Гадаад мэдээДЭЛХИЙ

Польшийн ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний нэр дэвшигч яллаа

Польшийн ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний нэр дэвшигч, консерватив намын Карол Навроцки 50.89 хувийн санал авч ялалт байгуулсан гэж сонгуулийн хороо цахим хуудаснаа мэдэгджээ. Түүний өрсөлдөгч, либерал намын гишүүн Рафал Трзасковский 49.11 хувийн санал авсан байна. Варшав хотын дарга Трзавковский нь Польшийн Ерөнхий сайд Доналд Тускийн холбоотон юм.

42 настай Навроцки нь дүрвэгсдээс илүү польшуудыг эн тэргүүнд тавих эдийн засаг, нийгмийн бодлого явуулна гэж амлажээ. Хэдийгээр Польшийн парламент засаглалын илүү эрх мэдэлтэй ч гэсэн ерөнхийлөгч хууль тогтоомжид хориг арга хэмжээ авах боломжтой юм. Ийм учир Польшийн ерөнхийлөгчийн сонгуулийг Украин, ОХУ, АНУ болон Европын холбоо анхааралтай ажиглаж байв.

Х платформ дээр Польшийн ерөнхийлөгч Анджей Дуда олноороо санал өгөхөөр ирсэн иргэддээ талархжээ. Сонгуулийн хороо мэдээлснээр ирц 71.31 хувьтай байсан нь ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтад үзэгдсэн хамгийн өндөр ирц болсон байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочи.з
Зочи.з
6 сар 3, 2025 06:56

Сонгуульд Оросын нөлөө орсон гээд сонгуулийг хүчингүй болгоно, Румыныхтэй адил.

Холбоотой мэдээ

Back to top button