
Сагсан бөмбөгийн Азийн аваргуудын лигийн хагас шигшээ тоглолт “М банк Арена”-д өнөөдөр, маргааш болно.
Энэ шатанд Монголын “Хасын Хүлэгүүд”, Индонезын “Пелита Жаяа”, Тайванийн “Нью Тайпэй Кингз”, “Тайвань Пайлотс” шалгарсан. Тэгвэл “Хасын Хүлэгүүд” Индонезийн багтай өнөөдөр 21:00 цагт тоглох гэж байна. Хожсон баг ирэх сарын долоодугаар сарын 13-нд АНЭУ-ын Дубай хотод болох шигшээ тэмцээнд Азийн шилдгүүдтэй цомын төлөө өрсөлдөх боломжтой болох юм.
“Хасын Хүлэгүүд”-ийн бүрэлдэхүүнд Б.Барсболд, Ч.Ихбаяр, Э.Саруул-Эрдэнэ, А.Азбаяр, Д.Мөнхтүвшин, М.Цэнгүүн, Э.Эрмүүнзаяа, Э.Түшиг, С.Биндэрьяа, Жорди Тшиманга, Жордан Толберт, Иан Миллер нар багтжээ. Харин О.Сэргэлэн, Б.Билгүүн нар бэртлийн улмаас энэ тоглолтыг өнжих юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.