“Ниссан Навара” загварын 20 автомашин гардууллаа

Энэ 2025 оныг Батлан хамгаалах яам "Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил" болгон зарласан. Энэ хүрээнд батлан хамгаалах тогтолцоонд сэргэлт хийж, эх оронч үзэлд суурилсан үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх зорилго дэвшүүлэн ажиллаж байгаа билээ.
Энэ зорилтын хүрээнд өнөөдөр /2025.05.26/ УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт БХЯ-ны харьяа байгууллагуудын удирдлага, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад "Ниссан Навара" загварын 20 автомашин гардууллаа.
Сайд С.Бямбацогт энэ үеэр хэлсэн үгэндээ:
"Батлан хамгаалах бодлогын төвд хүн байна гэдгийг онцлоод, БХЯ-ны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгасан 17 зорилтын нэг өнөөдөр бодит ажил болж, яамны харьяа байгууллага болон Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад автомашин гардуулж өгч байгааг хэллээ.
Мөн өнгөрсөн гуравдугаар сард Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн багийнхаа техникийг Тоёота загварын 14 автомашинаар шинэчилсэн. Цаашид нэгтгэл, анги, салбарууд, цэргийн багаа хэрэгцээт ачааны болон тусгай зориулалтын автомашинуудаар нөхөн хангахаар төлөвлөж байна гэсэн юм.
Э.ТЭРГЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дайн болж буй биш энэ том жипүүдээр яана. Гэдсэ даахгүй. үеэ өнгөөрсн бүдүүн хуранда нар зайдагнаад дуусгна. Үүний оронд дрон авч хэдэн байлдгчидаа сургасан бол аштай юу? Төсвийн мөнгө уйлдггүй
Армид нисдэг тэрэг хүчирхэг дрон л хэрэгтэй
Darga nariih ni l bolson bn lee shd