Байден хамгийн сүүлд 2014 онд түрүү булчирхайн хавдрын оношилгоо хийлгэсэн гэв

АНУ-ын Ерөнхийлөгч асан Жо Байден өнгөрсөн баасан гарагт /2025.05.15/ түрүү булчирхайн түрэмгийн хорт хавдраар оношлогдсон Хавдар түүний ясанд үсэрхийлсэн байгаа юм. Байден ажлаа өгөөд дөрөвхөн сарын дараа анх хавдраар оношлогдсон нь Цагаан ордон түүнийг хорт хавдраар оношлогдсоныг бүрэн эрхийн хугацаанд нь нуусан байж магадгүй гэх хардлагыг хүмүүст төрүүлж буй.
Тэгвэл Байдены хэвлэлийн төлөөлөгч мягмар гарагт /2025.05.20/ мэдэгдэл хийхдээ түүнийг хамгийн сүүлд 2014 онд түрүү булчирхайн хавдрын оношилгоо хийлгэсэн гэжээ. Хэвлэлийн төлөөлөгч “Ерөнхийлөгч Байден сүүлд 2014 онд PSA-ийн шинжилгээ өгч байсан. Үүнээс өмнө Ерөнхийлөгч Байден түрүү булчирхайн хорт хавдраар оношлогдож байгаагүй” хэмээсэн юм.
Түрүү булчирхайн хорт хавдрыг илрүүлэх шинжилгээнд ихэвчлэн түрүү булчирхайн өвөрмөц антиген буюу PSA-ийн шинжилгээ хийдэг. АНУ-ын Өвчнөөс урьдчилан сэргийлэх үйлчилгээний алба 70 ба түүнээс дээш насны эрчүүдэд PSA өгөхийг зөвлөдөггүй. Учир нь эрчүүд түрүү булчирхайн хавдраас өмнө бусад өвчлөлөөр нас барах эрсдэл өндөр байдаг аж. Гэхдээ сүүлийн үед эмч нар 70-аас дээш насны эрэгтэйчүүдэд PSA шалгадаг болсон. 78 настай Ерөнхийлөгч Доналд Трамп 78 насандаа PSA-ийн шинжилгээ өгсөн байна.
Эх сурвалж: NBC News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.