Энтертайнмент
Пэппа тоорой охин дүүтэй болно

Пэппа тоорой цувралын бүтээгчдийн багаас удалгүй дахин нэг охин дүүтэй болох талаар мэдэгджээ.
Өнгөрсөн сард цувралын багынхны зүгээс шинэ дүрийн хүйсийг тодорхойлох томоохон үдэшлэг хийж охин гэдгийг нь мэдсэн бөгөөд түүний нэрийг нагац эгч Ивигийн нэрээр нэрлэхээр болжээ.
Хоёрдугаар сард ээж тооройн дүрд дуу оруулсан жүжигчин Good Morning Britain шууд нэвтрүүлэгт орох үеэрээ ийн шинэ дүрийн талаар болоод, ээж тоорой жирэмсэн талаар анх үзэгчдэд дуулгасан юм. Пэппа тоорой Жорж болон Иви гэх хоёр дүүтэй том эгч болж байгаагаар цуврал үргэлжлэх аж.
Т.БАТСҮРЭН
Эх сурвалж: Daily Mail
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.