ДЭЛХИЙ

Австралийн тэнгэрт уугуул Аборигенчүүдийн далбаа харагдлаа гэлцэв

Австралийн түймэр дэгдсэн шалтгааныг олон янзаар тайлбарлах хандлага газар аваад буй. Ижил хүйстний гэрлэлтийг дэмжиж, үр хөндөлтийг хуулиар зөвшөөрсөн явдал үүнтэй холбоотой гэж тус улсын нэртэй Рэгби дуучин байр сууриа илэрхийлж байсан бол, одоо "Өвөг дээдэс, байгаль дэлхий өш хонзонгоо авч байна” гэлцэх болжээ.

Австралийн өмнөд мужид суудаг иргэн Рөүз Флетчер өөрийн гар утсаар дарсан зургаа сошиал орчинд байршуулсан нь энэ сэдвийн эхлэл болсон аж. Тэрбээр, "Далай дээгүүр хар утаа татаж буй дүр зургийг найдвар тасрах мөчид олж харсан. Хэдхэн секундын дотор миний нүдэнд Аборигенчүүдийн далбаа үзэгдсэн” гэж тайлбар хэсэгтээ бичсэн байна. Түүний дарсан зураг 1971 онд батлагдсан Аборигенчүүдийн далбаатай ижил харагдаж байгаа аж.

Харин үүнийг нь цахим орчинд хуваалцаж буй хэрэглэгчид, "Өвгөдийн сүнс ямар нэг зүйл хэлэхийг хүссэн нь илт байна”, "Аборигенчүүд уугуул нутгаа хайрладаг байсан. Австралийн засгийн газар ичих хэрэгтэй” гэхчлэн сэтгэгдлээ илэрхийлжээ.

Image result for australia aborigines

Тус тивд Европчууд шилжин ирж суурьшихаас өмнө 300-700 мянган Аборигенчүүд амьдардаг байсан бөгөөд, 1921 он гэхэд ердөө 60 мянга болж буурсан юм. Уугуул Аборигенчүүдийг хяхан хавчих, устгах бодлого баримталж ирсэн гэдэг зүйл албан бусаар яригдсаар өдий хүрч буй. Өнөөдрийн байдлаар Австралид нийт хүн амынх нь 2.7 хувийг л тэд эзэлж байна.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
АВДАР
АВДАР
2020-01-08 16:24

ЦАГААЧДЫГ ШИЙТГЭЖ БАЙНА

Холбоотой мэдээ

Back to top button