Гадаад мэдээДЭЛХИЙ
Хакүхо М.Даваажаргалын сүмогийн холбооноос гарах хүсэлтийг хүлээн авчээ

Мияагино дэвжээний тэргүүн Хакүхо М.Даваажаргал Японы сүмо бөхийн холбооноос гарах өргөдлөө өгсөн. Түүний хүсэлтийг тус холбоо даваа гарагт /2025.06.02/ авч хэлэлцсэн юм. Тэгвэл холбоо хуралдсаны эцэст Хакүхо М.Даваажаргалын дэвжээний тэргүүний ажлаа хүлээлгэн өгч, холбооноос гарах хүсэлтийг нь хүлээн авчээ.
Хакүхо М.Даваажаргал одоо Монголд байгаа. Тэр Японд буцаж очсоныхоо дараа хэвлэлийн бага хурал хийх төлөвтэй байгаа юм. Хакүхо 2007 оноос хойш сүмо бөхийн хамгийн дээд цол болох ёокозүнагийн хэргэмийг хүртсэн. Тэр цагаас хойш тэрбээр 14 гаруй жил тус цолтой барилдаж, рекорд тогтоосон юм. Хакүхо 2021 оны есдүгээр сард зодог тайлсан билээ.
Эх сурвалж: Asahi Shimbun
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.