Гадаад мэдээДЭЛХИЙ

"Ливерпүүл"-ийн хөгжөөн дэмжигчдийг автомашинаар дайрчээ

Английн Премьер лигийн тэмцээнд түрүүлсэн “Ливерпүүл” баг ялалтаа тэмдэглэж байх үеэр нэгэн этгээд автомашинаараа явган зорчигчдыг дайрсан хэрэг гарчээ. Гэмтэж бэртсэн 27 хүнийг Ливерпүүл хотын эмнэлгүүдэд хүргэсний дотор дөрвөн хүүхэд байгаа тухай түргэн тусламжийн албаны төлөөлөгч Дэвид Китчен даваа гаргийн орой мэдэгдсэн байна.

Ёслолын парадын үеэр "Ливерпүүл" багийн хөлбөмбөгчид задгай автобусан дээр аваргын цомоо өргөн явж, ялалтаа тэмдэглэж дууссаны дараа хүмүүс тарж байх тэрхэн мөчид "Форд" маркийн нэгэн автомашин цугларсан олон руу гэнэт дайран оржээ. Мерсисайд гүнлэгийн гал түймэртэй тэмцэх, аврах албаны дарга Ник Серл-ийн ярьснаар, хэргийн үеэр дөрвөн хүн автомашины дугуйнуудын хооронд хавчуулагдсан байна.

Цагдаагийн газрын даргын туслах Женни Симс хэвлэлийн хурлын үеэр хэлэхдээ, хэрэгт холбогдуулан Ливерпүүл хотын нэгэн дүүрэгт амьдардаг 53 настай иргэнийг баривчилжээ. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа бөгөөд болсон хэрэг явдлыг эрх баригчид “террорист халдлага” гэж үзэхгүй байна.

ВВС-гийн сурвалжлагч автомашинд дайруулах тун дөхсөн бөгөөд түүний ярьснаар, хэсэг эрчүүд машин руу цохиж, эд зүйлс шидэж, арын цонхыг нь хагалсан боловч жолооч зогсолгүй цаашаа явсаар байжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button