Ж.Энхбаярын эхний найдлага, тариаланчдын хүлээлт Ерөнхийлөгчийн хориг

Ж.Энхбаярын эхний найдлага Ерөнхийлөгчийн хориг.
УИХ импортын улаан буудай, гурилд 15 хувийн татвар ногдуулахгүй байх шийдвэр гаргасан. Ингэж шийдэхээсээ өмнө санал хураалтыг долоо хоногоор хойш шидэж, ер нь асар сайн бойкотолсон. Уг бойкотод УИХ-ын даргын оролцоо өндөр байв. Энэ тухай Ж.Энхбаяр “Энэ шийдвэрийг гаргахад УИХ -ын дарга өөрийн санаачлагаар унагаах ажлыг зохион байгуулсанд туйлын харамсаж байна” гэж мэдэгдсэн билээ. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ЗГХЭГ-ын дарга байхдаа 15 хувийн татвараас хөнгөлсөн. Эл хуулийн үйлчлэлээр гурилын үнэ тогтвортой байж чадсан ч газар тариалан эрхлэгчдийг сөхрүүлчихсэн.
Иймд өдгөө Ерөнхийлөгч хориг тавьж, магадгүй гэх хүлээлт тариалан эрхлэгчэд бий болжээ. Тогтоол энэ долоо хоногт албажиж гарвал Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хориг тавих боломжтой болно.
Улсын Их Хурал хоригийг чуулганы үеэр ажлын 14 өдрийн дотор хэлэлцэн шийдвэрлэж тогтоол батална.
Нэгт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг тухайн асуудлыг анх хэлэлцэж санал, дүгнэлт гаргасан холбогдох Байнгын хороо болон Хууль зүйн байнгын хороо хэлэлцэж санал, дүгнэлт гаргана.
Хоёрт, хууль, тогтоолын зарим хэсэгт хориг тавьсан бол тухайн зүйл, хэсэг, заалт нэг бүрээр санал хураалт явуулж дүнг танилцуулна. УИХ-ын гишүүд энэ хуулийн 90.4-т заасны дагуу үг хэлнэ. Хориг тавьсан зүйл, хэсэг, заалт нэг бүрээр санал хураалт явуулж, дүнг танилцуулна.
Гуравт, Хоригийг шийдвэрлэсэн талаарх Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцно.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах бол тухайн шийдвэрийн төслийг холбогдох Байнгын хороо боловсруулж нэгдсэн хуралдаанд оруулна. Уг төслийн талаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагаас санал авахыг шаардахгүй.
Хэрэв Ерөнхийлөгч хориг тавихгүй бол яах вэ гэдэг асуулт ХХААХҮЯ-ныханд бас бий. Тэгвэл хуулиа дахин өргөн барих замаар явах тухай Ж.Энхбаяр сайд хэлж байсан удаатай.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Gurilyn үldver shunaad үnee nemeed bolohgy bolood avsan arga hamzhee shүү
ХХААХҮЯам бол хүрэлсүх, ж.энхбаяр нарын хувийн компани шиг болсон,