Нийгэм мэдээ

Зам хааж, бусдыг хэл амаар доромжилсон иргэнийг ЦЕГ-аас шалгаж байна

Цагдаагийн байгууллагад тавдугаар сарын 26-ны өдрийн 16.00 цагийн орчимд “Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт автомашин гарц хааж зогсоод 1 цаг гаруй утасаа авахгүй байснаа гарч ирээд хэл амаар доромжилж байгаад, дахин машинаа цоожилж орхиод буцаад орчихлоо” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Мэдээллийн дагуу алба хаагчид очиж шалган замын зорчих хэсэгт иргэдийн тээврийн хэрэгслийг хааж байршуулсан "Toyota Sai" маркийн тээврийн хэрэгслийн жолоочийг дуудан ирүүлж, зорчих хэсгийг чөлөөлөхийг хэлж тайлбарлахад тухайн орчимд байсан жолооч нартай маргалдаж, улмаар алба хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн үйлдлийг үргэлжлүүлэн шалгаж байна.

Иймд иргэд та бүхэн нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслээ бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байдлаар байршуулж, учирч болох аливаа эрсдлээс сэргийлэхийг ЦЕГ-аас зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ган
ган
5 сар 27, 2025 20:20

Иймхэн асуудлыг ш�##�гаж байна гээд баахан цаг заваа үрээд байж боломгүй. Асуугаад зохих шийтгэлийг хүлээлгээд мэдээлэл өгч байгаач

Баатархүү
Баатархүү
5 сар 27, 2025 21:59

Манай байрны гарцыг бас нэг охин машинаараа хааж тавьчихаад олон хүнийг 2 цаг гаран ажлаас нь хоцроогоод, эцэст нь цагдаад хэлэхэд утсаа авахгүй байна яах ч аргагүй, ачихаар бид буруутна гээд манай хүмүүс тоосго ивж байгаад өөр хэсгээр хашлага давж гарсан даа... Ийм нөхдүүд байнаа байна... Жолоодох эрхийг нь хасаад машиныг нь улсын орлого болгомоор юм!!! Дараа нь бас хэд хэдэн удаа зам хааж тавьсан, ер гэмшсэн шинжгүй даварсан охин байсандаа!

Last edited 14 Өдөр Өмнө by Баатархүү

Холбоотой мэдээ

Back to top button