Хож эсвэл хасагд

Азийн аваргуудын лигийн зүүн бүсийн хэсгийн тоглолтуудаа 6-0 гэсэн амжилтаа тэргүүлж буй Хасын Хүлэгүүд аваргын төлөөх тоглолтоо хийнэ.
Азийн аваргуудын лиг буюу Basketball Champions League Asia /BCL Asia/ нь Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /FIBA-ны албан ёсны тэмцээн бөгөөд тивийн хамгийн шилдэг клубүүдийг тодруулах шаталсан системтэй аваргын өрсөлдөөн юм.
BCL Asia–East 2025 тэмцээний хэсгийн тоглолтууд энэ тавдугаар сард Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулагдсан.
А хэсгээс Тайванийн "Taoyuan Pauian Pilots" эхний байраар, Индонезийн "Pelita Jaya" хоёрдугаар байраар шалгарсан бол, В хэсгийг Монгол Улсын "Хасын Хүлэгүүд" тэргүүлж, Тайванийн "New Taipei Kings" баг удаалсан.
Ингэснээр шөвгийн дөрвөн багийн бүрэлдэхүүнд
- Taoyuan Pauian Pilots (Тайвань)
- Pelita Jaya (Индонези)
- Хасын Хүлэгүүд (Монгол)
- New Taipei Kings (Тайвань) нар тодорч, финалын шатны оноолт хийгдсэн.
Манай улсын “Хасын Хүлэгүүд” баг шөвгийн дөрөвт Индонезийн "Pelita Jaya" багтай оноолт таарч аваргын төлөө тоглолтоо хийнэ.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.