"Г.Амартүвшин, Н.Учрал хоёроос салбараа хамгаалж чадаагүй учир би хариуцлага хүлээнэ"

“Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-д зургаадугаар сарын 2-ны өдөр гал гарч, албан үүргээ гүйцэтгэж байсан 47 настай эрэгтэй амиа алдсан харамсалтай осол гарсан.
Үүнтэй холбоотойгоор Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хариуцлага хүлээн гэдгээ манайд өгсөн тодруулгадаа хэлж байсан юм.
Тэгвэл үүнийг лавшруулан тэрбээр өнөөдөр хэвлэлд мэдээлэл өгөхдөө, "Өөрийгөө хариуцлага хүлээнэ гэдгийг дахин тодотгоод Эрчист Монгол компанид эрчим хүчний салбарын ТӨХК-иудыг шилжүүлсэн ЗГХЭГ-ын дарга Н.Учрал болон менежментийг хэрэгжүүлэгч Эрчист Монголын захирал Г.Амартүвшин нарыг хариуцлага хүлээх хэрэгтэй" гэв.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн энэ талаар,
-Би ёс зүйн хувьд хариуцлага хүлээх нь ойлгомжтой. Харин эрх зүйн хувьд асуудал бий. 2025 оны гуравдугаар сарын 19-нд эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын хувьцааны 66 хувийг Эрчист Монгол компанид шилжүүлсэн. Үүнээс болж сүүлийн 70 гаруй хоног бид ойлгомжгүй байдалд орсон. Нэг ч компанийн ТУЗ хуралдах боломжгүй болсон. Гэхдээ ийм шийдвэр гаргуулж, салбараа хамгаалж чадаагүй хүний хувьд би хариуцлага хүлээнэ. Эрчим хүчний яам хариуцлагаас бултаж байгаагүй. Өнгөрсөн хугацаанд Эрчист монголд менежментийн эрхийг өгснөөр "болохгүй, бүтэхгүй зүйлс болж байна шүү" гэдгийг олон удаа анхааруулж байсан.
Өнөөдөр Засгийн газрын хуралдаанд “ТЭЦ-3”-д болсон ослын талаар тайлан тавина. Би хохирогчийн ар гэрт эмгэнэл илэрхийлсэн. Ослоос үүдэж цахилгаан станцад ямар хэмжээний доголдол үүсэхийг судлах ажлын хэсэг гаргасан. Мөн ослын шалтгааныг тодруулах ажлын хэсэг байгуулсан. Хүний амь үрэгдсэн учир ганц Эрчим хүчний яам биш хуулийн байгууллагууд дүгнэлт гаргах ёстой.
Мөн Эрчист монгол компани болон ЗГХЭГ-ын дарга энэ асуудал дээр арга хэмжээ авч, хариуцлага хүлээх ёстой. Дараагийн Засгийн газарт үлдээч гэсэн санал ирсэн ч ажиллах ёс зүйгүй. Хариуцлага хүлээнэ.
Холбоотой мэдээлэл:
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УБ чууд 2025-26 оны өвлийг яаж давахаа эртхэн бодоорой!!!
Yu ve hahaa ene 2 ochood delbelche yu ugasa novsh bizde cji myyy
Яагаад цахилгаан станцуудыг хувийн компанид өгсөн бэ