СПОРТ

Nike Дэлхийн цомын багуудад тусгайлан зориулж өмсгөл хийжээ

Ирэх зургаадугаар сарын 7-оос долдугаар сарын 7-ны хооронд Франц улсад зохион байгуулагдах эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн Дэлхийн цомд оролцох улс орнуудын өмсгөлийг “Nike” брэнд өчигдөр танилцуулжээ. Парист болсон уг танилцуулгаар АНУ-ын, Австрали, Канад, Англи, Франц, Хятад, Өмнөд Африк, Чили, Голланд, Өмнөд Солонгос, Нигер, Бразил, Шинэ Зиланд, Норвег зэрэг 14 улсын иж бүрдлүүдийг танилцуулав.

Английн шигшээ баг улаан хүрэн өнгийг онцолсон бол Австраличууд Мельбурн хотын Хосьегийн гудамжны урлагт тулгуурласан, ногоон, цагаан, улбар шар өнгийг агуулсан өмсгөлийг онцолжээ.

Харин АНУ-ын  үндэсний шигшээ баг нь 1999 онд түрүүлсэн цагаан өнгийн өмсгөлийг голчилсон байна. Тэд цагаан өнгийн өмсгөлтэйгөөр гурван удаа 1991, 1999, 2015 онуудад дэлхийн цомд аваргалж байсан түүхтэй.

Энэ жилийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулагч Францын баг Nike-ийн уламжлалт цэнхэр цамцыг сонгож, өсвөр үеийн алтан медалийг сонгож, жижигхэн Tricolore бэлгэ тэмдэг тавьсан байна. Цагаан цамц, цэнхэр шорт мөн хээтэй цагаан цэнхэр хослолыг тодотгож өгчээ. 

Ж.ДӨЛГӨӨН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button