүдтэй хийсэн уулзалт, ярилцлага, хууль хяналтын болон хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр ажиллаж буй төрийн байгууллагын тоон мэдээлэл, хяналт шалгалт, дүн шинжилгээний үр дүнд үндэслэн бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн эрх, хамгааллыг анхаарах шаардлагатай” гэсэн юм.

Илтгэлд дурдсанаар 0-6 насны бэлгийн хүчирхийлэлд өртсөн 40 хүүхдийн дөнгөж 23 гомдол мэдүүлж, хохирлоо барагдуулсан байна. Байнгын хорооны хуралдаанд зарим УИХ-ын гишүүдийн зүгээс бага насны хүүхэд хүчирхийлсэн этгээдэд олон улсын гэсгээлийн аргыг хэрэглэх асуудлыг хөндсөн юм. Мөн ХЭҮК-ийн 2025 оны тус илтгэлд хүүхдийн амьд явах эрхийн талаар судлан тусгах санал гаргав. Учир нь хүүхдийн гэмтэл, осол, зодуур болон  эцэг, эхийн үл хайрхах хүчирхийлэлд өртөх явдал их байна гэв.

Тус байнгын хороо Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын 24 дэх илтгэлийг хэлэлцсэн талаарх  санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэхээр болов.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
5 сар 21, 2025 12:36

Энэ барагддаг хохирол уу айн хэзээ ч нөхөж чадагүй ш дээ юу яриад байгаан бэ м�##�нуудаа

Зочин
Зочин
5 сар 21, 2025 17:19

ЕРӨӨСӨӨ Л БАГА НАСНЫ ХҮҮХЭД ЭМЭГТЭЙ ХҮНИЙГ ХҮЧИНДСЭН ПЯЗДАНУУДЫН ТӨМСӨГ ЧИВИЙГ НЬ УГААР НЬ ТАЙРААД ОЛНЫ ӨМНӨ ЧУЛУУГААР НҮДҮҮЛЖ ШИЙТГЭСЭН НЬ ДЭЭР ХАРААЛ ИДСЭН ҮМХИЙ ЧИВ ТӨМСӨГӨӨР НЬ ЦУЙВАН СЭГСЭРЧ ӨӨРТ НЬ ИДҮҮЛЬЕ ИЙМЭРХҮҮ АЦНУУДТАЙ ХҮНИЙ ЭРХ ЁС ТӨР ЯРИХ ХЭРЭГГҮЙ ЗҮГЭЭР Л ЭНЭ ШИЙТГЭЛ ЯААГ БОЛНО ГЭХДЭЭ ТАЙРАХДАА ӨВЧИН НАМДААГЧГҮЙ ТАЙРАХ ХЭРЭГТЭЙ ӨВДӨЛТӨӨ ТЭСЭЭД ГАРАХААР НЬ ЧУЛУУГААР БАЛБУУЛЬЯА ХОХИРОЛ БОЛ ХЭЗЭЭ Ч НӨХӨГДӨХГҮЙ НАСАН ТУРШИЙН АЙДАС ХҮЙДЭСТЭЙ СЭТГЭЛИЙН ТАМТАЙ ЯВААШТ ОНГОН ХАЛЬСЫГ БОЛ ОЁЧИХНОО СЭТГЭЛ САНАНЫ ХОХИРЛЫГ ЯАХ УУ? АЦНУУДАА

Зочин
Зочин
5 сар 21, 2025 22:04

88 11 UNP dugaartai lexus 570 hovdiin aluurchin

Холбоотой мэдээ

Back to top button