Нийгэм мэдээ
25-наас эхлэн 21 хоног тэгш, сондгойгоор зорчихыг дэмжих үү
Өнөөдөр өвөлжилтийн бэлтгэл, арга хэмжээний явцтай танилцах өргөтгөсөн хуралдаан Төрийн ордонд боллоо. Энэ үеэр наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 14 хүртэл 21 хоног автомашиныг тэгш, сондгой дугаараар хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах санал танилцуулагджээ.
Тодруулбал, тэгш тоогоор төгссөн бол,
8-р сарын 26, 28, 30, 9-р сарын 2, 4, 6, 8, 10, 12, 14-нд хөдөлгөөнд оролцоно.
Сондгой тоогоор төгссөн бол,
8-р сарын 25, 27, 29, 31-нд, 9-р сарын 3, 5, 7, 9, 11, 13-нд хөдөлгөөнд оролцох аж. Харин есдүгээр сарын 1-нд бүх автомашин хөдөлгөөнд оролцох юм байна.
Энэ асуудлаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад "Уг шийдвэр батлагдаж, албажаагүй байна" гэлээ.
Д.УЛСАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зам ашигласны болон машины татвараа бүрэн төлсөн. Татварыг нь буцааж өгөх юмуу. Эсвэл дараа жилийн татвараас суутган тооцох ёстой.
Зөв, арай эрт 20-ны өдрөөс эхлүүлснээр байна
Автомашины тоог барих төрийн бодлого шаардлагатай байнаа арай л дэндүү түгжирч бн!!! Хөдөөд номер хязгааргүй гэдэг чинь УБ хязгааргүй болчихоод байна, яаагаад гэхээр хөдөөгийн нөхдүүд маань постоор орохдоо УБ- номер түр зүүдэг болжээ ийм байхад түгжрэл арилахгүй аймшигтай болно!! Хяналт тавьж чадахгүй байна!!
Ганцхан машинтай айлд бол хэцүү юм байна.Тэгхээр 2 дах машинаа авах хэрэг гарлаа л даа
Акуа машинд хамаарахгүй биз, жижиг хурдан хотын тэрэг
ККК, горьдсон бацаан бэ
Ямарч хязгаарлалтгүй болго. Гэр бүлүүд 2 , 3 дахь машинаасаа сална, автобусаар явж сурна... Сайн хашраах хэрэгтэй, түгжрэг
Дэмжинэ
Дэмжинээ, зорчих хөдөлгөөнийг ингэж зохицуулахад их зүгээр юм байналээ. Таг түгжирч байсанд орвол ингээд зохицуулалттай хэд хоног явахад асуудалгүй санагдсан. Аминд тулахад хүмүүс аргаа олдог юм байналээ дэ
demjij bna 1000%
Түгжрэл арилах биш, дэмжихгүй.
Машин унах эсэхээ төр биш өөрөө зохицуулаад явах хэрэгтэй.
Дэмжиж бна
Юун олон хоног юм бэ?
huvia bodogch
Өөр ямарч арга байхгүйээ хэд хоног тэвч