Женни BMW-ийн өв залгамжлагчийн хүүтэй дотно харилцаатай гэх мэдээлэл гарчээ

К-Поп алдартнууд чинээлэг эрчүүдтэй уулздаг гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн. Уг мэдээлэл "Above The Influence" нэртэй подкастаас үүдэлтэй бөгөөд уг нэвтрүүлэгт оролцсон Кира хэмээх инфлүнсер өмнө нь к-поп алдартантай болзож байсан тухайгаа ярих үеэрээ энэ тухай дурдсан байна.
Тэрээр к-попын эмэгтэй алдартнууд баян бизнесмэн эрчүүдтэй уулздаг тухай дурдсан бол тус подкастын хөтлөгчдийн нэг нь BMW-ийн өв залгамжлагчийн хүүтэй зусланд хамт амарч байсан тухайгаа дурджээ. BMW-ийн өв залгамжлагчийн хүү нь Женнитэй дотно харилцаатай гэх ба бэлгийн харилцаанд орж буй бичлэг болон түүнд мөнгө төлсөн гэх баримт нь хүртэл байсан тухай дурдсан нь дуулиан дэгдээгээд байгаа аж.
Уг мэдээлэлтэй холбоотой ямар нэгэн тайлбар Женнигийн талаас өгөөгүй байна. Түүний шүтэн бишрэгчид энэхүү увайгүй яриаг олон нийтэд тараасан этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэх шаардлагатай хэмээн үзэж байгаагаа илэрхийлэн, цуурхал төдий энэхүү яриаг улам бүр дэвэргэхгүй байхыг сануулжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.