НИЙГЭМНийгэм мэдээ
Хүүхдийн баяраар хилийн боомтууд амарна

БНХАУ болон ОХУ-тай хиллэдэг хилийн боомтуудын ажиллах хуваарийн гаалийн байгууллагаас танилцуулжээ. Ирэх сард ОХУ-тай хиллэдэг Тэс, Ульхан, Боршоо, Арцсуурь зэрэг автозамын дөрвөн боомт 1, 11, 12, 13, 14-ны өдөр хаах бол Цагааннуур, Ханх боомт 11, 12, 13 буюу гурван өдөр амарна.
Мөн зургаадугаар сарын 1 болон 11-ны өдөр Замын-Үүд, Хавирга, Ханги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу, Булган зэрэг автозамын боомт амрах юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.