Х.Баттулга сүүлийн гурван чуулган дараалан "Гадаад томилолт" гэж бүртгүүлэв
Намрын чуулганыг таслалтаараа тэргүүлсэн гишүүн бол Х.Баттулга. Тэрбээр чуулганы хуралдааныг 40 цагаас дээш удаа тасалж, Ёс зүйн байнгын хороо түүнийг 7 сая 320 мянган төгрөгөөр торгосон юм.
Ингээд Х.Баттулга "Ээж чуулгандаа суу гэж загнасан одоо сууна” гэж яриа хүртэл өгч байв. Гэвч тэр хаврын чуулганы нээлтэд нэг үзэгдээд дахин суугаагүй.
Ингэхдээ өмнөх улирлаас ялгаатай нь энэ удаа ихэнхдээ “Эмнэлгийн чөлөө” гэж чуулганы ирцийн мэдээлэлд бүртгүүлдэг болжээ.
- Гэхдээ Х.Баттулга саяхан болсон чуулганы үеэр Б.Энхбаяр гишүүний өрөөнд уулзалт хийж, сэтгүүлчид өдөржин хаалгыг нь манасан тохиолдол гарсан. Энэ үед тэрбээр чуулганы ирцэд мөн “Эмнэлгийн чөлөө” гэж бүртгүүлчхээд гишүүний өрөөнд тамхи татаад сууж байв.
- Мөн Ерөнхийлөгч асан Х.Баттулга өчигдөр энэ сарын 19-нд /2025.05.19/ Авлигатай тэмцэх газарт очиж "Төгрөг нуур"- ордын асуудлаар хоёр цаг гаруй мэдүүлэг өгсөн байдаг.
Тэгвэл ийнхүү энэ сарын 23-ныг хүртэл энд тэнд зүгээр явж байгаа нь үзэгдсэн ч эмнэлгийн чөлөөтэй гэх бүртгэлтэй явж ирсэн Х.Баттулга гишүүн энэ долоо хоногт гадаад томилолт гэж ирцдээ бүртгүүлэх болжээ.
Анхлан тавдугаар сарын 26-нд болсон нэгдсэн чуулганд түүний ирц гадаад томилолт байсан. Түүнээс хойш дараалан гурван чуулганд гадаад томилолттой гэх бүртгэлтэй хэвээр байна. Мөн нэгдсэн чуулгандаа суудаггүй гишүүнээ УИХ хаашаа ямар томилолтод явуулсан эсэх нь тодорхойгүй байна.
Эндээс нэгдүгээрт өвчтэй гэгдэж байсан хүн гэнэт гадаад томилолт гэсэн нь. Хоёрдугаарт гадаад томилолтод гэж бичүүлээд дөрөв хонож байгаа нь анхаарал татав.
Д.ЖАРГАЛМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
одоо Баттулгаа хэрэгээ хүлээ Зүүнбаян Тавантлгойн төмөр замаас хантлаа идээ биздээ. Одоо ашиглагдаж байгаа юм алгаа зүгээр л хоосон зам болж нар салхинд идэгдээд хэвтэж байна. ямар ч тооцоо судалгаагүй барьж ээ эдийн засгийн хувьд бүрч үр дүнгүй
Ардын намыг задлах хооронд нь муудуулах ажлаа гаднаас хийж эхлээд байна. Тэргүүн байсан хүн одоо болчихбол яаасан юм бэ. Олон жил ард түмний тархийг угаалаа
Сайншандын аж үйлдвэрийн парк гээд бөөн мөнгө идсэн одоо юу ч байхгүй . Буцааж мөнгөө төлөөрөй. жинхэнэ гэмт хэрэгтэн
энэ хүн Монголын төрөөс хэдэн зуун сая доллар идэж уусан . ОДОО БАРЬЖ ХОРИЖ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ ХЭРЭГ ХУУЧИРАХГҮЙ ЭЭ
ГАДАГШАА ЗУГТААД ЯВАХААС НЬ ӨМНӨ БАРЬЖ ХОРЬ
9- н суудал ганхах биш савлаж бна энэ хулгайч жонхуу чинь одоо гадаад явж үхсэн балдуушаа хиихэв эсгий хиих газар нохой хэрэггүй гэж хэрээ данх 2- той бүлэглэж хулгайлж гадагшаа гаргасан хөрөнгөө нууж цэгцлэх гэж яваа нь тэр хэрээ хулгайн мөнгөөр авсан аялалын зориулалттай 2 машиныг Германаас лизэндэж авсан гэж жишимчгүй хуцаж бна лээ үгүй дээ тухайн улсад байнгын оршин суугч гсн бүртгэлтэй итгэмжлэгдсэн банкных нь найдвартай харилцагч нь байж үнэтэй эд хөрөнгө лизэнгээр авах боломжтой бдг юм мэдэж ав мал минь
sainshandiin aj uildberiin parkiig baiguulah mungiig ideed duusgaad duusan kkkkkk JENKO
shalgaachee ikh ym garna daa
Ерөнхийлөгч байсан хүн Их Хуралд орох хэрэггүй л байсан юм даа. Шившиг болж байна шүү
YASAN BUZRIIN PISDUU GJ IIM BNAAA . ESTOI 1 AD CHUTGURIIM NOVSH YUMAAA
КККК АРДЫН НАМЫГ ТАТАН БУУЛГАН ГЭЖ БАЙНГА ЯРЬЖ ЯВДАГ ХҮН ДЭЭ. 2018 ОНД АРДЫН НАМЫГ ТАТАН БУУЛГЬЯ ГЭЖ ТОГТООЛ ХҮРТЭЛ ГАРГАЖ БАЙСАН
Дэлхийн бүх улсууд мөрддөг ашигт малтмалын орд ашиглах дараах үндсэн 2 төрлийн гэрээ байдаг. Үүнд: А. Лицензийн гэрээ Б. Бүтээгдэхүүн хуваах гэрээ. Лицензийн гэрээг ашигт малтмал ашиглах лиценз эзэмшигч компани нь төртэй байгуулдаг. Гэрээний үндсэн нөхцөл нь: 1. Олборлосон бүх ашит малтмал нь олборлогч компанийн өмч болох бөгөөд олборлогч компани түүнийг бүрэн хэмжээгээр захиран зарцуулна. 2. Олборлогч компани нь АМНАТ, бүх төрлийн татвар, ордоос олох нийт ашгийн 34%-ийг төрд төлнө. Бүтээгдэхүүн хуваах гэрээг лиценз эзэмшигч төр нь олборлогч компанитай байгуулдаг. Гэрээний үндсэн нөхцөл нь: 1. Олборлосон бүх ашигт малтмалын 51 %-иас доошгүй нь төрийн өмчид үлдэх бөгөөд төр түүнийг захииран зарцуулна. 2. Олборлосон бүх ашигт малтмалын 51-ээс доош хувь нь олборлогч компанийн өмч болох бөгөөд олборлогч компани түүнийг захиран зарцуулна. 3. Олборлогч компани АМНАТ, бүх төрлийн татвар төрд төлнө. Аль аль гэрээнээс улс адилхан ашиг олно. Энэ энгийн мэдээллийг маш тэнэг улс төрчидөд зориулав.