Улс төрийн мэдээ

Ч.Номин: Аялал жуулчлалын салбарт хэрэгжүүлж байгаа ажлуудад бага хүүтэй, урт хугацааны зээл олгоно

Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар танилцуулж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин,

Урт хугацааны хөтөлбөрт Монгол Улсад дөрвөн улиралын аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөж байна. Аялал жуулчлалын салбарт хэрэгжүүлж байгаа ажлуудад Засгийн газраас бага хүүтэй, урт хугацаатай хөнгөлөлттэй зээл гаргахаар болж байна. Олон улсын томоохон Бостон консалтингаас Монгол Улсын аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлэх вэ гэдэгт зөвлөх үйлчилгээ авсан. Ингэснээр манай улсын ДНБ-ий тодорхой хувийг аялал жуулалчлалын салбараас бүрдүүлэх боломжтой.

Гол нь энэ салбарыг хөгжүүлэхэд 11 орчим их наядын хөрөнгө оруулалт хийх шаардлагатай гэж үзсэн. Дэд бүтцийг сайжруулах, жуулчдын ая тухыг сайжруулах зэрэгт хөрөнгө оруулалтыг хувийн хэвшлүүдээс хийх нь зүйтэй гэж үзсэн учраас зочлох үйлчилгээ байрших үйлчилгээний салбарт, жуулчны баазуудыг 4 улиралд үйл ажиллагаагаа явуулах зэрэгт 4 орчим их наядын зээлийг гаргаж байж хөрөнгө оруулалтыг бий болгоно гэж харж байна.

Уг зээл нь тогтвортой 5 орчим жил хэрэгжиж байж аялал жуулчлалын салбарт 600 орчим мянган жуулчин татах, тэрбум ам.долларын орлого олох боломжтой гэж судалгаагаар гарсан. Жилд ойролцоогоор 16 хувиар жуулчдын тоо нэмэгдэх боломжтой.

-Зээлийг хэрхэн, ямар шалгуураар олгох юм бэ?

-Арилжааны банкуудтай хамтарч гаргахаар ярилцаж байгаа. Арилжааны банкуудын шаардлагыг хангасан газруудад олгоно. Аялал жуулчлалын баазуудыг 4 улиралд ажиллуулахад чиглэх учраас журмаар биш нөхцлөө тодорхойлж гаргана.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Чингис
Чингис
5 сар 21, 2025 11:17

Луйварчины охин нармийсан �####�г �######�уулаач

Зочин
Зочин
5 сар 21, 2025 11:33

Банкууд нь баахан юм шаардаад олдохгүй зээл байна лээ

Зочин
Зочин
5 сар 21, 2025 11:44

Шаа

Зочин
Зочин
5 сар 21, 2025 11:58

МААНАГ ЦАРАЙЛСАН ДОНГИО ХҮҮРЭЭ ЗАСАГ ЧИНЬ ХЯЛАЙЖ БАЙНА САЙДЫН СУУДЛЫГ ХУДАЛДАЖ АВСАН МӨНГӨ ЧИНЬ ХИЙСЭХ ГЭЖ БАЙНА ЮУ ГЭЖ БҮЛТРЭЭД БАЙГААН БУШУУХАН ГАЧУУРТАД ОЧИЖ ХЭДЭН ТӨМС ТАРЬСАН НЬ ДЭЭРГҮЙ ЮУ?

зочин
зочин
5 сар 21, 2025 14:33

зөвлөх үйлчилгээний баг зөв зөвлөжээ, амжилт хүсэе

Зочин
Зочин
5 сар 21, 2025 14:51

шулуухан л би тэрэлжийнхээ бууд�##�д авах гэж байгаа гээд хэлээч дээ, бид нарыг бүр үнэхээр доошоо хийх юмаа

Холбоотой мэдээ

Back to top button