УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ирцгүй хуралдаанаар эцэслэсэн хуулиудаа өнөөдөр дахин хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган болно. Мөн нэг ажлын хэсэг хуралдана.

Харин байнгын хороодын хуралдааныг өчигдөр /2025.05.29/ шахаж хийсэн тул өнөөдөр гишүүд зөвхөн чуулганд оролцох ёстой. Нэгдсэн чуулганаар дараах дөрвөн асуудлыг хэлэлцэнэ.

  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Засгийн газар 2025.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/
  •  “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/
  • “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.05.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/
  • Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт, хариулт 60 минут/

Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт үүсээд буй улс төрийн нөхцөл байдлын улмаас нэгдсэн чуулганы хуралдааны танхим хоосон шахуу хуралдаж, Монгол Улсын 2026 оны хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцсэн.

Мөн ирцгүй хуралдаанаар хуулиудыг анхны хэлэлцүүлгээс нь шууд эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн.

Тухайлбал, Өнөөдөр хэлэлцэх Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Тэгсэн хэр нь шууд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороо руу шилжүүлсэн. Уг хуулийн төсөл өмнө нь асуудал дагуулж байнгын хороо хоёр ч удаа буцаагаад байсан юм.

Холбоотой мэдээлэл:

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
5 сар 29, 2025 10:39

Энэ УИХ зүгээр л тарчих

Холбоотой мэдээ

Back to top button