УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ерөнхий сайдаа тохирох гээд завгүй тул УИХ-ын чуулган хуралдахгүй

Хуваарь ёсоор долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болдог билээ. Өчигдөр /2025.06.06/ хоёрхон асуудал товлоод, ердөө 15-хан минутад хуралдаад хаасан. Өнөөдөр /2025.06.07/ УИХ-ын чуулган товлосонгүй. Төрийн ордон эл хуль байна.

Зөвхөн Хууль зүйн байнгын хорооны "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан" л 14.00 цагт болохоор товлогджээ.

МАН-ын Удирдах зөвлөл 11.00 цагаас хуралдах чигтэй байгаа. Энэхүү хуралдаанаар Ерөнхий сайдаа тодруулах асуудал хэлэлцэнэ. Иймд дээр, дооргүй гүйлдээд завгүй тул хууль тогтоох байгууллагын үүрэгт ажлаа үл тоомсорлоцгоож байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button